Амьдрал яагаад таны хүссэн юмыг өгөхгүй байна вэ?
Та юу хүснэ түүнийгээ л олж авна. Хамгийн гол нь маш сайн хүсэх хэрэгтэй. Гэвч та хүсээд л байдаг, хүсээд л байдаг “Амьдрал яагаад таны хүссэн юмыг өгөхгүй байна вэ?, Яагаад хүссэн хүсэл тэнь биелэхгүй байна вэ?”
Энэ асуултын хариултын өнөөдөр өгөхийг хүслээ.
Үүнд 2 зүйлийг анхаарах хэрэгтэй.
- Хүссэн хүслийнхээ дагуу үйлдэл хий
Зөвхөн хүсэх нь хангалтгүй. Хүсэхийн хажуугаар ҮЙЛДЭЛ заавал хийх хэрэгтэй.
Жишээлбэл: Та хичнээн жин хасахыг хүсэвч дасгал хийхгүй, калори ихтэй хоол, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол та жин хасахыг хүсэхгүй байна гэсэн үг.
Та хичнээн амжилттай хүн болохыг хүсэвч зорилгоо гаргаагүй, амжилтанд хүргэх ном уншаагүй, өөрийгөө сорьж, хөгжүүлээгүй, урсгалаараа явж байгаа бол та амжилтанд хүрэхийг хүсэхгүй байна гэсэн үг.
Та хичнээн түүнтэй үерхэхийг хүсэвч зориг гаргаж, түүнийгээ илэрхийлж, болзоонд урихгүй бол та түүнтэй үерхэхийг хүсэхгүй байна гэсэн үг.
Товчхон хэлэхэд хэдий та хүсэвч, түүнийхээ дагуу үйлдэл хийгээгүй бол та хүсээгүй байна гэсэн үг. Тийм ч учраас таны хүсэл биелэхгүй байгаа.
Тиймээс “Та юу хүсч байна вэ? Та ямар үйлдэл хийж байна вэ?” гэдгийг анхаараад үзээрэй.
Хүссэн хүслийнхээ дагуу үйлдэл хийж байна уу эсвэл түүнийхээ эсрэг үйлдэл хийгээд байна уу?
Таны хүсэл, үйлдэл 2 нэг зүг рүү чиглэж байж л та түүнийгээ бодит болгоно хэрвээ хүсэл үйлдэл 2 зөрж байвал таны хүсэл биелэхгүй.
Хэрвээ хүслийнхээ дагуу үйлдэл хийгээд ч биелэхгүй байгаа бол яах вэ?
- Өөртөө хангалттай хугацаа өг
Амьдралаа өөрчлөхийн тулд юуны түрүүнд бид дотоод ертөнцөө өөрчлөх ёстой. Дотоод ертөнцөө өөрчилсөн тохиололд бидний гадаад ертөнц өөрчлөгдөж эхэлнэ. Гэвч гадаад ертөнц бидний дотоод ертөнцөд гаргасан өөрчлөлтийн дагуу тийм хурдан өөрчлөгддөггүй. Өөрчлөгдөхөд хугацаа хэрэгтэй.
Бодлоо өөрчлөхөд амархан. Төвлөрүүлж байгаа анхаарлаа өөрчлөхөд л бодол тэр даруйдаа өөрчлөгддөг. Хамгийн гол нь тэр бодлоо хэр удаан хадгалж чадаж байна вэ? Тэр бодлынхоо дагуу хэр удаан, тууштай үйлдэл хийж байна вэ гэдгээс шалтгаална.
Тиймээс ганц хоёр удаа оролдож үзсэнээр гадаад ертөнцөд өөрчлөлт гарахгүй байна гээд бууж өгөх нь арай л тэвчээр тутагдсных гэж хэлмээр байна.
Хэрвээ дасгал хийгээд өөрчлөлт гарахгүй байвал өөртөө дахин хангалттай хугацаа өг. Дасгалаа шантралгүй үргэлжлүүлэн хий.
Хэрвээ өөрийгөө өөрчилчихөөд байхад амьдрал өөрчлөгдөхгүй байвал бүү шантар үргэлжлүүлэн өөрийгөө хөгжүүл.
Таны хүсэл хүссэнээр биелэхгүй байгаад хэн ч, юу ч буруугүй. Амжилтанд хүрэхэд хугацаа хэрэгтэй. Нэг хоёрхон өдөр, нэг хоёрхон сар, нэг хоёрхон жил хангалттай хугацаа биш. Өөртөө хангалттай хугацаа өг.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би хүслийнхээ дагуу үйлдэл хийдэг!
Би хүссэнээ биелүүлдэг!
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш найз нөхөддөө түгээгээрэй. Мөн миний цахим мэдээлэл, youtube сувагт бүртгүүлээрэй. Ингэж бүртгүүлснээр та ХҮС. ХИЙ. ХҮР. блогийн дотоод үйл ажиллагааны тухай долоо хоног бүрийн бичлэг урмын үгс амжилтын тарнийг хүлээж авах болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Gaihamshigtai
Bayrallaa uneheer goe erch huch orloo . Hundlel hair tufj bn shuu tandaa