Дасгалаа Хаанаас Юунаас Яаж Эхлүүлэх Вэ
“Аливаа агуу өөрчлөлт нэг алхмаас эхэлдэг.”
Би өнөөдөр дасгал хийж эхэлбэл юунаас яаж эхлүүлэх вэ тухай бичлээ. Юуны түрүүнд дасгалын тухай сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ та сэтгэлгээгээ өөрчилж, дасгал хөдөлгөөнтэй эерэг харилцааг бий болгохыг хүсвэл дараах алхмуудыг хийгээрэй.
- Таны дасгал хийх болсон мотивац юу вэ?
Та яагаад дасгал хийх болсон бэ эсвэл хиймээр байна вэ гэдгээ ойлгоорой. Эрүүл мэндийнхээ төлөө юу, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх хүсэлтэй учраас уу, стрэссээ багасгахын тулд уу, гоо үзэмжээ дээшлүүлэх үүднээс үү эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байна уу? Энэ шалтгаанаа таньж мэдсэнээр та яагаад хэвлийн дасгал хийх нь чухал вэ гэдгээ өөртөө тодорхой болгоно. Тэрнээс зүгээр л дасгал хийе гээд хийвэл ихэнхдээ хийхээ больдог. - Богино хугацааны болон урт хугацааны зорилго гаргах
Маш тодорхой, хүрэх боломжтой зорилго гаргах нь зүйтэй. Зорилго гаргахад дүрэм журам байхгүй тиймээс цаас харандаа аваад бичээрэй. Жишээлбэл ойрын зорилго гэвэл дараагийн 30 хоногт та яг ямар зорилго тавих вэ? энэ тухай бодож байгаад бичих. Жишэээлбэл 30 хоногийн турш долоо хоногийн эхний 5 өдөр өглөө эрт хүүхдүүс сэрэхээс өмнө, өглөөний хоол идэхээс өмнө 7:00 цагт хэвлийн дасгалыг 10 минут хийнэ гэж бичих жишээтэй. Тэгээд энэ 10 минутанд яг ямар дасгал хийхээ бас мэдэж аваад бичих. Жишээлбэл үндсэн планк, хажуугийн 2 планк 30Х30 секунд хийж түүнийгээ 3х4 удаа давтана тэгээд үүнийгээ 7 хоногийн 5 өдөр хийнэ гэх жишээтэй. Ойрын зорилго тавьснаар та дараагийн 30 хоногт яг юуг яаж хийхээ тодорхой мэдэх болно.
Богино хугацааны зорилгоо гаргасны дараа урт хугацааны зорилго гаргах. Та дасгал хийснээр яг ямар болмоор байна вэ одоогоос 5 жилийн дараа гэхэд та яг ямар түвшинд очих вэ гэх зэрэг зүйлүүдийг бодож бичих. Холын зорилго тавьснаар танд чиг баримжаа өгөхөөс гадна амжилтыг урьдчилан мэдрүүлж чаддаг учраас таны тогтмол дасгал хийх урам зоригийг нэмэгдүүлнэ. - Дасгал хийх бодлоо өөрчлөх.
Дасгал хийхдээ хийх ёстой, хийхээс дээ… гэх мэт дасгалыг ажил гэдгээр харахын оронд өөрийгөө хайрлах сайхан боломж гарч байна гэдгээр хараарай. Мөн таны биеийн болон оюун санааны сайн сайхан байдалд үзүүлэх эерэг нөлөөлөл дээр анхаарлаа төвлөрүүлснээр та дасгалыг зовлон гэж харахаас илүү эерэг сайхан зүйлээр хардаг болно. Зовлон гэж хараад байвал өөртөө анх дасгал хийх болсон шалтгаанаа хэлж сануулаарай. - Өөртэйгээ зөөлөн хандах эсвэл өөрийгөө сайн шахаж шаардах
Танд аль нь үйлчлэх вэ? Зарим хүмүүс өөртэйгээ зөөлөн харьцаад үйлчилдэггүй. Яагаад гэвэл өөртэйгээ зөөлөн харьцаж байна гээд бүүр эрхлээд хийх юмаа хийдэггүй хүмүүс байдаг байхад зарим нь өөртэйгээ зөөлөн харьцснаар өөрийнхөө хурдаар хийж чаддаг байх жишээтэй. Зарим хүмүүс өөртөө шаардлага тавьж шахаж шаардаж байж хийж дуусгадаг. Тэгэхээр та аль нь байж болох вэ түүнийгээ тогтоогоод хийгээрэй. - Э. Н. Х. -ээ үүсгэх
Эерэг Нөлөөллийн Хүрээгээ үүсгэх. Өөрийгөө дасгал хийдэг хүмүүсийн дунд аваачих. Зовлон нэгтэй биш зорилго нэгтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх. Ийм хүмүүсийг хаанаас олохоо мэдэхгүй байвал та миний супер 6 хэвлийн дасгалын онлайн сургалтанд суухыг санал болгож байна. Хэрвээ та миний 30 хоногийн хэвлийн өөхийг шатаах сургалтанд суухыг хүсвэл ийшээ ороод бүртгүүлээрэй.
👉 https://www.ukatumur.com/super6 Сургалт эхлэхэд ердөө 4 хоног үлдлээ.
6. Үйл явцаа тэмдэглэх
Ахиц дэвшлээ тэмдэглэж эхлэх. Та хэрхэн яаж өөрчлөгдөж байгаагаа харахад урам зориг өгдөг
7. Өөртөө тэвчээртэй хандах.
Сэтгэлгээгээ өөрчлөхөд хугацаа хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнтэй эерэг харьцааг бий болгох нь тасралтгүй тууштай аян гэдгийг хүлээн зөвшөөрөх.
Дасгал хийх сэтгэлгээгээ 24 цагийн дотор өөрчлөх боломжгүй энэ нь аажмаар явагддаг үйл явц. Явцын дунд танд юу сайн үйлчилж байна вэ, юу тохирч байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж оюун ухаанаа байнга нээлттэй байлгаж байх нь зүйтэй. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам таны сэтгэлгээ өөрчлөгдөж, дасгал хөдөлгөөн таны амьдралын эерэг тааламжтай хэсэг болж хувирах болно.
Хэрвээ та Ука Төмөрийн “ХҮС ХИЙ ХҮР – Ука Төмөрийн хамт” подкастын бусад дугааруудыг сонсохыг хүсвэл доорх дуртай подкаст линк дээр дараад сонсоорой.
Apple podcast
Castbox
Google
Spotify
Amazon Music
Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog