Амжилтын 5 Үе
Амжилтын 5 Үе -ийн эхний үеийг хүн бүр хийж чаддаг. Харин 3 дахь үе дээр ихэнх хүмүүс бууж өгдөг. Энэ үе юу болохыг мэдэхийг хүсвэл цааш нь үргэлжлүүлэн уншина уу.
1. Эхний үе – Бид ямар нэгэн юмыг хийх шийдвэр гаргасан үед түүнийгээ эхлүүлж чаддаг. Энэ эхлүүлдэг эхний үе амархан байдаг.
2. Хэцүү үе – Эхлүүлсний дараагаар тодорхой хугацаа өнгөрөхөд хэцүү үе гарч ирдэг. Энэ хэцүү үеийг бид яаж ийж байгаад давахыг хүсдэг. Энэ үед бид бууж өгч болохгүй гэдгээ өөртөө сануулдаг. Нэр хүндээ бодоод гүрийх ч тохиолдол гардаг. Аль нь ч байсан хамаагүй хэцүүгээ давахын төлөө зүтгэдэг.
3. Харин энэ хэцүү үеийг давсны дараагаар хэцүүгийн дараах хэцүү үе гарч ирдэг. Гэвч энэ үед ихэнх хүмүүс бууж өгдөг. Чадахгүй юм байна, болохгүй юм байна, бүтэхгүй юм байна больё гээд орхидог, зогсдог.
4. Хэцүүгийн дараах хэцүү үеэ давсан тохиолодолд тодорхой хэмжээний үр дүнгээ үзэж эхэлдэг учраас хүн түүнээсээ урам авч, амжилт өөдөө үргэлжлүүлэн явдаг. Энэ бол үр дүнгээ үзэж эхлэх 4 дэх үе юм.
5. Амжилтанд хүрэх 5 дахь үе – Цааш нь тууштай, тэвчээртэй явснаар зорилгодоо хүрдэг, мөрөөдлөө биелүүлдэг, тодорхой хэмжээний амжилтанд хүрч чаддаг.
Эхлүүлэх амархан, эхлүүлсний дараа анхны бэрхшээлээ туулах бас амархан байдаг. Үүнийг олон хүн хийж чаддаг. Гэвч маш цөөхөн хүн хэцүүгийн дараах хэцүү үеэ давж чаддаггүй.
Хэцүүгийн дараах хэцүү үе гарч ирэх энэ л мөчид бид өөрийгөө шахаж, хамаг хүчээ шавхаж, бүх л ид шидээ ашиглаж давах юм бол хүссэн амжилтаа гаргаж чадна.
Өөрөөр хэлбэл энэ хэцүүгийн дараах хэцүү үе гарч ирж байна гэдгээ мэдэж, энэ үеийг давснаар үр шимээ үзэж эхэлнэ гэдгээ өөртөө сануулж, бүх л боломжоо ашиглаж, нойргүй ч хамаагүй, хоолгүй ч хамаагүй, бууж өгөлгүй зүтгэснээр хүссэн амжилтандаа хүрэх болно гэдгийг дахин сануулахыг хүслээ.