МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Яг одоо эхэлье!
Уг нь би гэдэг хүн өмнөө том зорилготой, том мөрөөдөлтэй хүн гэж өөрийгөө боддог боловч яг нарийвчлаад харахаар яг юу хүсээд байгаагаа, яг юу хийх ёстой хүн бэ гэдгээ, нэг үгээр хэлбэл өөрийгөө олоогүй хүн юм. Үргэлж дотроо зөрчилдөж, өөрөө өөрөөсөө өөрийгөө нэхэх зовлонтой юмаа.
Би 2 сар хүрэхгүй хугацааны дараа 40 нас хүрнэ. Өдий болтол өөрийгөө олоогүй байгаа болохоор төрсөн өдөр дөхөх тусам янз бүрийн юм бодогдож хямрах шинжтэй. Энэ ухамсраас үл шалтгаалах хямралыг яаж даван туулах вэ?
Үлдсэн амьдралдаа хийхийг хүсэж байгаа зүйлийнхээ жагсаалтыг 3 жилийн өмнө гаргасан боловч бараг нэгийг ч биелүүлээгүй юм байна. Би уг нь бичиж төлөвлөхдөө гайгүй хүн боловч биелүүлэхдээ л тун тааруу байна. Дандаа хойш тавьдаг. Айдас гэдэг жинхэнэ утгаараа надад л байгаад байгааг ойлголоо.
Ингээд шууд “Яг одоо эхэлье” гэж шийдээд манай гэрт 5 жил зөвхөн хувцасны өлгүүрийн үүрэг гүйцэтгэсэн дугуйн дээр явж эхлээд 8 хонож байна. Үүний зэрэгцээ цөсөө угааж, мацаг барилаа. 7 хоногт 1 өдөр мацаг барьж байхаар шийдээд байна. Ингээд эхэлсэн чинь бас жин хасагдаад сэтгэл санаа сэргээд ирж байна.
Дугуйн дээр яваад дараа нь дасгал хийхээ мартаагүй. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол биеийн тамирын дасгал хий гэсэн болохоор чинь энэ шүү дээ. Одоо харин тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Урд өмнө нь бас цөөнгүй удаа ямар нэг юм эхлээд л хаяж байсан болохоор өөртөө сайн итгэхгүй байнаа. Энэ тал дээр зөвөлгөө өгөөч. Энэ бүхний дараа юмуу зэрэгцээд оюун ухаан минь цаашид ямар үйлдлүүд хийх хэрэгтэйг тодорхой хэлээд өгөх байх гэж найдна. Зөв биз дээ?
Ингээд ажил үйлсэд чинь хэмжээлшгүй их амжилт хүсье. Тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.
Хүндэтгэсэн
А.Д.
_____________________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та амьдралынхаа туршлагаас бусадтай хуваалцахыг хүсвэл
Хэрвээ танд бусдад дуулгах амжилтын тухай сонирхолтой мэдээлэл байгаа бол
Хэрвээ та бусдад урмын үгээ хайрлах хүсэлтэй бол
түүнийгээ 250 буюу түүнээс дээш үгтэй нийтлэл болгон бичээд MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй. Таны илгээсэн мэдээллийг цаг тухайн үед нь нийтлэх болно.
Сайн байна уу, А. Д. би чамд өөрийнхөө туршлагаас хуваалцья. Өдий насандаа өөртөөгөө тэмцэх хүсэл байгаад чинь баяр хүргье.
аливаа юмыг эхлэхэд эрч хүчтэй байдаг хэдийч энэ нь хэсэг хугацааны дараа уусан алга болдог тэгээд нэг өдөр ухаан орж дахиад өөрийгөө буруушааж эхэлнэ. Би энэ байдалд мөнхийн ордог. Юмыг тууштай үргэлжлүүлнэ гэдэг, эхэлхэд байсан тэр эрч хүчийг алдахгүй барина гэдэг маш хэцүү. Гэхдээ би саяхнаас аргаа өөрчилсөн.
Өөрт буй төлөвлөгөөндөө зорилго тавьсан. Тавьсан зорилго маань мааш жижиг. Жишээ нь би 7 хоногт 2 удаа гүйнэ гэдэг ч юмуу. Цаг хугацаа өнгөрөх бүрт зорилго маань дадал болон хувирсан.
Амжилт хүсье