Асуудлаа яаж хурдан, зөв шийдэх вэ?
Яаж хүчирхэг болох вэ? гэдэг асуултыг надаас их асуудаг. Би бодохдоо өөрт тохиолдсон асуудал бэрхшээлээ хэр их шийдвэрлэнэ тэр хэмжээгээрээ хүчирхэг болно гэж боддог. Хэрвээ асуудал бэрхшээээсээ айгаад, тойроод яваад байх юм бол бид хэзээ ч тэр асуудал бэрхшээлийг давж чаддаг хүн болж чадахгүй. Асуудал бэрхшэл биднийг хөгжүүлдэг.
Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр асуудал бэрхшээлээ яаж хурдан, зөв шийдэх тухай бичлээ.
Асуудлаа яаж хурдан, зөв шийдэх вэ?
1. Асуудал болгонд шийдэл бий гэдэгт итгэх.
2. Өөрийгөө тайван байлгах. Санаа зовсон, сэтгэл түгшсэн үед хүний сэтгэн бодох чадвар их муу байдаг.
3. Асуудлыг байгаагаар нь шударгаар, эрүүл ухаанаар, ийм тийм гэж алагчлахгүйгээр авч үзэх.
4. Асуудлаа цаасан дээр бичих.
Цаасан дээр бичсэнээр асуудал бэрхшээлээ бодохын хажуугаар харах болно. Харж чадна гэдэг маш чухал.
Асуудал гэдэг нь бүх болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг хэлнэ. Тиймээс болохгүй бүтэхгүй байгаа зүйлээ цаасан дээр буулгаснаар болж бүтэх аргыг олж харна. Маш гайхамшигтай.
Яагаад гэвэл тохиолдсон үйл явдал, нөхцөл байдлуудыг бичсэнээр яг юу болов, юу болж байна, юуг анхаарах, юун дээр ажиллах гэх зэргийг маш тодорхой болгодог.
Асуудал бэрхшээлийнхээ тухай бодох нэг өөр, бичих бас нэг өөр. Бодсоноор тодорхой байж чаддаггүй. Нэг л хоосон хэлбэр дүрсгүй, өнгөгүй, бодит биш байдаг. Харин бичсэнээр илүү тодорхой, бодит болдог. Тэгээд бичсэнийгээ өөртөө дахин дахин уншснаар нөгөө хоосон хэлбэр дүрсгүй, өнгөгүй бодлоо хэлбэр дүрстэй, өнгөтэй бодит бодлоор сольдог. Энэ үед бид асуудлаа байгаагаар нь харж, ойлгож чадах ба шийдвэрлэхэд амархан болдог.
Хэрвээ танд ямар нэгэн асуудал байгаа бол өнөөдөр түүнийгээ цаасан дээр буулгаарай. Хувийн асуудал, бизнестэй холбоотой асуудал, гэр бүлийн, санхүүгийн асуудал гээд л ямар ч асуудал байж болно. Цаг гаргаж байгаад цаасан дээр бич. Ингэж чадвал та асуудлаа хурдан, зөв шийдэх болно.
АМЖИЛТЫН ТАРНИ
Асуудлаа шийдэх гайхамшигтай олон санаа надад байнга төрдөг.
Аудио хэлбэрээр татаж авах хүсэлтэй бол:
[powerpress]
Одоо надад танаас асуух асуулт байна. Та асуудал бэрхшээлээ яаж шийдвэрлэдэг вэ? Энэ тухай доор ярилцья, сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
sain bna uu. bi avstri ulsad amidardag. 2 0hintoi ba hoeulaa gerleed huuhedtei bolson. bi baga ohiniidoo tsug amidarch bgaa l daa. hediigeer bi huuhdiid ni haraad tus bolj bgaa yum shig ch neg l aild bgaa yum shig hetsuu bdag. odii hurchiheed oiriin gesen oron brgui ingej yavah ni nadad uneheer hetsuu bdag ch enenees oir zam nadad bhgui l bh daa. ene minii huvid hetsuu yum shig sanagddag ch bi ooorii chin medeelliig unshij sonsoh durtai boloid ih setgel oodrog bgaa. medeej iim asuudald chinii zugees hariu ogoh hetsuu bj magadgui ch setgelee huvaaltsmaar sanagdlaa. bi bas yum bichij ooriigoo oilguulahdaa muu yum bna daa. bolomjtoi bol uram zorig hairlaarai
bayarlalaa. hundetgesen Nyam
Bayarlalaa,
Nadad unoodor amidarch baigaa bairtai maani holbootoi mash hetsuu asuudal tulgaraad baigaa yumaa. Ene asuudlaa shiidverlehed tenger hol, gazar hatuu baigaa ene muchid garts baigaa gedgiig helj ugsond mash ih bayarlalaa.
Asuudal tulgarahad zarimdaa yahaa medehee baichih hetsuu ue baidag. Unoodorjingoo hii demii setgel hyamraad. Yag ene muchid mailee shalgatal tsagaa olson medeellel, zovolgoo irsen baisand setgel ongoih shig bolloo.
Setgeliin dem, asuudlaa shiidehed garts zaaj ugch baidagt Bayarlalaa. Amjilt husie.
bayrlalaa unetei zovolgoo bna. nadad ch bas biznestei holbootoi asuudluud garch ireed bna. zovolgoo ogsond bayarlalaa.
Asuudal bol bainga undarch garch irj baidag zuil. Minii huvid asuudlaa yag tegj shiiddieg gesen todorhoi arga geheer yum bhgui. Gehdee bodliig bol hovruulj ogno doo neg medehed shaal oor yum bodchihson yavdgiin. Odoo deerh argiig turshij uznee. bayarlalaa.
nadad targalah asuudal tulgaraad bn. Torood 4 sar orchim bolj bn. 20garan kg nemegdsen. Odoo bi yah ve? Ene ovchin u esvel erdiin targalalt uu gedgiig yaj medeh ve? yaj turj hevendee oroh ve?
Сайн уу. Миний дотны зөвлөх найз минь.Дандаа сайхан зөвөлгөө өгч эрч хүч,сайхан энерги
өгдөгд тань баярла.Энэ зөвлөгөө бол маш зөв зөвлөгөө би өөр дээрээ туршиж үзсэн үр дүнгийн үзэж бгаа.Хүн асуудла шийдэхдээ өөрөө дотроо маш сайн бодож гаргах хэрэгтэй.Хэн ч хүний өмнөөс амьдраагүй өөрийнхөө төлөө амьдарч бгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.Одоо миний хувьд ганц дутагдалтай зан бгаа залхуу гэхдээ би өөрийгөө өөрчилж чадна удахгүй.Ви өөрийн тань үнэтэй зөвөлгөөг их хүлээдэг бсон.Өөрийгөө бага багаар өөрчилж бгаа.Би урьд нь асуудлаа шийдэж чаддаггүй бсан одоо бол маш өөр бсон.баярла Укадаа чин сэтгэлээсээ амжилт хүсье
сайн байна уу. саяхан шинээр бүртгүүлсэн болохоор // Амжилтын тарни // номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байна
Хэрвээ үнэхээр хүнд асуудал тулгарвал би ингэж боддог. Хайртай хүмүүс минь л эсэн мэнд байгаа бол би аз жаргалтай байна гэж. Эд хөрөнгө мөнгө надад чухал биш.нэг ийм жишээ байдаг даа. Насан эцэслэж байхдаа хүмүүсийг би миний диплом, алтан цагыг аваад ир гэж байсныг нэг ч хараагүй харин хамгийн хайртай хүмүүсээ ганцхан удаа харах юмсан гэж хүсдэг гэж… өдөр бүрийг аз жаргалтай байлгаж чадвал та насан туршдаа аз жаргалтай амьдарсан хүн болно тиймээс сайн дураараа зовоод яаахвэ гэж боддог шүү.бэрхшээлд хандах хандлагаа зөв болгочихвол зовлон шиг санагдахгүй