Өөртөө хөрөнгө оруулахуй
Өөртөө хөрөнгө оруулахуй
Амжилттай яваа хүмүүсийн амжилтанд хүрсэн нэг гол арга бол тэд өөрсдийн гэсэн ментор, дасгалжуулагчтай байдаг. Ментор болон дасгалжуулагч тухайн хүний амьдрал, бизнесд гарч буй саад тотгоруудыг олж харахад нь тусалж, амжилтруу чиглүүлж өгдөг.
Урьд нь би амжилтанд хүрч чадахгүй байгаа шалтгаанаа “Даан ч надад заагаад, сургаад өгөх хүн байхгүй” гэдэг шалтгаар халхалдаг байсан. Харин дараа нь амжилтанд хүрэхэд тусалдаг ментор, амьдралын дасгалжуулагч нар байдаг гэдгийг мэдээд, судалж үзэхэд тэдний цагийн хөлс өндөр байсан учраас “тэдэнд төлөх мөнгө надад байхгүй” гэдэг шалтаг тавьж эхэлсэн.
Хэдий тийм ч “өөр хямдхан арга юу байна вэ?” гэдгийг хайж үзэхэд, амжилтанд яаж хүрэх вэ тухай амжилтын номнуудаас суралцах боломжтой юм байна гэдгийг олж мэдээд, баяр хөөртэйгээр өөрийгөө хөгжүүлэх аянгаа эхлүүлсэн.
Мэдээж бие дааж номноос суралцах нь бодит дасгалжуулагч(багштай) тулж ажиллахаас илүү удаашралтай. Гэхдээ хэдий удаашралтай ч гэсэн номноос мэдэх зүйлээ мэдэж, амьдралдаа бага багаар хэрэгжүүлэх нь огт юм хийгээгүйгээс хамаагүй дээр.
Амжилтын тухай номыг худалдан авч уншихаасаа илүү эхлээд би аль болох үнэгүй олж авах арга замыг хайдаг байсан. Найз нөхдөөсөө зээлэх мөн номын сангаас зээлээр авч унших болсон. Гэхдээ хамгийн инээдтэй нь зээлж авсан номоо хугацаанд нь дуусгаж чаддаггүй, дахин хугацаагаа сунгуульсан ч сандруу уншиж дуусгасан учраас хэрэгтэй мэдээллээ бүрэн гүйцэд авч чаддаггүй байсан. Тэгээд номоо буцаахдаа “дараа нь дахин авч уншина аа” гэж өөртөө хэлдэг ч ямар нэгэн шалтгаанаас болоод авч уншаагүй тохиолдол их гарч байсан гэж болно.
Тэгээд нэг удаа Napoleon Hill -ийн “Think and Grow Rich” гэдэг номыг уншиж байх үед нэг юмыг маш сайн ойлгож авсан.
Энэ юу вэ гэвэл:
Үнэгүй сургууль, үнэгүй номын сан хүмүүст чухал санагддаггүй. Учир нь Үнэгүй учраас л тэр. Хүн ихэвчлэн үнэтэй гэх зүйлийг л үнэлдэг.
Тэгэхээр ихэнх хүний хувьд ҮНЭГҮЙ зүйл үнэгүй л байдаг. Үнэгүй олдсон юманд бид хайр гамгүй хандах, хаяж гээх, хугацаагий нь дуусгаж хүчингүй болгох… зэргээр ханддаг. “Үнэгүй юм чинь яахав, зүгээр” гэж бодоод өөрийгөө тайвшруулдаг. Харин үнэтэй авсан юмандаа хайр гамтай, аль болох зөв зохистой, бүрэн гүйцэд ашиглахыг хичээдэг.
Үнэгүй зээлж авсан номыг буцаагаад өгчихдөг учраас амьдралдаа хэрэгжүүлэх нь ховор байдаг. Яагаад гэвэл нэг удаа уншсан номыг (уран зохиолын биш, өөрийгөө хөгжүүлэх номыг хэлж байгаа шүү) хүн тэр бүр тогтоож чаддаггүй. Тиймээс дуртай үедээ өөртөө дахин сануулах боломжгүй. Харин худалдан авсан үед дуртай үедээ эргүүлж тойруулж, өөртөө сануулж, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой байдаг.
Үнэгүй сургалт семинараас хүн хоцрох, таслах тохиолдол их гардаг. Харин төлбөрөө төлсөн сургалт семинарыг хүн аль болох алгасалгүй суух хүсэлтэй байдаг. Нэгэнт төлбөрөө төлсөн учраас асуух юмаа сайн асууя, нэгэнт төлбөрөө төлсөн учраас сурах юмаа сайн суръя гэсэн хандлагаар ханддаг.
Үүнийг мэдсэнээс хойш би өөрийнхөө амжилтанд ЗОРИГТОЙГООР хөрөнгө оруулж эхэлсэн. Энэ бүгдээс ирэх үр ашиг маш их.
“Өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулсан нэг доллар эргээд өөрт гучин долларын ашгийг авчирдаг.” – Brian Tracy (Брайан Трэйси)
Тэгэхээр зарцуулсан төгрөг болгон эргүүлээд бидэнд ашиг авчрах тул өнөөдрөөс эхлээд өөрийгөө хөгжүүлэхэд хөрөнгө оруулж эхлэх нь зүйтэй.
Санаж яв: Өөрийгөө хөгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалт бол хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Өөртөө хөрөнгө оруулснаар өөрийнхөө амьдралыг сайжруулахаас гадна бусдын амьдралыг сайжруулахад тусалж чадна.
Амжилтын тарни
Би өөрийгөө хөгжүүлэхэд мөнгөө харамгүй зарцуулж байна!
…
Хэрвээ танд энэхүү нийтлэл таалагдсан бол цааш нь найз нөхөддөө дамжуулаарай. Мөн миний цахим мэдээлэлийг долоо хоног бүр и-мэйлээрээ хүлээн авах хүсэлтэй бол доор бүртгүүлнэ үү!
[wysija_form id=”1″]
Tанаас асуух миний асуулт: Өөрт байгаа нэг төгрөгийг өнөөдөр та юунд зарцуулж байна вэ? Зугаацахад зарцуулж байна уу? Боловсроход зарцуулж байна уу энэ тухай доор ярилцья. Сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
deer bichsen tanii niitleliig unshaad uuriiguu harah shig. Bi urgelj l surah ymsan iluu ihiig medeh ymsan gj boddog hernee uuriinhuu tuluu yu ch hiideggui. Uunii shaltgaan ni medeej nuguu mungu. Tanii asuusan asuultand hariulahad ymartai ch bi uurt baigaa 1 tugruguu bolovsrohod zartsuulj chadahgui bna. ger buliin heregtsee, lizing geed l neg iimerhuu zuilsd l urj bna daa
Өнөөдөрөөс эхэлж өөрийгөөө хөгжүүлэхэд харамгүй мөнгөө зарцуулаарай. Амжилт хүсье!
talarhlaa
♥
Сайн байна уу, таны нийтлэл намайг үргэлж урамшуулдаг. Өглөө ажилдаа орж ирээд л таны блог руу ордог. Таньд талархаад л ажилаа хийж эхэлнэ шүү дээ. Таныг Эрч хүчтэй сайхан энергитэй амжилтанд хүрсэн, хойшид ч амжилттай байх бүсгүй гэж би мэдэрдэг. Баярлалаа баярлалаа баярлалаа.
Таны асуултанд хариулахад би боловсролдоо мөнгөө зарцуулдаггүй, гэр бүлийн хэрэгцээнд л зарцуулж байгаагаа мэдлээ.
Маш их баярлалаа!
Сугар аа, хэзээ ч оройтохгүй тул өнөөдрөөс эхлүүлээрэй! Чамд амжилт хүсье!
Za bi zuv zamaar yavaad baigaagaa medlee. Yamar ch l baisan munguu tsugluulsaar baigaad l khussen khelnii kursdee yavakh gekh metiig khiij bna. Bayarlalaa! Tanias ikh goyo zuiliig medej avch bna!
Төрөө, амжилт хүсье!
sain yy. bayarlalaa nadad ih taalagdlaa. Dald yhamsriin talaar sudalj bas bayatshan lekts ynshdag. Uuruus chini surah asyyh yum ih bn.
Би уг нь боловсролдоо анхаарч мэргэжлээ ахиулж сурах төлөвлөгөөтэй байгаа гэтэл нэг л болж өгөхгүй байна даа
Umnoo tavisan zorilgodoo hureh gej oort baigaa neg togrogoo bolovsroldoo zartsuulahiig husej baigaa ch yag odoogoor nadad yu yunaas iluu ajil heregtei baina.Ajillahiin hajuugaar suraltsahiig husch baigaa nadad tanii ene HUS HII HUR taalagdlaa. Nadad tus boloh baih gedegt naidaj baina bayarlalaa
Чи зөв газраа ирсэн байнаа! Гайхамшгийг өөрөөсөө хайх аянд хамтдаа байгаадаа баяртай байна! Амжилт хүсье!