Бид Яагаад Нэг Газраа Гацдаг Вэ?
Бид яагаад нэг газраа гацдаг вэ? Энэ тал дээр юу хийх вэ …
Танд урагшлахгүй, нэг газраа гацаад байгаа мэт мэдрэмж төрж байна уу? Энэ нь сэтгэл санааны, карьерын, эсвэл хувийн амжилтын аль ч талбарт тохиолдож болно.
Бидний амьдралд заримдаа нэг газраа гацах үе гардаг бөгөөд энэ нь олон шалтгаантай байж болно. Энэ шалтгаанууд нь өөртөө итгэлгүй байдал, айдас, зорилго тодорхой биш байх, хэт их мэдээлэлд дарагдах зэрэгтэй холбоотой байж болно. Ийм нөхцөл байдалд бид өөрсдийгөө хөгжүүлж, ахиц дэвшил гаргахад саад болж буй хүчин зүйлсийг ойлгон даван туулах нь чухал. Энэ бичвэр дээр бид яагаад нэг газраа гацдагийг үзэж, энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах тухай үзэх болно.
Бид яагаад нэг газраа гацдаг вэ? Энэ тал дээр юу хийх вэ …
Бид яагаад нэг газраа гацдаг вэ?
- Айдас ба эргэлзээнээс болдог: Шинэ сорилтуудтай нүүр тулах үед бидэнд айдас, эргэлзээ төрж, урагшлах эрч хүчгүй болдог.
- Зорилго тодорхой бус байх: Хэрэв зорилго тодорхой биш байвал хаашаа явахаа мэдэхгүй, нэг газраа гацдаг.
- Тогтсон зуршил: Бид өдөр бүр адилхан зүйлсийг хийдэг зуршилд орсон байдаг. Энэ нь биднийг өөрчлөлт хийхээс сэргийлж, нэг газраа гацахад хүргэдэг.
- Зохион байгуулалт муу: Цагийн менежмент, ажлын төлөвлөгөө муу байх нь ажлаа үр дүнтэй хийхэд саад болдог.
- Өөртөө итгэлгүй байх: Өөртөө итгэлгүй байвал шийдвэр гаргахад, шинэ зүйл туршихад бэрхшээлтэй тулгарна.
- Тэвчээргүй байх: Түргэн үр дүнд хүрэхийг хүсч, тэвчээр алдагдвал урам хугарч, шантардаг.
Нэг газраасаа гарч урагшлахад юу хийх вэ?
- Айдсаа даван туулах: Айдас, эргэлзээгээ таньж мэдээд, тэдгээрийг даван туулах арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй.
Айдсаа даван туулах нь амжилтанд хүрэхэд чухал алхам болдог. Тиймээс амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь эхлээд айдсаа даван туулж сурсан байдаг. Өөрөөр хэлбэл айдсаа даван туулсан учраас амжилтанд хүрдэг.
Хэрхэн айдсаа даван туулж болохыг одоо жишээгээр тайлбарлая:
Жишээ 1: Олны өмнө ярих айдсаа даван туулах тухай
Олны өмнө ярих айдас нь олон хүнд байдаг нийтлэг айдас юм. Энэ нь сургууль дээр танилцуулга хийх, ажлын хурлын үеэр ярих, эсвэл олон нийтийн өмнө үг хэлэх үед илэрч болно.
Эхний алхам: Айдсаа хүлээн зөвшөөрөх
Айдсаа даван туулахын тулд эхлээд айдсаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олны өмнө ярихаас айж байгаагаа ойлгох нь хамгийн эхний алхам юм.
Хоёр дахь алхам: Маш сайн бэлтгэл хийх
Бэлтгэл сайн хийснээр таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Хэрэв та танилцуулга хийх гэж байгаа бол маш сайн урьдчилан бэлтгэж, дасгал сургуулилт хийх нь зүйтэй. Гэртээ ганцаараа толины өмнө (Би энэ аргыг их хэрэглэдэг байсан)
эсвэл найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ давтлага хийж болно.
Гурав дахь алхам: Жижиг алхмуудаар эхлэх
Олны өмнө ярихаас айж байгаа бол эхлээд цөөхөн хүний өмнө ярих дасгал хийгээрэй. Цөөхөн хүний өмнө ярих нь олон хүний өмнө ярихад илүү хялбар болгоно.
Дөрөв дэх алхам: Өөрийгөө урамшуулах
Бага багаар ахиц гаргах бүрдээ өөрийгөө урамшуулаарай. Жишээлбэл, та амжилттайгаар цөөхөн хүний өмнө ярих үед өөрийгөө шагнаж, урамшуулах зүйл хийнэ.
Тав дахь алхам: Сөрөг бодлыг эерэг болгон хувиргах
Сөрөг бодол таны айдсыг нэмэгдүүлдэг. “Би чадахгүй” гэж бодохын оронд “Би чадна” гэж бодож, өөрийгөө эерэгээр сэдэлжүүлэх. Эерэг бодол таны айдсыг багасгаж, итгэлийг нэмэгдүүлж, урам зориг өгнө.
Хэрвээ та олны ярих айдсаа давахын тулд дээрх 4 алхмыг бодит амьдралд хэрэгжүүлэхээр бол
– Айдсаа хүлээн зөвшөөрч, энэ нь хэвийн гэдгийг ойлгоно.
– Та гэртээ танилцуулгаа бэлтгэж, найзууд болон гэр бүлийнхэндээ хэд хэдэн удаа танилцуулж, мөн гэртээ ганцаараа толины өмнө өөрөө өөртэйгээ дасгал хийнэ
– Та эхлээд цөөхөн хүний өмнө ярих дасгал хийнэ.
– Цөөхөн хүний өмнө амжилттай ярих бүрдээ өөртөө урам өгнө.
– Та “Би чадахгүй” гэж бодохын оронд “Би чадна” гэж өөрийгөө сэдэлжүүлнэ.
Ингэвэл амжилттайгаар олон нийтийн өмнө танилцуулгаа хийж чадна.
Айдсаа хүлээн зөвшөөрч, бэлтгэл хийж, жижиг алхмуудаар эхэлж, өөрийгөө урамшуулж, эерэг бодлоор өөрийгөө сэдэлжүүлэх нь таны амжилтын түлхүүр юм. - Зорилгоо тодорхой болгох: Богино, дунд, урт хугацааны зорилго тавьж, тэдгээрт хүрэх төлөвлөгөө гаргах нь чухал. Хэрэв зорилго тодорхой биш бол хаашаа явахаа мэдэхгүй, нэг газраа гацдаг.
Зорилгоо тодорхой болгох нь амжилтанд хүрэхэд чухал үүрэгтэй. Тодорхой зорилготой байх нь бидний явах замыг чиглүүлж, хүссэн үр дүндээ хүрэхэд тусалдаг. Зорилгоо тодорхой болгохын тулд дараах алхмуудыг хийх боломжтой.
Жишээ 2: Жин хасах зорилго тавих
Эхний алхам: Тодорхой зорилго тавих
Зорилгоо тодорхой болгохын тулд Тодорхой, Хэмжигдэхүйц, Хүрч болохуйц, Хоорондоо холбогдохуйц, Цаг хугацаатай зорилго гаргах.
Тодорхой гэдэг нь: “Би 10 кг хасах зорилготой.”
Хэмжигдэхүйц гэдэг нь: “Би 3 сарын дотор 10 кг хасах.”
Хүрч болохуйц гэдэг нь: “Би долоо хоногт 1 кг хасахыг зорьж байна.”
Хоорондоо холбогдохуйц гэдэг нь: “Би эрүүл мэндээ сайжруулахын тулд жингээ хасах хэрэгтэй.”
Цаг хугацаатай гэдэг нь: “Би 3 сарын дотор энэ зорилгодоо хүрнэ.”
2-дахь алхам 2: Төлөвлөгөө тодорхой гаргасан
Тодорхой зорилго тавьсны дараа төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Хооллолт: Эрүүл хооллолтын төлөвлөгөө гаргаж, илүүдэл калори багатай, шим тэжээлтэй хоол идэхээр төлөвлөсөн.
Дасгал: Долоо хоногт 5 удаа дасгал хийхээр төлөвлөсөн. Үүнд кардио, хүчний дасгал орно.
Хянах: Жин болон хооллолтоо долоо хоног бүр хянаж, үр дүнгээ тэмдэглэж байхаар шийдсэн.
3 дахь алхам: Дэмжлэг авах
Дэмжлэг авах нь зорилгодоо хүрэхэд тусалдаг.
– ойр хавийнхаа хүмүүсээс санаа зовохгүйгээр дэмлжг авахаа өөртөө сануулсан.
– мэргэжлийн дэмжлэг авахаар төлөвлөх. Хоол тэжээлийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж, хооллолтын талаар зөвлөгөө авахаар төлөвлөх. Мөн дасгал хийх тал дээр фитнесийн дасгалжуулалт авахаар төлөвлөх.
4 дэх алхам: Хянах, дүгнэх
Зорилгоо биелүүлэх явцад хянаж, дүгнэх нь чухал.
– Долоо хоног бүр жингээ хэмжиж, хооллолт болон дасгалын төлөвлөгөөгөө хянаж дүгнэж байхаар шийдсэн.
– Жин хасагдаж байгаа, эрүүл мэнд сайжирч байгаа зэргийг тэмдэглэж, өөрийгөө урамшуулсан.
Тиймээс, зорилгоо Тодорхой, Хэмжигдэхүйц, Хүрч болохуйц, Холбогдох, Цаг хугацаатай болгосноор зорилго илүү тодорхой болно. Зорилго тодорхой болж төлөвлөгөө гаргаж, дэмжлэг авч, үр дүнгээ хянах нь таны амжилтын түлхүүр юм. - Тогтсон зуршлаа эвдэх: Тогтсон зуршил нь биднийг нэг газраа гацахад хүргэдэг хүчин зүйлсүүдийн нэг юм. Тогтсон зуршилтай байх нь таатай байж болох ч урт хугацаанд хөгжил дэвшихэд саад болж болно. Цогоо гэдэг залуугийн жишээг авч, энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар тайлбарлая.
Жишээ 3: Цогоо ба түүний тогтсон зуршил
Цогоо 25 настай, компьютерийн програмист залуу. Тэрээр өдөр бүр өглөө 9 цагт ажилдаа очиж, орой 6 цагт гэртээ харьдаг. Цогоо өдөр бүр нэгэн хэвийн ажлаа хийж, орой гэртээ харьж телевиз үзэж, компьютер тоглоом тоглодог. Түүний ажлын амжилт зогсонги байдалд орж, тэрээр өөрийгөө хөгжүүлэх мөн ямар нэг шинэ зүйл хийх хүсэлгүй болсон. Яагаад гэвэл Цогоо өдөр бүр нэгэн хэвийн зүйлсийг хийж, шинэ сорилт, боломжийг хайхгүй байснаар энэ нь түүний ур чадвар болон амжилтыг хөгжүүлэхэд саад болсон.
Цогоогийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Алхам 1: Тогтсон зуршлаа ойлгох
Цогоо өөрийн зуршлыг тодорхойлох хэрэгтэй. Тэрээр өдөр бүр ямар үйлдэл хийж байгаагаа анхаарч, ямар нэг өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг ойлгох ёстой.
Алхам 2: Жижиг өөрчлөлтүүд хийх
Тогтсон зуршлаа эвдэхийн тулд жижиг өөрчлөлтүүдээс эхлэх нь чухал. Цогоо өдөр бүрийн зуршилдаа бага багаар шинэ зүйлс нэмэх хэрэгтэй. Үүнд:
– Өглөөний дадлаа өөрчлөх: Цогоо өглөө босдгоосоо арай эрт босож, дасгал хийх эсвэл ном унших.
– Ажил дээрээ өөрчлөлт гаргах: Ажлын цайны цагаар шинэ мэдлэг олж авах, мэргэжлийн нийтлэл унших.
– Оройн дадлаа өөрчлөх: Телевиз үзэхийн оронд шинэ ур чадвар сурч, онлайн сургалтад хамрагдах гэх мэт жижиг өөрчлөлтүүд гаргаж болно.
Алхам 3: Зорилгоо тодорхой болгох
Цогоо урт болон богино хугацааны зорилгоо тодорхойлох хэрэгтэй.
– Богино хугацааны зорилго: Дараагийн 6 сарын дотор программчлалын шинэ хэл сурах.
– Урт хугацааны зорилго: 2 жилийн дотор ахлах програмист болох гэх мэт.
Цогоо өөрийн тогтсон зуршлаа ойлгож, жижиг өөрчлөлтүүд хийхээр шийдсэн. Тэрээр өглөө эрт босож, дасгал хийж, ном уншиж эхэлсэн. Ажлын цайны цагаар мэргэжлийн нийтлэл уншиж, оройн цагаар шинэ ур чадвар сурч эхэлсэн. Мөн богино болон урт хугацааны зорилгоо тодорхойлсноор Цогоо тогтсон зуршлаас гарч, амжилтанд хүрэх замдаа орно. - Зохион байгуулалтаа сайжруулах: Зохион байгуулалт муу байх нь үр бүтээлгүй ажиллах, стрессд орох, хугацаанд нь ажлаа амжуулж чадахгүй байх зэрэг асуудлуудыг үүсгэдэг. Сарнай гэдэг бүсгүйн жишээг авч, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тайлбарлая.
Жишээ: Сарнай ба түүний зохион байгуулалтын тухай жишээг доор орууллаа
Сарнай 30 настай, нэгэн компанид маркетингийн менежерээр ажилладаг. Тэрээр ажлын их ачаалалтай тулгардаг ч, зохион байгуулалт муу учир ажлаа хугацаанд нь амжуулж чаддаггүй. Энэ нь түүнийг стрессд оруулж, ажлын чанарыг нь муутгаж байна.
Яагаад Сарнай зохион байгуулалт муу байна вэ?
– Төлөвлөгөөгүй ажилладаг: Сарнай өдөр тутмын ажлаа зохион байгуулж, төлөвлөдөггүй. Тэрээр ямар ажлуудыг ямар хугацаанд хийхээ тодорхойлохгүйгээр ажлаа эхлүүлдэг.
– Цагийн менежмент муу: Сарнай цагийг хэрхэн зөв зохицуулах талаар ойлголт байхгүй учраас чухал болон чухал биш ажлуудыг ялгаж салгаж чадахгүй, бүх ажлыг нэгэн зэрэг хийхийг оролддог.
– Ажлын дарам ихтэй: Сарнай хэт их ажил хүлээн авч, аль нэг ажлаа дуусгалгүй, олон ажилд зэрэг ордог.
Сарнайгийн энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Эхний алхам: Өдөр тутмын төлөвлөгөөгөө гаргах
Сарнай өдөр тутмын төлөвлөгөө гаргаж, ямар ажлуудыг ямар хугацаанд хийхээ тодорхойлох хэрэгтэй. Өдөр тутмын төлөвлөгөө нь түүнийг зорилгодоо төвлөрөхөд тусална. Үүнд:
– Өглөө ажлаа эхлэхээс өмнө 15 минут зарцуулж, өдрийн төлөвлөгөөгөө гаргах.
– Томоохон ажлуудыг жижиг хэсгүүдэд хувааж, үе шаттайгаар хийх.
2-дахь алхам : Цагийн менежментээ сайжруулах
Сарнай цагийг хэрхэн яаж зөв зохицуулах тухай сурах хэрэгтэй. Тэрээр яаралтай болон чухал ажлуудыг ялгаж мэддэг болох хэрэгтэй. Үүний тулд ажлуудыг чухал чухал бишээр нь эрэмблэж яаралтай болон чухал ажлуудыг эхэлж хийх.
Ажиллах цаг, амрах цаг, завсарлах цагийг тодорхойлж үүний дагуу ажлуудаа хуваарилах хэрэгтэй болно.
3-дахь алхам: Ажлын дарамтыг бууруулах
– Сарнай ажлын дарамтыг бууруулахын тулд хэт олон ажил хүлээн авахаас зайлсхийж, чухал ажлуудыг голлон хийх хэрэгтэй болно.
– Хэрэв хэт их ажил хүлээн авах бол “үгүй” гэж хэлж сурах. Энэ нь түүний ажлын чанарыг сайжруулж, стресснээс сэргийлнэ.
– Гол ажлууддаа төвлөрснөөр ажлын үр дүнг сайжруулна.
4-дэх алхам: Үр дүнгээ хянах
Сарнай долоо хоног бүр төлөвлөгөөгөө хянаж, юу амжуулсан, юу амжуулаагүйгээ дүгнэж цэгнэх. Энэ нь ажлын явцдаа өөрчлөлт хийхэд тусална.
Энэ маягаар Сарнай өдөр тутмын төлөвлөгөө гаргаж, ажлуудаа ангилж эхэлсэн. Тэрээр ажлын дарамтыг бууруулахын тулд хэт олон ажил хүлээн авахаас зайлсхийж, гол ажлууддаа төвлөрөн хийж чадсан.
Ингэснээр Сарнай ажлаа илүү зохион байгуулалттай хийж, үр дүнгээ сайжруулж чадсан байна. - Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх: Өөртөө итгэлгүй байх нь хүний амьдралын олон талд нөлөөлж болох бөгөөд ажил, харилцаа, хувь хүний хөгжилд саад болдог. Энэхүү итгэлгүй байдлыг хэрхэн даван туулах тухай жишээ, тайлбартайгаар тайлбарлая.
Жишээ 4: Болдоо ба түүний өөртөө итгэлгүй байдлын тухай
Болдоо 28 настай, инженерээр ажилладаг залуу. Тэрээр мэргэжлийн өндөр чадвартай хэдий ч, өөртөө итгэлгүй байдлаас болж ажлын байрны шинэ боломжуудыг ашиглаж чаддаггүй мөн хурал цуглаанд өөрийн санааг хэлж зүрхэлдэггүй. Энэ нь түүнийг ажлын байрандаа хөгжихөд саад болж байгаа.
Яагаад Болдоо өөртөө итгэлгүй байна вэ?
– Өөрийгөө дутуу үнэлдэг: Болдоо өөрийн ур чадвар, мэдлэгийг дутуу үнэлдэг. Өөрийнхөө амжилтуудыг бусдынхаас бага гэж боддог. Өөрийгөө үргэлж бусдын доогуур тавьдаг.
– Айдас ихтэй учраас: Болдоо алдаа гаргахаас, шүүмжлүүлэхээс үргэлж айдаг. Мөн өөрийгөө илэрхийлэхээс зайлсхийдэг.
– Өмнөх таагүй туршлагаас болсон: Өмнө нь гаргасан алдаа, бүтэлгүйтлүүд нь түүний өөртөө итгэх итгэлийг бууруулсан
Болдоогийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Эхний Алхам: Өөрийнхөө давуу талуудыг хүлээн зөвшөөрөх
Болдоо өөрийн давуу тал, амжилтуудаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талуудыг жагсааж бичих нь түүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
– Гаргасан амжилтудаа жагсааж бичих: Өмнө нь гаргасан амжилтууд, ололтуудаа бүгдийг бичиж тэмдэглэх.
– Давуу талуудаа жагсааж бичих: Өөрийн ур чадвар, мэдлэг, зан чанарын давуу талуудаабүгдийг жагсааж бичих.
2- дахь алхам: Айдсаа даван туулах
Айдсаа даван туулахын тулд Болдоо бага багаар өөрийгөө сорих хэрэгтэй. Энэ нь түүний итгэлийг нэмэгдүүлнэ. Жишээлбэл: Хуралд өөрийн саналаа гаргаж үзэх, бусдад туслах зэргээр эхлэх. Алдаа гаргасан тохиолдолд урам хугарах биш, суралцаж, дахин алдахгүй байхыг зорилгоо болгох.
3 -дахь алхам: Өөрийгөө сайн хөгжүүлэх
Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд Болдоо өөрийгөө сайн хөгжүүлж, мэдлэг, ур чадвараа сайжруулах шаардлагатай. Үүний тулд:
– Мэргэжлийн сургалт, семинарт оролцож, шинэ мэдлэг, ур чадвар эзэмших.
– Ментортой болох эсвэл туршлагатай хүнээс зөвлөгөө авах.
4- дэх алхам: Өөрийнхөө тухай эерэг бодолтой болох
Өөрийгөө байнга эерэгээр үнэлэх нь чухал. Сөрөг бодлуудаа эерэг бодлоор солих нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
Болдоо дээрх 4 алхмыг дагаж мөрдснөөр өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, ажлын байрандаа илүү үр бүтээлтэй, амжилттай ажиллаж чадсан. Та ч бас эдгээр аргуудыг ашиглаж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, амжилтанд хүрэх боломжтой! - Тэвчээргүй байх: Тэвчээргүй байх нь хүмүүсийг нэг газраа гацахад хүргэдэг түгээмэл асуудлуудын нэг юм. Тэвчээргүй байснаар хүмүүс урт хугацааны зорилгодоо хүрч чаддаггүй. Энэ асуудлыг жишээн дээр тайлбарлая.
Жишээ: Одко ба түүний тэвчээргүй байдал
Одко 27 настай, залуу бизнес эрхлэгч. Тэрээр өөрийн шинэ бизнесээ дөнгөж эхлүүлээд байгаа боловч маш хурдан амжилтанд хүрэхийг хүсэж байгаа. Үүнд буруу байхгүй хүн бүр хурдан амжилтанд хүрэхийг хүсдэг. Гэвч амжилтанд хүрэхэд хугацаа зайлшгүй хэрэгтэй. Харамсалтай нь Одко энэ тэвчээргүй байдлаасаа болж амжилтад хүрч чадахгүй байгаа.
Яагаад Одко тэвчээргүй байна вэ?
– Одко бизнесээ эхлүүлсний дараа маш хурдан үр дүнд хүрэхийг хүсч байгаагаас болоод амжилтанд хүрэх амархан аргуудыг хайж өөрөөр хэлбэл товч замыг байнга хайснаас болж урт хугацааны зорилгодоо төвлөрч чадахаа байсан. Энэ нь түүний тэвчээргүй байдлыг улам их нэмэгдүүлэхэд хүргэсэн.
– Хурдан бизнесийн амжилтанд хүрч чадахгүйгээс болоод стресстэж, бухимддаг болсон. Стрэсс бухимдал хүнийг нэг газраа гацахад хүргэдэг.
Одкогийн энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Эхний алхам: Амжилтанд хүрэхэд хугацаа хэрэгтэй гэдгийг мэдэж, урт хугацааны зорилго дээрээ анхаарлаа төвлөрүүлэх. Өөрөөр хэлбэл Одко урт хугацааны зорилгоо тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хугацааг ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгосноор тэвчээртэй хандаж эхэлнэ.
Тиймээс бизнесийнхээ өсөлтийн зорилгуудыг тодорхой гаргаж, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацааг тодорхойлох.
Том зорилгуудаа жижиг хэсгүүдэд болгон хувааж, үе шаттайгаар хэрэгжүүлэх.
2 дахь алхам: Стресс, бухимдлаа хянах
Стресс бухимдлаа хянаж сурахын тулд эрүүл амьдралын хэв маягт анхаарах хэрэгтэй. Үүнд:
– Дасгал хөдөлгөөн хийх.
– Ажил амьдралаа зохицуулж, хангалттай амралт авах.
– Бясалгал, иогоор стрессийг багасгах.
– Амжилттай бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний туршлагыг сонсох
– Бизнесийн Ментор дасгажуулагчтай ажиллах
Хэрвээ Одко энэ бүгдийг мөрдөж чадвал аливаа зүйлд тэвчээртэй хандаж урт хугацааны зорилгодоо амжилт гаргахад туслах болно!
Амьдралдаа нэг газраа гацаад байгаа мэт мэдрэмж төрөх нь олон хүнтэй тохиолддог асуудал. Бид яагаад нэг газраа гацдаг вэ гэдэг асуултыг надаас их олон хүн асууж байсан. Хамгийн гол нь энэ нөхцөл байдлыг эхлээд таньж мэдэх нь маш чухал ба дараа нь түүнээс гарах арга замуудыг эрэлхийх хэрэгтэй. Өнөөдрийн бичлэгээс та Бид яагаад нэг газраа гацдаг вэ? Энэ тал дээр юу хийх вэ … тухай сайн ойголттой болсон байх гэж бодож байна. Хэрвээ та нэг газраа гацсан мэт санагдаж байвал эдгээр зөвлөгөөг дагаж, амьдралдаа өөрчлөлт хийх алхмуудыг эхлүүлээрэй. Амжилт таны гарт үргэлж байгаа шүү.
Би танд зориулж “Өөртэйгээ ажиллах 1 хуудас дасгалын дэвтэр” бэлдсэн байгаа. Хэрвээ та миний цахим мэдээлэлд бүртгүүлсэн бол би танруу явуулсан байгаа. Хэрвээ үгүй бол та доор байгаа нүдэнд нэр, имэйлээ бичээд бүртгүүлээрэй. Би танруу явуулья!
ХҮС ХИЙ ХҮР
Ука Төмөрийн Хамт
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog