Амжилтыг хойш нь татах зуршил
Биеийн тамир спортоор хичээллэхгүй байх болон бусад ажлыг хийхгүй байх хамгийн түгээмэл тавьдаг шалтгаан тань юу вэ?
Хийх гэсэн юмаа хойш тавих нь маш муу зуршлуудын нэг. Энэхүү зуршлыг зогсоох хамгийн чухал амин дэм бол өөртөө үнэнч байх явдал юм.
Хүмүүс ихэвчлэн “маргааш, нөгөөдөр, нэг л өдөр гэх ба эсвэл цаг зав алга” гэдэг үгнүүд хэрэглэж ажлаа хойшлуулдаг. Харамсалтай нь маргааш болон тэр нэг өдөр хэзээ ч ирэхгүйгээс гадна та хэзээ ч завтай болохгүй.
“Цаг хүчээр гаргахгүй л юм бол зав хэзээ ч гарахгүй.”
Яагаад хүмүүс одоо хийж болох ажлаа хойшлуулдаг вэ гэвэл тэд тухайн ажлыг хийж гүйцэтгэхээсээ өмнө олон -гүй тоочдог. Жнь: мөнгөгүй, боломжгүй, цаггүй, завгүй гэх мэт.
Тиймээс эхлээд өөрөөсөө эдгээр асуултуудыг асууж маш нарийн тодорхой хариулахыг хичээ
1. Танд яг юу саад болж байна? Юунаас залхаж байна вэ? Юунд гутарч байна вэ?
2. Та юу хүсч байна? Юугаа өөрчилмөөр байна вэ?
3. Та яг ямар арга хэмжээ авмаар байна? Яагаад? Шалтгаан нь юу вэ?
Хэрвээ таны амьдралд тулгарч байгаа бэрхшээл мөнгө бол надад мөнгө хэрэгтэй байна гэж хариу өгөхийн оронд яагаад мөнгөтэй болмоор байна вэ? Шалтгаан нь юу вэ? Мөнгөтэй болбол яах вэ? Мөнгөтэй болохын тулд би юу хийж чадах вэ? Юу хийж сурах вэ? г.м. тодруулж өгөх хэрэгтэй.
Таны амьдралд ямар нэгэн юм саад болж байна гэдэг маш сайн. Яагаад гэвэл таныг урагшаа ахиулах гол шалтгаан нь болж өгдөг.
Надад эрх чөлөө хэрэгтэй байна, амьсгаа авах зай хэрэгтэй байна, амрах амралт хэрэгтэй байна, стрэсснээс гарах хэрэгтэй байна гэхийн оронд хийх гэсэн юмаа тэр дор нь шууд хийж сур.
Стрэсснээс гармаар байна уу? Хамгийн хурдан гарах арга бол дасгал хийх. Өөрийнхөө одоо байгаа дассан хэвшмэл орчингоосоо гар (дассан хэвшмэл орчин хүнийг улам назгайруулдаг), анхаарлаа төвлөрүүлж байгаа тэр цэгээ өөрчил. Ингэж чадвал та өөрчлөгдөж байгаагаа шууд мэдрэнэ. Маш гайхалтай.
Хийх гэсэн юмаа шууд хий, шалтаг хайх завыг өөртөө битгий өг. Надад эрх чөлөө хэрэгтэй байна гэж бодоод суухын оронд өөрийгөө хуурахаа зогсоож үйлдэл хийж жинхэнэ эрх чөлөөгөө олж авах хэрэгтэй.
Зарим хүмүүс би өөрийгөө огт хуурдаггүй гэж боддог ч тэд үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийгөө бусад дорой нэгэнтэй харьцуулж “тэгтлээ их муудсан юм алга” гэж бодоод өөрийнхөө үнэ цэнийг алддаг. Магадгүй та хүрээлж байгаа хүмүүсийнхээ дэргэд арай илүү юм шиг санагдаж болно. Тиймээс сэтгэл санаа тань тайван саад болох юмгүй байдаг байж болно гэвч та тэр хэмжээндээ, тэр хүмүүстэйгээ тэндээ эргэлдээд байвал огтхон ч өөрчлөгдөхгүй ба өөрийнхөө хүссэн амьдралыг хэзээ ч олж авч чадахгүй.
Энэ бүгдийг зүгээр уншаад өнгөрөх биш яг одооноос эхэлж хэрэгжүүлж эхлээрэй. Энэ бол таны амьдрал, таны цаг.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Баярлалаа, Ука, гоё ойлгомжтой бичлэг бичиж байдагт чинь их баярладаг шүү. Миний хамтран зүтгэгч уйгагүй хөдөлмөрч ариун сэтгэлтэй Укадаа баярлалаа
Thank you Monica! You are awesome! Love you!
Гоё мэдээлэл байна баярлалаа
Уншсанд баярлалаа! Одоо хэрэгжүүлж байгаа гэдэгт итгэлтэй байгаа шүү Төгсөө!
uneheer saihan sanagdalaa
Баярлалаа найзаа!
bayarlalaa UKA egee
@sakwarez.tk Блогтой минь танилцаж, бичээсүүдийг уншиж байгаад баярлалаа! Одоо хэрэгжүүлээд байгаарай!Амжилт хүсье!
merci Uka.bonne chance.
Зүгээрэй!
Merci uka. Bonne chance
bayrlalaa tand heregtei medeeleleer tetgej baidagt
bayrllaa ingej messege bicheh negen bolno gej bodoguishu