Яагаад өөртөө итгэлгүй болдог вэ?
Бид яагаад өөртөө итгэлгүй болдог вэ гэвэл бид өөрсдийгөө шүүмжилж, ямар нэгэн байдлаараа өөр байх ёстой, эсвэл илүү байх ёстой гэдгийг бодож түүндээ итгэсэн учраас өөртөө итгэлгүй болдог. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрөөгүйгээс болоод өөртөө итгэлгүй болдог.
Өөрийгөө шүүмжилдэг хүний оюун ухаан сөрөг бодлоор дүүрэн байдаг. “Би ийм, би тийм, би чадахгүй байна, би болохгүй байна” гэж эцэс төгсгөлгүй өөрийгөө шүүмжлэх болгонд бид улам хумигдаж, өөрийнхөө амжилтанд хаалт тавьж байдаг бол өөрийгөө 100% хүлээн зөвшөөрсөн хүн аливаа зүйлийг эерэгээр харж, бүх сайхан боломжуудыг нээж өгч байдаг.
Тиймээс өөртөө итгэлтэй болохын тулд өнөөдрөөс эхэлж өөрийгөө шүүмжлэхээ зогсоо. Өөрийнхөө эсрэг мэдээлэл цуглуулахаа зогсоо. Оронд нь өөрт байгаа бэлэг юу байна түүн дээрээ анхаарлаа төвлөрүүл. Өөрт байгаа сайн сайхан зан чанарууд дээр анхаарлаа төвлөрүүл. Өөрийнхөө онцгой өвөрмөц байдлыг мэдэр. Хамгийн гол нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр. Яагаад гэвэл та байгаагаараа үзэсгэлэнтэй.
Өөрийгөө шүүмжлэхээ зогсоосон тэр л мөчөөс өөртөө итгэх болно.
Санаж яв: Өөрийгөө 100% хүлээн зөвшөөрч чадсан хүний өөртөө итгэх итгэл өндөр байдаг.
[powerpress]
Танд энэ бичлэг таалагдсан уу? Тийм бол доорх шэйр товчны тусламжтайгаар цааш нь найз нөхөддөө тэр тусмаа өөрийгөө шүүмжилдэг тэр л найздаа үзэхийг санал болгоорой. Мөн иймэрхүү амжилтанд хүрэхэд тэнь туслах бичвэрүүдийг долоо хоног бүр мэйл хаягаараа үнэгүй хүлээн авах хүсэлтэй бол доор нэр, и-мэйл хаягаа оруулж бүртгүүлэхээ мартваа.
[wysija_form id=”1″]
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
oroitoogui deeree ene bichleguudiig uzej chadsandaa bayartai baina. mash ih talarhlaa
Зүгээрээ Чимэгээ! Блогоор минь зочилсонд баярлалаа!
Сайн байна уу. Байнга сэтгэлийн эрч хүч өгч байдагт баярладаг шүү. Мундаг эмэгтэй Амжилт хүсье.
Оюунаа, маш их баярлалаа! Чамд бас амжилт хүсье!
Sain baina u.
Их баярлалаа. Өөртөө байгаа бүхнээ бусдад зориулж байгаад Тань талархаж байна.
Баярлалаа, амжилт хүсье
Bayarlalaa saihan zuvluguu bn
Амжилт өөдөө хамтдаа явж байгаадаа баяртай байна!
Сайн байна уу? Ука
Сайхан мэдээллүүдээс эрч хүч авлаа.Бүртгэж авсанд тань баярлалаа. Амжилт хүсье
Үргэлж урам хайрласан үг бүхэн чинь
Үнэнийг ухааруулах юм
Үзэсгэлэнт сайхан царай инээмсэглэл чинь
Үзсэн хүн бүрийг амжилт руу хөтлөж яваасай!
Баярлалаа Чинбаяраа!
Mash ix taalagdsan