Aйдсаа давах 5 арга зам
Aйдсаа давах 5 арга зам
”Хийхээс халширдаг нэг юмаа өдөр бүр хий.” –Eleanor Roosevelt
Биднийг амжилтанд хүрэхэд саад болж, хойш татдаг зүйл бол айдас юм. Хэрвээ энэ айдсаа давчих л юм бол хийж бүтээх зүйлээ бид хийж бүтээж чадна гэдгийг мэднэ.
Энэ айдас гээд байгаа юмтай бид хаана учирдаг вэ гэвэл зөвхөн тархин дотроо учирдаг. Жишээлбэл: Ямар нэгэн юм хийе гэж бодоход бодит амьдрал дээр хийж эхлээ ч үгүй байж хийх явцад гарах саад бэрхшээлийг урьдчилан таамаглаж, түүнийгээ дахин дахин бодож, төсөөлж өөрийгөө айлгадаг гэсэн үг.
Өөрөөр хэлбэл айдас бидний оюун ухаанд сөрөг бодлуудыг суулгаж байдаг. “Замд чинь ийм ийм бэрхшээлүүд байгаа учраас чи амжилтанд хүрч чадахгүй ээ” гэдэг худал бодлыг бидэнд байнга хэлж, ятгаж байдаг. Улмаар энэ бодлын дагуу бидэнд итгэл үнэмшил суудаг гэсэн үг.
Айдас бол бодит биш. Айдас бол худал мэдүүлэг. Айдас бол үл үзэгдэгч дайсан. Энэ дайсан танруу довтлох үед доорх 5 арга замыг хэрэглээрэй.
Aйдсаа давах 5 арга зам
- Амжилтын тарни урь.
Амжилтын тарнийг урьснаар зорьж буй зорилго тэнь чухал болохыг өөртөө сануулж чаддаг. Тиймээс юу хүсч байна, юу хийхийг хүсч байна түүнийгээ чангаар давтан хэл.
Жишээ нь: Ном бичих хүсэлтэй бол “Би ном бичиж чадна!” гэж өөртөө давтан хэл. Хэрвээ гүйх хүсэлтэй бол “Би гүйж чадна!” гэж хэл.
Эсвэл өөртөө хүч өгөх амжилтын тарни урьж болно.
Жишээ нь: “Би айдсаа биш зүрх сэтгэлээ сонсож байна! Мөрөөдлөө биелүүлэхэд надад юу ч саад болохгүй! Миний зорилго айдсаас илүү хүчтэй! Айдас бол дайсан! Би дайснаа дарж байна!” г.м.
- Хандлагаа өөрчил.
“Хэрэв би тэгвэл” гэдэг айдастай бодлоо “хэрэв би тэгвэл” гэдэг өөдрөг итгэлтэй бодлоор өөрчил.
Жишээлбэл:
“Хэрэв би ажлаасаа гарвал ажил олдохгүй байвал яана аа” гэхийн оронд “хэрэв би ажлаасаа гараад өөрийнхөө дуртай ажилд орвол яах вэ?”
“Хэрэв би үүнийг хйивэл хүмүүс юу гэж бодох бол” гэхийн оронд “хэрэв би үүнийг хийгээд амжилтанд хүрвэл ямар байх вэ?”
“Хэрэв би түүн рүү утасдвал утсаа авахгүй байвал яана аа”, эсвэл “эргүүлж надруу залгахгүй байвал яана аа” гэж айхын оронд “хэрэв би түүн рүү залгаад сайхан дотно яриа өрнүүлбэл ямар байх вэ?” гэх мэтээр сониуч зангаа хөгжүүлж, түүнийгээ урьтал болгох хэрэгтэй. Ингэснээр айдастай таамаглалаа итгэл найдвараар дүүрэн бодлоор өөрчилнө.
- Өөртөө итгэ.
Өөртөө итгэх итгэл нэг бол таныг сул дорой, нэг бол хүчтэй хүн болгоно. Хэрвээ та энэ дэлхий дээр хаана ч байхгүй тийм бэлгийг өөртөө өгөхийг хүсвэл өөртөө итгэх итгэлийг бэлэглээрэй гэж хэлмээр байна. Учир нь таны ухаан, мөнгө, амьдарч байгаа газар г.м. зүйл тэр болгон танд амжилтыг авчрахгүй. Харин та юу бодож, юунд итгэж байгаагаас л таны амжилт шалтгаална. Та юу их бодно түүндээ итгэнэ. Та юунд их итгэнэ түүнийхээ дагуу үйлдэл хийнэ. Хийсэн үйлдлээс үр дүн тэнь тодорхойлогдоно.
- Үйл хий.
Амьдрал бол тэр чигээрээ хөдөлгөөн. Хэрвээ бид хөдлөхгүй бол хөгжихгүй. Хөдөлж л байвал бид хөгжинө. Харин айдаст автснаар бид нэг газраа зогсонги байна. Тиймээс өнөөдөр , яг одоо бид юу хийж байгаагаас бидний ирээдүй шалтгаална. Тиймээс үйлдлийг ар араас нь хийх хэрэгтэй.
Амжилт зөвхөн итгэлээс бус харин итгэл дээр тулгуурласан үйлдлээс хамаардаг.
Өнөөдөр эхлүүлээгүй ажлыг маргааш дуусгана гэж байхгүй учраас өнөөдөр яг одоо айдсаа дарах үйлдэл хийж эхлэх нь зүйтэй.
- Алдаа гаргана гэдгээ мэд.
“Амжилт гэж ялагдлаас ялагдлын хооронд урам зориг, хүсэл тэмүүллээ алдалгүй бүдчин явахыг хэлнэ.”–Winston Churchill
Амжилтанд хүрэхийн тулд бид алдана, унана бас ялагдана. Ганц удаа биш олон удаа алдана, унана, ялагдана. Огт алдахгүйгээр, огт унахгүйгээр, огт ялагдахгүйгээр амжилтанд хүрэх боломжгүй.
Алдснаар бид ялагдагч биш харин ч тэр хэмжээгээрээ хүчтэй ялагч болдог. Тиймээс бүү ай! Өнөөдрөөс эхэлж алдаа гарга, уна, ялагд!
Санаж яв: Амжилтыг амжилтаас биш алдаанаас эхлүүлнэ.
Эцэст нь хэлэхэд айдас биднийг зогсоохын тулд биш биднийг илүү хүчтэй болгохын тулд бас бидний хүсэл мөрөөдөл юунаас ч илүү чухал гэдгийг мэдүүлэхийн тулд үүсдэг.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би амжилтанд хүрэхийн тулд төрсөн учраас юунаас ч айхгүй!
Танаас асуух миний асуулт: Өнөөдөр айдас таныг ямар амжилт гаргахаас хойш татаж байна вэ? Амжилтаас хойш татаж байгаа тэр айдас тэнь юу вэ? Энэ тухай доор ярилцья сэтгэгдлээ үлдээгээрэй.
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө дамжуулаарай. Мөн долоо хоног бүр зөвхөн танд зориулсан мэдээг хүлээж авах хүсэлтэй бол миний цахим мэдээлэлд бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Эззнгүй ажилчин, багшгүй сурагч болж чадснаар амжилтанд хүрнэ” – Ука Төмөр- goy ug bna amjilt
Амжилт Дээгий!
Uramaar tetgej, setgel taivshruulj sergeej bdagt bayrladag shyy. Ajil amidrald ni blon busdad setgeliin buyan yils hicheengyilen zytgej bui yilsed chin tomoos tom smjiltaar duuren baigee!!! dahin Bayrlalaa!!
Алтан, баярлалаа! Амжилт хүсье!
Vrgelj sain zvil zowoj bdagt bayrlalaa
xoxo
bayrlalaa.bi ih aidastai ih aashtai er ni ih l stresstei hun l dee.jaahaanch gesen taivshirlaa
gehdee l ….ochigdor 1 naiztaigaa jaahan yum uuchaad bairniihaa gadaa aimar changa uilsan gn odoo bi bur gereesee ch garch chadahgui hun bolgon namaig yriad l ineegeed l chi aimar bsaan gd l bi bur hetsuu bnaa yadagch yum bilee buu med
jana, зүгээрэй. Алдаагаа ардаа орхих хамгийн гол арга бол өнөөдрөөс эхдлэн зөвхөн эерэг үйлдэл хийж эхэл. ♥
Aidas ene ug boginhon ug bolj tsaanaa mash ih yumiig aguulj baidag aimaar ug. Bi uag odoo bol mash ih aidas dund amidarch baigaa negen bolood baina.
Bi ug ni buh zuiliig sainaar harj hiihiig husdeg bolovch ter buh huseliig min darj muugaar mushigdag humuus uneheer ih baih yum tegeheer bi uah bolj bainaa. Ingeheer bi dahiad nuguu aidas gedeg zuildee diildeed ireh yum.Ug ni unen zuil buhnees unetei baidag gedegt itgej uneneer yavsan hun uher tergeer tuulai guitsdeg gedeg biz dee. Hamgiin ih itgedeg hun maani hurtel itgehgui hunii ugeer ug hiij minii itgeliig aldaad nadad tusalj demjij oilgohiin orond buh zuiliig muugaar erguuleed l uneheer aimaar. tegeed argaa baraad ireheeree gargasan shiidver maani hurtel nadad aidas avchiraad bgaa yum shig sanagdaad baih yum. Bi yagaad iim hun bolood baigaagaach oilgohgui bainaa. Unench saihan setgeleer buhend handaj uuruusuu turuund ar ger ajil albaa tavij nadad itgej amidarch bgaa hania ur huuhedee gomdoohgui bas nadad itgej ajil daalgaj hiilgej bgaa humuusiin itgeliig aldahgui hiih yumaa unen setgeleer hiih yumsan gej mash ih hicheeh tusam ergeed nadad aidas avchirah yumaa.
mini amidral svvliin 2 sar tamshigl bna yah iihee medhee bolihooroo uuriin chini bichsen zviliig unshaj jaahanch gesen taiwshrah yum. odoo bi 1tirbumiin urund orchhood yahaach medehgvi bna.biznes zogsongo baidald orchihon naidwar gedeg zvil vnendee algaa. uul ni uurtuu dendvv itgeltei hvn baisaan odoo bvh yum esergeeree dvv nar mini naiz nar mini yumand ultai suuritai handaj baigaarai. setgeliin huurluur bitgii handaj baigaarai mini ene baidald hezeech hen negen bitgii oroosoi gej hvsej bna.
Sain baina uu. Minii huwid aidasaa dawj chadahgui bgaa shaltgaan bol zalhuural ymuu gj boddog. Bi uuruu hicheegeed za yg odoo ehley geed hiij ehluuleed l joohon baij baigaad oor ymand sataaraad, shal oor ym hiigeed ergeed nuguu hiij baisan zuilee barij awna gehees toirood l za bolno doo gej bodoj ywsaar baigaad tsagiig n tulgaad yarch sandchin baij neg ym dutuu hagasajlaa amjuulna. Bi uuruu eniigee medej baigaa murtluu ogt zasch chadahgui baina. Bi yah we. Bur suuldee bi iim t1 ym bolowuu gj bodoh ymaa. Yaj ooriigoo neg ymand tuilbartai baij, ymar neg ajlliig hiihdee hurdan garaasaa gargadag boloh we. Ajil buteehiin huwid buteedeg ch tsag hugatsaanii huwid mash ih udaad baih ymaa. Nadad zuwluguu ogooch. Bi eniigee yaj zasah we. Tand bayrllaa amjilt husey.
Soogii bid 2 bur yag ijilhen bdald bgaam bnaaa. nadad nemeh zuil alga yag l Soogiigiin helsen bichsen hun bol bi bidend zuvulguu uguuch Uka egchee
please
Ука эгчээ танд маш их баярлалаа гайхалтай эгч шүү амжилт баярлалаа танд