Бүтэн өдрийн завсарлага.
Та ийм байдалд орж байсан уу? Ажил хийх гэхээр нэг л болж өгөхгүй, яаж ч хичээсэн, яаж ч нүүрээ угааж сэргэсэн ч толгой тэнь ажиллахгүй. Гэвч хийхгүй байх гэхээр сэтгэл бас амарч өгөхгүй.
Би ийм байдалд үе үе ордог. Хэрвээ та хөдөлмөрч, бүтээлч, огт зүгээр суудаггүй (гайхамшгийг өөрөөсөө хайж байгаа) бол ийм байдалд ордог гэдэгт эргэлзэхгүй байна.
Тиймээс өнөөдөр би “энэ байдлаас хэрхэн гарах вэ?” тухай бичихийг хүслээ.
Хэдий юу хийхээ сайн мэдэж байгаа ч гэсэн түүндээ бодол санаагаа төвлөрүүлж чадахгүй бол бид үр бүтээлтэй байж чадахгүй. Хийх гэсэн зүйлээ хийж чадахгүй. Гаргах ёстой чухал шийдвэрийг ч гаргаж чадахгүй. Гаргасан ч буруу шийдвэр гаргах магадлал өндөр.Тиймээс бид хий дэмий л өөрийгөө шаналгаж цаг хугацаа алдана.
Бидний оюун ухаан хамаг ажлаа амжуулах гээд яараад байдаг. Гэвч бидний бие махбодь, зүрх сэтгэл оюун ухаанаа гүйцэж чаддаггүй тохиолдол бий.
Тиймээс энэ тохиолдолд өөрийгөө улам шахахын оронд хийж байгаа зүйлээсээ завсарлага авах хэрэгтэй. Тодруулбал бүтэн өдрийн завсарлага авах.
Энэ бүтэн өдрөө хүүхэдтэйгээ, гэр бүлтэйгээ өнгөрөөх, унтаж амрах, дэлгүүр хэсэх, хумсаа янзлах, гоо сайхан эсвэл саунд суух, найз нөхөдтэйгээ гадуур холлож өнгөрөөх, мэргэжлийн бус уран зохиолын ном унших, адал явдалтай кино үзэх зэрэг ажил төрлөөс хол өөр зугаатай зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээх нь зүйтэй.
Ажил төрлөөс хол байна гэдэг нь бүтэн өдрийн турш ажил төрлөө огт хийхгүй байхыг, бүүр мартахыг хэлж байгаа юм шүү. Ажиллах үедээ зөвхөн ажлаа л хий. Харин амрах үедээ зөвхөн амар. 100% амар. Энэ маш чухал шүү.
“Бүү яар! Бүү санаагаа зовоо! Хүний амьдрал богинохон. Тиймээс түр саатан зогсоод сайхан цэцэг үнэрлэхээ мартваа.” -W. Hagen
Тэгээд бүтэн өдрийн дараа эргээд нөгөө бодож байсан, хийх гэж байсан зүйлээ хийхэд маш түргэн хугацаанд амархан хийж дуусгадаг. Гаргах гээд байсан толгой эргэм шийдвэрийг аль хэдийн үр дүнг нь мэдэж байсан юм шиг л гаргадаг.
Жишээ нь: Өдөр бүр манай компаний худалдан авагчдаас бүтээгдэхүүний талаарх янз бүрийн асуулт асуусан захидал ирдэг. Заримдаа ажлаа хийхийн хажуугаар захидал бүрт хариу өгөх нь миний хувьд тийм амар байдаггүй. Тиймээс зарим өдөр захианууддаа ороогдоод хариу бичиж чадахаан больдог. Бүтэн өдөр анхаарлаа төвлөрүүлж хариу өгөх гээд ч төвлөрч өгөхгүй хий дэмий өдрийг бардаг. Маргааш нь мөн адил чаддаггүй. Ингэсээр байгаад зарим захианы хариуг тухайн өдөрт нь хариулж чадаагүйгээс болоод огт хариу өгөхгүй байх тохиолдол ч бас гардаг. Энэ нь миний бизнест муу гэдгийг мэдсэн ч бичиж амжаагүй, чадаагүй учраас яалтай билээ гэж бодоод өнгөрдөг.
Харин 24 цагийн завсарлага авсны дараахь өдөр нөгөө захианууддаа хариу өгөх гээд суухад ердөө л нэг хоёрхон хувь(минутны)ийн ажил байсныг мэддэг.
Завсарлага авснаар та ердөө 24 цагийг л алдана. Харин завсарлага аваагүйгээс болоод магадгүй 7 хоногоос авахуулаад бүтэн сар ч үр бүтээлгүй байж мэднэ.
Тиймээс заримдаа өөрийгөө завгүй байдлаасаа татаж гарга. Гүн амьсгаа ав. Өөртөө бүтэн өдрийн завсарлага өг. Өөрийгөө хайрла.
Энэ тохиолдолд та өмнөхөөсөө илүү эрч хүчтэй, сэргэг, үр бүтээлтэй өдрөө өнгөрөөх болно.
Санаж яв: Амрах цаггүй болсон тэр л үедээ өөртөө амралт өг.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол цааш нь дамжуулдгаараа дамжуулаарай мөн доор нэр, и-мэйлээ оруулж миний цахим мэдээлэлд бүртгүүлээгүй бол бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]
Одоо танаас асуух миний асуулт:
Ажил хийх гэхээр толгой тэнь ажиллахгүй, хийхгүй байх гэхээр сэтгэл тэнь амарч өгөхгүй байгаа энэ байдлаас та яаж гардаг вэ? Энэ тухай доор ярилцья. Сэтгэгдлээ үлдээгээрй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Баярлалаа, яг дээрх тохиолдолд амралт, зугаалга хийж болох байх гэвч яг ийм үед ажил яагаад болж бүтэхгүй байна, юунаас болоод энэ ажил гацав гэдгийг тогтоогоод цаашаа тогтоосон асуудлаа шийдвэрлээд яввал згр биш үү?
@almabek Тийм ээ, бололгүй яахав. Дээр би зөвхөн өөрийн туршлагаас л хуваалцсан юм. Хүн бүрийн арга барил өөр өөр шүү дээ. Тиймээс би санал сэтгэгдлийг сонсох хүсэлтэй байдаг юм. Санал сэтгэгдлээ энд үлдээснээр нэг арга нь нэгэнд хэрэгжихгүй байвал нөгөөг бас сурах боломжтой. Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа!
Bayrlaa tanii bijlegiig tesen yadan hvleedeg shvv tand amjilt hvsii
Баярлалаа! Амжилт хүсье!
sain bnu? bi odort 12 tsag ajildg togooch hun l de. minii huwid amralt, huwin tsag gj barag bhgui. tim blhr asudal yamagt gardg. yawal ajila oorchilhguiger zow zohitsulj surah bl
Гэхдээ долоо хоногийн 7 өдөр ажлладаггүй байх гэж бодож байна. Тиймээс амралтынхаа нэг өдрийг зөвхөн амрахад зарцуулах хэрэгтэй.
bayarla. saya dahin unshij bgd 1zuil anzarla. heregtei tsagta amralt awch bhgui bol uneher zogsongi baidald orj gomdolloh durtai bldg yum bn.
Ийм үед ачаалалтай ажил минь түр баяртай гэж хэлээд,хоол цайгаа үүргэвчиндээ хийж аваад, уул руу алхах шиг жаргал байхгүй дээ.Байгалийн сайхныг мэдрээд,санаа нийлсэн нөхөдтэйгээ өөдрөг амьдрлын талаархи шинэ соргог олж авсан мэдээллээ солилцоод ,ядрахаа үл анзааран олон цагаар алхах үнэхээр сайхан байдаг юм.
Нэг үеээ бодвол манай Монголчууд их алхдаг болжээ.Та энэ сайхан мэдрэмжийг авахыг хүсвэл Ням гариг бүрийн өглөөний 10 цагт 120 мянгатын” Жетро супермаркет” дэлгүүрийн үүдэнд “Уулчин Монгол” нийгэмлэгийн гишүүдтэй нэгдэж болно.
Салхинд гарахад сайхан амралт болдог. Мэдээлэлээ хуваалцсанд баярлалаа!
Ийм үе гаралгүй яахав. Зөндөө зөндөө хэ хэ гэхдээ ажлаа хийхгүй л болохгүй болохоор өөрийгөө шавдуулж байгаад ажлаа дуусгадаг. Ингэж хийсэн ажил үр дүнгүй байдаг юм байна лээ. нээрээ л өөрөө өөртөө цаг зав гаргах хэрэгтэй юм байна лээ шүү. Ука эгчээ баярлалаа. ямагт хэрэгтэй мэдээлэлээр биднийг цэнэглэж урагш нэг алхахад ташуур болдогт тань талархая.
Хамтдаа байгаадаа баяртай байна!
Mash chuhal asuudal bailaa. Ajillah geheer uragsh alhaj boldoggui, amrah geheer ajil shahaad baidag uy baidag. Ene uyed orhiod amralt gargah ni minii huvid iluu baidgiig medersen.