Марафон Гүйлт
Марафон Гүйлт. Би марафон гүйлтээс юу сурав?
Энэ бол минй анхны бүтэн марафон байсан. Би төрөөд 6 сар болж байсан ч өөриыгөө сорихоор шийдсэн. Ямар чиг л байсан би марафон гүйлт -ээ амжилттай дуусгасандаа үнэхээр баяртай байна. Яах аргагүй өөрийгөө урамшууллаа.
Марафон гүйлт -ийг нийт 21,938 хүн гүйж дуусгаснаас би 5913-т орсон. Нийт орлцсон 9,373 эмэгтэйгээс 1,628-д, харин үеийнхнээсээ 1,163 хүнээс 267-д орж чадсан.
Дөчин хоёр километр гүйх тийм амар байсангүй. Гэхдээ авсан мэдрэмж, сурсан зүйлээ бодоход үнэхээр гайхамшигтай.
Яагаад би гүйх сонирхолтой болсон бэ?
Би аль арван хэдэн настай байхдаа л гүйх юмсан гэж боддог байв. Нэг ёсондоо миний олон мөрөөдлүүдийн нэг байсан гэж болно.
Намайг бага байхад урьд байрны өвөө (би 19-р хорололын 39-р байранд амьдардаг байсан үе) тэгсим хүйтнийг ч үл харгалзан өглөө эрт майк, шорттой байнга гүйж харагддаг байсан. Манай ээж тэрхүү өвөөгийн гүйхийг харах бүртээ эгч бид хоёрыг дуудан харуулж “Ука, Тома хар даа, энэ хүн үлгэр дуурайл авахаар мундаг хүн шүү!” гэдэг байв.
Төд удалгүй ээж маань өнөөх өвөөгөөс урам зориг авч өглөө бүр зургаан цагт радиогоор явдаг төрийн дууллаар сэрж, найзтайгаа (Амараа эгчтэй) стадион тойрч гүйж эхэлсэн бөгөөд нэлээн хэдэн сар гүйсэн ч цаашид удаан үргэлжлүүлээгүй юм.
Яагаад гэхлээр Амараа эгч нэг удаа өглөө сэрээд, ээжийг хүлээгээд ирэхгүй болохоор нь ганцаараа гүйчихжээ. Ингээд буцаж явахад нь нэгэн нохойтой залуу таарч “Эгчээ, та шөнө болгон арван хоёр цагт гүйдэг үү?” хэмээн асуухад нь тэрээр гайхаж “Юу яриад байгаа юм бэ? Өглөө болгон гүйдэг” гэж хариулчихаад гэртээ ирээд цагаа хартал шөнийн нэг цаг болж байхыг хараад, радио дуусахад явдаг төрийн дууллыг өглөөнийхтэй андуурч босоод гүйснээ мэджээ.
Тэгээд шөнийн 12 цагт гав ганцаараа гүйсэндээ үхтлээ айгаад, хамаг үс нь боссон тухайгаа маргааш нь ээжид яриад, түүнээс хойш дахин гүйхээ больсон юм. Харин ээж маань цааш үргэлжлүүлэн ганцаараа хэд хэдэн удаа гүйсэн боловч 1. ханьгүйтээд 2. айгаад гүйхээ үргэлжлүүлж чадаагүй. Хэдий ээж маань гүйлтээ үргэлжлүүлж чадаагүй ч гэсэн миний тархинд “гүйх юмсан” гэдэг ҮР суулгаж чадсан билээ.
Би гүйх юмсан гэдэг бодолтойгоо нэлээн удаан явсан. Гүйх гэхээр ээжийн хэлдгээр ханьгүйтээд гүйж чаддаггүй байсан ч 2004 онд анх гүйж эхэлсэн.
Намайг гүйхээр зарим нэг хүн “Чи тамирчин юм уу? Яах гэж гүйдэг юм бэ? Гүйгээд хаа хүрэх гэсэн юм бэ? Туранхай байжээж гүйж яах гэсэн юм бэ? Мах арьс болох гээ юу? гэх мэт асуултууд асуудаг. Зарим нэг хүн бодолд заавал тамирчин хүн гүйх ёстой, эсвэл заавал турах зорилготойгоор гүйх ёстой, эсвэл хийх юмаа олж ядсандаа гүйгээд байна гэдэг дутуу ойлголт байх шиг санагдсан. Миний хувьд аль аль нь биш. Би амжилтаа хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байсан тэр л үед гүйлтийг сонгосон юм. Харин одоо бол эрүүл энх байхын тулд, эрч хүч авахын тулд, зорилгодоо хүрэхийн тулд, тунгаан бодохын тулд, асуудлаа шийдвэрлэхийн тулд, саад бэрхшээлээ давахын тулд товчхон хэлбэл аз жаргалтай, амжилттай байхын тулд гүйдэг.
Гүйнэ гэдэг тоглоом биш. Амархан байсан бол хүн бүр л гүйх байсан байх гэж бодож байна.
Гүйлт миний амьдралыг их өөрчилсөн. Яагаад гэвэл гүйлтээс би их юм сурсан. Гүйлт надад өөртөө итгэх итгэлийг өгсөн. Гүйлт надад хатуужил, тэвчээрийг зааж өгсөн. Гүйлт надад саад бэрхшээлээ даван туулах чадварыг өгсөн. Бас дотоод гүндээ нэвтрэн орж, өөрийгөө танин мэдэх тэр боломжийг нээж өгсөн юм.
Харин саяхан гүйсэн марафон гүйлтээс би бүр их зүйл сурсан. Түүнийгээ одоо хуваалцья.
Марафон гүйлт -ээс сурсан 10 зүйл.
- Би урьд нь холын зайнд гүйх үедээ ядрахаараа цоглог дуу хөгжим сонсож өөрийгөө сэргээдэг байв. Харин энэ удаад бол өөр байсан. Сүүлийн 5 км –ийн үед ядарч эцээд, хөлөө зөөж ядах үед урьдчилан бэлтгэсэн хөгжмөө чихэвчээрээ сонсоход хүч өгөх биш харин ч алдаж байгаагаа мэдээд бушуухан унтраасан. Миний хувьд энэ бол анх удаа замбараагүй урт замыг хөгжимгүй чимээгүй гүйсэн явдал юм. Ингэж чимээгүй гүйснээр өөрийгөө илүү сайн сонсож, өөртэйгээ гүн холбогдож, биеэ захирч, эрч хүчээ сэлбэж, өөрийгөө сэргээж байсан юм.
- Надад бэлтгэл хийх 45 хоногийн хугацаа байлаа. Бэлтгэл хийх явцдаа би ганц ч удаа 42 км –ийг нэг дор гүйж үзээгүй. Хамгийн дээд тал нь 16 км гүйж байсан. Найз нөхөд, танилууд надаас “Ука чи хэдэн удаа 42 км гүйж бэлтгэл хийсэн бэ?” гэж асуухад нь “би 42 км огт гүйгээгүй” гэж хариулахад “ямар сонин юм бэ” гэж гайхаж байсан. Би үүнээс юу ойлгосон бэ гэхээр “надад марафонд бэлтгэх 45 хоног байгаагүй юм байна ш дээ. Би анх гүйж эхэлсэн тэр цагаасаа хойш л марафонд бэлтгэж байсан юм байна. Миний өдөр тутмын тогтмол гүйлтүүд, урьд нь оролцож байсан хагас марафонууд, жирэмсэн байх үедээ ч гэсэн гүйж байсан тэр үеүүд бол бүгд миний бэлтгэл сургуулилт байсан юм байна. Тийм ч учраас би марафоноо амжилттай, сэтгэл хангалуун дуусгасан юм байна гэж бодсон. Хэрвээ би урьд нь огт гүйж байгаагүй эсвэл алдаг оног гүйж байгаад 45 хоногийн дотор бэлтгэл хийж марафонд орсон бол магадгүй өнөөдрийн гаргасан амжилтыг гаргаж чадахгүй байсан байх гэж бодож байна.
- Марафон гүйлтийн турш хичнээн ч удаа “ёо ёо, яаж дуусгана аа” гэж айж, хичнээн ч удаа “юүхэн байх вэ, одоохон дууслаа” гэж өөрийгөө зоригжуулаваа мэдэхгүй. Хүний эрч хүч дундаршгүй юм байна лээ. Хэрвээ хүсэл байвал хүч өөрөөсөө ундарсаар л байдаг гэдгийг сайн мэдэж авсан.
- Зам дээшээ өсөхөд, доошоо урууддаг л юм байна гэдгийг сайн ойлгосон. Яг л хүний зүрхний бичлэг шулуун байдаггүй дээшээ доошоо, дэгэн догон байдагтай адил амжилтын зам ч гэсэн шулуун байдаггүйг бас мэдэрч чадсан.
- Урт зам туулахдаа жигд хурдтай гүйх хэрэгтэй тухай мэдээлэл урьд нь уншиж байсан учраас энэ мэдээлэл надад их тус болсон. Нэг хурдан гүйгээд л нэг удаан гүйгээд байвал хүн эрч хүчээ хурдан алддаг. Эрч хүчээ хадгалахын тулд нэг хурдаараа тууштай явах их чухал юм байна гэдгийг мэдэрсэн.
- Эргэн тойронд сайхан сэтгэлтэй, дэмжлэг үзүүлсэн хүмүүс зөндөө байдгийг мэдсэн. Би хавь орчноосоо, утас, блог, и-мэйл, цахим ертөнц гээд л бүх сүлжээ холбоосоор дэмжлэг авч байсан. Гүйлтийн үеэр ч гэсэн замын турш хөгжөөн дэмжигчдээсээ, мөн хамтран гүйгчдээсээ дэмжлэг авч байсан. Огт дэмжлэггүйгээр амжилт гэж байдаггүйг мэдэрсэн шүү.
- Хүн тархиндаа харсан зургандаа саадгүй хүрдгийг маш сайн ойлгосон. Яагаад гэвэл миний нөхөр хүүхдүүд намайг дэмжихээр 32 дахь км дээр хүлээж байхаар тохирсон байсан учраас миний сэтгэл их хөдөлж яг тэр уулзах мөчийг барианд очих зургаас илүү их төсөөлж байсан юм. Тэр ч үүднээсээ эхний 32 км-ийг ер нь нээх зоволгүйгээр гүйж дуусгасан. Би өөрөө ч гайхсан шүү. Тэгээд нөхөр хүүхдүүдтэйгээ гялс уулзаж, эрч хүчээр учиргүй цэнэглэгдээд цааш үргэлжлүүлэн 5 км газрыг гүйж дуусгасан. Харин сүүлийн 5 км бол там л гэсэн үг. Гэв гэнэт хамаг хүч алга болсон. Хамаг гар, хөл, нуруу, хүзүү өвдөөд л өөрөөсөө алхах уу болих уу, алхах уу болих уу.. гэж асууж байсан. Яг үнэндээ бол гүйгээд байгаа юм уу, алхаад байгаа юм уу гэдгээ ч мэдэхээ байсан. Зам ч хорогдохоон больсон. 5 км бараг 50 км шиг хол санагдаж байсан. Нар яасан ч хурц юм бэ, шатааж алах нээ, урьд гүйж яваа хүн ч саад болоод байх шиг, хөгжөөн дэмжигчдийн дуу хоолой хүртэл ядаргаатай сонсогдоод, бүх л юм саад болоод бүр өөрийн гар хүртэл хүнд оргиж байв. Энэ үеэр зарим нэг хүний шөрмөс татаад унаж байх юм, зарим нэг хүн сунгалт хийгээд зогсож байх юм, зарим нэг нь гутлаа тайлаад өвсөн дээр сайхан сууж байх юм, зарим нэг нь өөдөөс алхаж байх юм, харин зарим нэг нь хөгжөөн дэмжигч дотор орчихсоон сайхан дэмжиж байх юм гээч.
“Хүүе ээ! Энэ чинь юу болж байна аа! Зарим хүмүүс ухаан алдаж унадаг гэсэн би арай ухаан алдаад уначих юм биш биз дээ!” гээд өөрийгөө чагнаж үзэхэд ухаан алдах шинж огт алга. Хажуудах хүнээ харсан чинь нэг өвөө гүйж байна. Тэр өвөөгийн нүүрэнд ямар ч зовсон царай алга. “За энэ өвөөд арай гүйцэгдэх юм биш байгаа даа” гэж бодож амжаагүй байтал намайг гүйцэд түрүүлчихдэг байгаа. “Өө, за за, боль боль” гэж бодоод гүйж байтал миний хажуугаар танил болсон хүүхэн гараад гүйв. Энэ хүүхэнтэй би 33 км хавьцаа гүйж байхдаа таарсан юм. Энэ хүүхний 2 гүя нь хоорондоо хавиралдаад түүнээсээ болоод шархлаад, цус нь гарчихсан гүйж байх үед би “чи зүгээр үү” гэж асуухад “зүгээрээ” гэж хариулж байсан. Тэгээд би хөлсөө арчина гээд гэрээсээ авч гарсан улаан шоотой алчуураа тэр хүүхэнд хэрэг болж магадгүй гэж бодоод “энэ алчуур хэрэг болж мэднэ, авах уу” гэж санал болгоход “тэгье” гээд авсан юм. Тэгсэн чинь харин тэр хүүхэн маань цусаа гоожуулсан хэвээр, нөгөө улаан шоотой алчуурыг минь гартаа барьчихсан хажуугаар шурд гээд л өнгөрдөг байгаа. Хичнээн уур хүрэв ээ. “За эд нар чинь бүүр болохоон байлаа. Би зүв зүгээр байж нээх хойно нь хоцроод байхдаа яадаг юм бэ” гэж бодож байсан чинь сүүлийн 1 майл буюу 1.6 км үлдлээ гэдэг тэмдэг гарч ирлээ. - Яг энэ үед бариа нүдэнд харагдаж өөртөө “Хүчээ ав! Хурдаа нэм!” гэдэг тушаал өгөхөд бие махбод тушаалыг шууд хүлээж авч, доошоо бөгтийгөөд газарт наалдах гэж байснаа болиод, тушаалын дагуу нуруу цэгцэрч, гар унжуу байсан бол байрандаа ирж, чирэгдэж байсан хөл амь орч хурдаа нэмсэн. Оюун ухаандаа юу хэлнэ түүнийг бие махбодь яг гүйцэтгэдэг юм байна лээ. Ашгүй нөгөө гүйцэгдсэн 2-ыгоо ч түрүүллээ. Бариа ч ойртож, хөгжөөн дэмжигчдийн тоо олширч, уухай нэмэгдэж улам их хүч орж бариандаа орж ирсэн дээ.
Би гараанаас бариа хүртлээ 4-4:30 цаг гүйнэ гэж бодож байсан ч 4:40 цаг гүйсэн. Яг энэ үед л 10 минутаа алдсан гэж бодож байна. - Гэхдээ би хамгийнхаа сайнаар гүйсэн болохоор сэтгэл маш хангалуун байгаа. Үүнээс юу ойлгосон бэ гэвэл хүн ямар нэгэн юм хийхдээ хамгийнхаа сайнаар хичээгээд хийх юм бол дараа нь жаахан хурдаа нэмдэг ч байж уу, илүү сайн бэлтгэл хийсэн бол… гэдэг ч юм уу ингэдэг байж, тэгдэг байж гэдэг олон бодол орж ирэхгүй амар юм байна лээ.
- Намайг марафонд гүйнэ гэхэд хүүхэд гаргаад удаагүй байж болох юм уу, нялх хүүхэдтэй бэлтгэл хийж чадах юм уу, шөнөдөө нойргүй, дээрээс нь хөхүүл за даа мэдэхгүй дэмий байхдаа гэж хэлж байсан хүний тоо их байсан. Гэхдээ өөртөө итгэлтэй байхад хүссэн юмандаа хүрдэг гэдгийг өөртөө бас дахин баталж чадсан юм.
Ингээд энэ бүгдийг базахад амжилтанд хүрэх нь яг марафон гүйлт шиг санагдсан. Амжилтанд хүрэхийн тулд:
- Хүн өөртэйгээ нэн түрүүнд холбогдож өөрийгөө таньж мэдэж, өөрийгөө ойлгох
- Өдөр тутмын хийж буй үйлдэл амжилтыг тодорхойлдог учраас өдөр тутмынхаа үйлдлийг хянах
- Амжилтанд хүрэх эрч хүч дундаршгүй. Эрч хүчээ алдах үед яаж цэнэглэх вэ гэдгийг сайн мэддэг байх
- Амжилтын зам шулуун байдаггүй гэдгийг сайн ойлгох
- Амжилт өөдөө нэг хурдаар тууштай явах
- Амжилтанд хүрэхийн тулд ижил төстэй сэтгэлэг нэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж дэмжлэг авах
- Оюун ухаан бүхнийг захирах тул очих газраа оюун ухаандаа төсөөлж, өөрийгөө аль хэдийн амжилтанд хүрсэн байгаагаар харж чадах
- Оюун ухаандаа юу хэлнэ түүнийг бие махбодь яг гүйцэтгэдэг
- Хамгийнхаа сайнаар хичээх
- Амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэх
Хэрвээ танд ямар нэгэн юм хийх хүсэл мөрөөдөл байгаа бол түүнийгээ цаг алдалгүй хийж эхлээрэй. Хичнээн их хугацаа өнгөрсөн ч хамаагүй хийгээрэй. Битгий бууж өгөөрэй. Таны хүсэл мөрөөдөл бол маш үнэ цэнтэй. Хүсэл мөрөөдлийнхөө араас явах алхам бүр таныг хөгжүүлж, улам хүчирхэг болгож байдаг гэдгийг санаарай.
Би анх арван хэдэн насандаа гүйх юмсан гэж бодож байсан, хорин хэдэн насандаа энэ бодлоо хэрэгжүүлж эхэлсэн, харин гучин хэдэн насандаа анхны марафон гүйлт -ээ хэрэгжүүлсэн, тэгээд 40 хэдэн насандаа 2 дахь марафон гүйлт – нд оролцож анхныхаа рекордыг 20 минуутаар урагшлуулж эвдэж чадсан. Үүнээс үзэхэд хүн хөгширдөг ч сайжирдаг гэдгийг өөрийн биеэр мэдэж авсан. ҮЭнэ бүгдийгээ тантай хуваалцаж байгаадаа би маш их баяртай байна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog
Би бас гүйе, жин хасъя, хөшингө биеээ хөнгөн шингэн болгоё гэж их боддог ч үүнийхээ төлөө ямар ч зүйл хийгээгүй байна. Таны бичсэн нийтлэл надад хүн хичээвэл боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг ахин санууллаа. Таны бусдад туслахыг хүсдэг сэтгэл, өөрөө үлгэрчлэн хийдэг хичээл зүтгэл надад урам зоригийг цутгаж өглөө. Танд баярлалаа. Өнөө оройноос гүйж эхэлнээ.
Tand mash ih bayarlalaa. uuriiguu yalan diilj, muruudliinhuu araas yavna aa
Uneheer gaihaltai. Bayar hurgey! Mun ulam ih amjilt husey!
Танд маш их баярлалаа.Ямар их хүч хүсэл тэмүүлэл вэ? . Хүссэн зүйлээ хийж бүтээх урам зориг маш ихийг авлаа. Баярлалааа
bayr hurgie amjilt husie.ta chadnaa. bi ch bas chadna gedegtee itgej bn
guihsen gesen bodol teej, marafond guij uzhsen gesen nuutshan muruudsuur hediin 20 garui jiliig ardaa orhij, guiye gej bodov ch hanigui gantsaara, haranhuigaas aih aidas, turanhai baij guij yahn ve,emegtei huuhed haranhui gantsara yavah osoltoi geh zereg busdiin yatgalga zeregt avtaj bi jaahan ch gesen mahlag bsn boloosoi gej uurtu shaltag helen muruuduluu hoish tavisaar l…. bayarlalaa mash ih bayarlalaa. iim ih erch huch uram zorig ugsund mash ih bayarlalaa, martagdah duhsun muruuduliig mini nulimsiig mini ursgan baij sanuulsand chin bayarlalaa. bi ch gesen bi bol guigch gej am bardam heleh bolno, ter tsag tun udahgui. muruuduluu zaaval bieluuleh bolno, bayarlalaa mash ih bayarlalaa tanid
Юун түрүүнд Марафоноо амжилттай дуусгасанд баяр хүргэе. Таны амжилтанд нөлөөлсөн бүх хүчин зүйлс болон түүнийг өөртөө зөвөөр тусгаж хэрэгжүүлсэн таньд талархал илэрхийлье. Хүн өөрөө нөлөөллийн дунд амьдардаг амьтан бөгөөд тэр бүхэнд авах гээхийн ухаанаар хандаж байж өөрийгөө зөв авч явдаг болов уу. Марафон бол холын зайн жигд /дундаж/ хурдаар гүйж байж амжилт гаргах нас харгалздаггүй тэмцээн. Тэвчээр, хатуужил, хүч, хөдөлмөр, төвлөрөл, тэмүүлэл шаардсан спорт юм. Юутай ч энэхүү шаардлагуудыг биелүүлж хүсэл мөрөөдөлдөө хүрсэн байна. Дахин баяр хүргэж, та өөрт оногдсон боломжоо ашиглаж чадлаа гэж хэлье.
Зорилго, тэмүүлэлтэй хүн, тэвчээртэй хүн, оюун ухаанаа төвлөрүүлж биеэ захирч чаддаг хүн, амжилтын зурвас буюу бариаг хол ойр хаанаас ч оюун ухаандаа олж харж чаддаг хүмүүст Марафонд өнөөдрөөс бэлтгэж эхлэхэд гэмгүй шүү гэж хэлээд уриалъя.
Ука энэ бүхнийг өөрөөрөө үлгэрлэж чадлаа.
Энэ өдрийн мэнд хүргье. Зорилго тэмүүлэлтэй, түүндээ хүрэхийн тулд тууштай тэмцэж бусдад үлгэр дууриалал өгдөг бүсгүй таньд байнга талархаж явдаг. Би өөрийн хүсэж мөрөөддөг олон мөрөөдөл байдаг ч түүндээ хүрэхийн тулд тууштай байж чаддаггүй ээ.
Sain uu. Tavisan zorilgodoo hurch iim urt zamiig tuulj chadsand chin bayar hurgie. Uneheer mundag yum a. Baharhaj bn. Ulam ih amjilt husie. Bichsen zuiliig chin unshihad uneheer sainan bailaa.
yunii turuund tand bayar hurgey. Ter odor minii setgel ih dogdolj bsan , yagaad gevel ter ih holzamiig tuulna gedeg amargui, deerees ni rsag agaar haluun bsan bolohoor yaaj yavaa bol doo yamarch bsan zamaa guitseegeed ireesei, er ni daichin yum chine duusgaj chadna gej lavtai bodoj itgej bsan. manai tanai tsagiin zoruu hurtel medee avahad tovogtei ih uhgatsaa ch yum shig sanagdaj chih tavin setgel simshren huleej suusan. Taniig yalj chadsand dahin bayar hurgeed tanii bichsen unetei surgamj , zovlogoog sain oilgoloo. Ta mundag bailaa. Tanii bichsen zuilsiig unshaad mninn nudend kino shig l haragdaj blaa.. setgel hodolj biyeeree tuulsan met bolloo..
bayarllaa uneheer ih erch huchtei bolj chadlaa bi bas guihiig ih l boddog bolowch guideggui bsn 3 honogiin omnoos ehelj guij bgaaa amjilt
ta mundag shuu
Баярлалаа Ука Маш мундаг , Бахархадаг шүү
Баяр хүргье Ука эгчээ..Энэ нийтлэлийг уншаад яагаад ч юм тантай зүрх сэтгэлээрээ холбогдчихсон юм шиг санагдчихлаа.Намайг гайхашруулж даган дуурайдаг хүн бол таа яг энэ эрчээрээ бид бүхэндээ урам өгсөөр байгаарай хайртай шүү таньд
Өөрийн эрхгүй огшиж байна.
Баярлалаа таньд.
Энэ өдрийн мэнд хүргье юуны өмнө марафон гүйлтэнд амжилт гаргасанд баяр хүргэе хүмүүст үлгэр дуурайлал урам зориг өгсөнд баярлалаа Амжилтын тархин номыг уншсан их таалагдсан найз нөхөддөө бэлэглэвэл их сургамжтай том билэг байна лээ чамд амжилт хүсэж сайн сайханыг хүсэн ерөөе
Энгийн хэрнэ сэтгэлд их хүрлээ. Баярлалаа