Амьдрал үнэхээр гайхалтай
Сайн байна уу?
Би одоогоор оюутан.
2 жилийн өмнөөс эхлэн бичлэгийг тань үзэж эхэлсэн бас амьдралдаа хэрэгжүүлж байгаа.
Манай ангийнхан таны “Амжилтын тарни” номоор долоо долоо хоногоор бүлэг бүлгээр баг болон илтгэж байгаа. Үр дүнгээ ч үзүүлж байгаа шүү.
Би одоогоор нэг зүйлд зорин, хичээж явна. Тэр юу вэ гэвэл би сайн илтгэгч, мэтгэлцэгч болохыг чин сэтгэлээсээ хүсдэг.
Заримдаа шантрах үе байдаг. Би заавал зорьсондоо хүрмээр байна. Та надад юу гэж зөвлөхсөн бол?
Амьдрал үнэхээр гайхалтай! Нэг нэгэндээ урам хайрлах аугаа сэтгэлтэй хүмүүс олон болтугай!
ХҮС ХИЙ ХҮР блогийн уншигч Н.
_______________________________________________________________________________
Хэрвээ та БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛАА бусадтай хуваалцахыг хүсвэл энд бичиж үлдээнэ үү.
Заримдаа гаргасан амжилтаа бусадтай сайхан хуваалцмаар санагддаг.
Заримдаа сурсан мэдсэнийгээ бусадтай хуваалцахыг хүсдэг.
Заримдаа тулгарч буй асуудал бэрхшээлээ бусадтай хуваалцснаар сэтгэл сайхан онгойдог.
Тэгвэл энэ сайхан боломжийг танд олгож байгаадаа би маш их баяртай байна.
БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛАА энд хуваалцснаар “Та ганцаараа биш шүү! Таныг дэмжих олон арван сэтгэлэг нэг хүмүүс байгаа шүү!” гэдгийг мэдэхээс гадна бусдад ч гэсэн “Та ганцаараа биш шүү!” гэдгийг өөрийнхөө дуу хоолойгоор мэдүүлэх болно.
mundag yumaa taniar ulger jishee avch amidrahaar shiidsen. gaihamshgiig 100% medermeer bn.