Уураа зогсоох, муу бодлоосоо салах резиний арга
Хэрвээ та уураа зогсоох гээд зогсоож чадахгүй байгаа бол эсвэл муу бодлоосоо ангижирч чадахгүй байгаа бол энэ аргыг хэрэглээд үзээрэй. Би энэ аргыг уурлаж байгаагаа гардсан тэр л агшинд, муу бодол бодсоноо мэдсэн тэр л агшинд хэрэглэдэг.
Энэ аргыг хэрэглэснээр жижигхэн өвдөлтийг мэдэрдэг. Хүн ер нь өвчин, зовлон, өвдөлтөнд их дургүй байдаг. Тиймээс энэ өвдөлтийг мэдрэхгүйн тулд оюун ухаан дахин программчлагдаж эхэлдэг юм.
…Нэмж хэлэхэд энэ аргыг хэрэглэсэн даруйдаа сайхан бодол бодож, гүн амьсгаа авч тайвшрах, мөн амжилтын тарни урих юм бол үр дүнгээ бүр сайн өгөх болно.
Уураа зогсоох, муу бодлоосоо салах резиний арга надад их тус болж чадсан болохоор танд бас тус болж магадгүй гэж бодож байна.
За одоо доорх бичлэгийг үзнэ үү!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр