Яаж Амжилтанд Хүрэх Вэ
Яаж Амжилтанд Хүрэх Вэ
- Яаж амжилтанд хүрэх вэ гэж бодохоос өмнө эхний алхам бол амжилт гэж юу вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй гэж бодож байна.Таны хувьд амжилт гэж юу вэ? Хүн бүрийн хувьд амжилт өөр өөрөөр тодолрхойлогдоно. Зарим хүнд сошиал медиагаа хөгжүүлж хэдэн зуун мянган дагалдагчтай болох байж болно, зарим хүний хувьд ном бичих байж болно, сургуулиа амжилттай төгсөх байж болно, албан тушаал дэвших байж болно, мөнгөтэй болж баяжих байж болно, зарим хүний хувьд ёогийн дасгал маш сайн хийж сурах байж болно гэх мэт хүн бүрийн хувьд өөр өөр байна.
Яагаад гэвэл амжилт гэдгээ тодорхойлоогүйгээс болоод хүн төөрч тэр амжилт гээд байгаа юмандаа хүрч чаддаггүй. Их олон хүмүүс амжилтанд хүрэх хүсэлтэй байдаг ч түүнийгээ тодорхойлоогүй учраас амжилт өөдөө явж байгаа эсэхээ ч мэдэхгүй, хэзээ нэгэн цагт амжилтанд хүрэхээрээ сайхан амьдрах, аз жаргалтай байх юм шиг боддог.
Тиймээс бүгдийг бичээрэй. Зүгээр бодох биш, гар утсан дээрээ тэмдэглэж авах биш. Цаас харандаа авч байгаад бичээрэй. Ингэж бичсэнээр таны оюун ухаан улам идэвхжиж тантай хамт ажиллах болно.
Таны хувьд амжилт гэж юу вэ? Та өөрийгөө амжилтанд хүрснээ яаж мэдэх вэ? - За одоо таны хувьд амжилт гэдгээ мэдсэн учраас тэр амжилтандаа хэрхэн яаж хүрэх вэ гэдгээ тодорхойлно. Яг л газрын зураг шиг. Жишээлбэл та улаанбаатараас хөвсгөл явах байлаа гэж бодоход та яаж явахаа мэдэх хэрэгтэй болно мөн яаж явахаа тооцоолно. Хэрвээ улаанбаатараас хөвсгөл явах замыг харах юм бол мэдээж шулуун замаар яваад очихгүй. Яг үүний адил амжилт өөдөө явах зам хэзээ ч шулуун байдаггүй учир амжилтруугаа явах замаа тоооцоолж төлөвлөгөөгөө гаргана. Энэ бүгдийг мөн ялгаагүй цаасан дээр үргэлжлүүлэн бичээрэй.
- Яаж Амжилтанд Хүрэх Вэ гэдгийн 3 дахь алхам юу вэ? Амжилтанд хүрэх хүсэлтэй хүн бүр энэ 3 дахь алхмыг заавал хийх хэрэгтэй. Амжилт өөдөө явах үед хүн бүрт саатах, шантрах, бууж өгөх үе байдаг. Өдөр болгон эрч хүчтэй байдаг хүн гэж байхгүй. Өдөр болгон төлөвлөснөөр болохгүй. Өдөр болгон ногоон гэрлээр явахгүй. Тиймээс энэ үедээ та яаж өөрийгөө шахах вэ, яаж эрч хүчээ эргэн олж авах вэ, хэрхэн яаж шантрахгүй цааш нь үргэлжлүүлэх вэ гэдгээ урьдчилан мэдэж, үүнийхээ дагуу төлөвлөгөө гаргах нь зүйтэй.
Ингээгүйгээс болоод их олон хүн амжилтаа хойшлуулдаг. Тэд амжилтанд хүрэхээр шийдвэр гаргадаг ч, замд нь саад гарч ирээд, түүнээсээ болоод бууж өгдөг. Харин энэ төлөвлөгөөгөө гаргаснаар түүнийхээ дагуу ажиллаж цааш нь үргэлжлүүлэх болно.
Жишээлбэл: таныг хамгийн сайн ойлгодог, таныг дэмждэг хүн байгаа бол тэр хүндээ хэлэх “би ийм шийдвэр гаргасан, үүнийхээ төлөө бүхнээ зориулахаар шийд cэн байгаа. Гэхдээ намайг саатаж зогсох үед намайг шахаж сануулах хүн хэрэгтэй байна. Чи намайг үе үе шалгаж шахаж байгаач” гэдэг ч юм уу, хэрвээ та дасгалаа бие дааж хийж чаддаггүй бол фитнес ангид бүртгүүлж бусадтай хамт хийснээр дэм дэмэндээ алгасахгүй хийх, эсвэл дасгалжуулагч авах ч юм уу, эсвэл яг ямар үед та идэвхждэг вэ, яаахаар идэвхждэг вэ түүнийгээ тэмдэглэж аваад тэр үедээ өөртөө сануулж байгаад хийдэг ч юм уу, эсвэл нэг зорилготой сэтгэлэг нэг хүмүүстэй нэгдэх гэх мэт зүйлүүд байж болно… - Үйлдэл хийх. Үйлдэл байхгүй бол амжилтын тухай бодоод ч хэрэггүй. Үйлдэлгүйгээр юу ч урагшлахгүй гэдгийг та бид 2 сайн мэдэж байгаа. Дургүй ч гэсэн хийснээр амжилтанд хүрнэ.
Гэхдээ би энд нэг зүйлийг хэлэх хүсэлтэй байна эхний ээлжинд их бага хийх дээр анхаарлаа төвлөрүүлээд хэрэггүй. Эхний ээлжинд хийдэг цагтаа хийж чаддаг болох дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Хамгийн гол нь өдөр болгон хийх нь чухал учраас хийх дадалтай болох, хийх сахилга баттай болох нь маш чухал учраас ямар нэгэн аргаар хийх нь чухал. Хэрвээ хийж чадахгүй байгаа бол дээрх 3 дахь алхмаа хэрэгжүүлээрэй.
Жишээлбэл өөртөө тавхан минут, аравхан минут хийе гэж хэлээд хийх. 5-хан, 10-хан минут юм хийх бол юу ч биш, үүнийг хүн бүр хийж чадна тийм үү? Хэрвээ өдөр болгон 5-хан 10-хан минут хийгээд байвал та өдөр болгон хийдэг дадалтай болно. Тэгээд аажмаар минутаа ихэсгэх боломжтой.
Тиймээс өөртөө үйлдэл, үйлдэл, үйлдэл гэдгээ сануулаарай. Ар араас нь үйлдэл хийж байж бид амжилтруу чиглүүлэх үйлдэл хийх майндсэттэй болно. Өөрийгөө үйлдэл хийдгээр программчлана. Ингэж чадвал цаг агаар ямар ч байсан хамаагүй, мотивац байсан байгаагүй хамаагүй үйлдэл хийж чаддаг болно. Үүнийг тууштай байх гэнэ. - Яаж Амжилтанд Хүрэх Вэ гэдгийн сүүлийн алхам бол үе үе амжилтруугаа хэрхэн явж үйлдэл хийж байгаагаа хянах. Заримдаа бид замаасаа хазаачихсан явж байдаг. Жишээлбэл замын явцад бидэнд янз бүрийн санаа орж ирдэг. Санаа болгоны араас яваад нэг мэдэхэд анхны зорилгоосоо хазайж өөр зүгрүү явж байдаг учраас явж байгаагаа, хийж байгаа үйлдлээ үе үе хянаж, засаж, залруулж байх нь зүйтэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
Ука Төмөрийн Хамт