Потенциалаа бүрэн ашиглахад юу саад болдог вэ?
Ихэнх хүмүүс өөрт байгаа потенциалаа бүрэн ашиглаж чаддаггүй. Тэдний хийж бүтээж байгаа зүйл бол тэдний хийж, бүтээж чадах зүйлийн зөвхөн нэг жижиг хэсэг байдаг.
Яагаад потенциалаа бүрэн ашигладаггүй вэ? Ашиглахад юу саад болдог вэ?
Потенциалаа бүрэн ашиглахад АЙДАС саад болдог.
Айдас бол бодит биш ихэвчлэн тархиндаа бодсон бодол байдаг. “За бүтэхгүй байхаа, чадахгүй байхаа, хүмүүс юу гэж хэлэх бол, тэгвэл яана аа” гэж айнгуут бидний бие организм тэр бодлыг шууд хүлээж авч зүрх цохилж, бие чичирч, хоолой зангирч, хөлс асгарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хичнээн бодитоор ингэж мэдэрсэн ч айдас бодит биш байдаг. Болж тохиолдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл хэн ч айлгаагүй байхад хий хоосон бодлоороо өөрсдийгөө айлгадаг гэсэн үг.
Энэ айдсыг ганцхан зүйл устгана. Тэр юу вэ гэвэл ҮЙЛДЭЛ. Тиймээс өнөөдөр өөрийнхөө хийх хүсэлтэй, хийж чадахгүй түвэгшээгээд байгаа 3 зүйлийг амжилтынхаа дэвтэр дээр бичээд, дараах 4 асуултыг асуугаарай.
- Үүнийг хийснээр надад муу юм тоиолдох уу?
- Үүнийг хийснээр бусдад муу юм тохиолдох уу?
- Үүнийг хийснээр би өсч хөгжих үү?
- Үүнийг хийснээр амжилт руугаа ойртох уу?
Хэрвээ эхний 2 асуултанд “үгүй” гэж хариулаад, сүүлийн 2 асуултанд “тийм” гэж хариулбал та өнөөдөр, яг одоо юу хийхээ мэдлээ л гэсэн үг. Тиймээс түүнийгээ одоо хийж эхлээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР