Сөрөг хүмүүстэй харьцах 6 арга
Гайхамшгийг өөрөөсөө хайх явцад бид аль болох эерэг байхыг хичээдэг. Гэвч бидний амьдрал тэгш биш . Тийм ч учраас сөрөг хүмүүстэй хаа сайгүй л таардаг. Та ч гэсэн таардаг гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Сөрөг хүмүүс бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг, тиймээс заримдаа бид сөрөг хүмүүсийг зогсоохын тулд ойлгуулж нэг үзнэ бас өөрчлөх гэж нэг үзнэ. Гэвч энэ нь тэр болгон үр дүнд хүрдэггүй. Бид хий дэмий л эрч хүчээ алдаж, яах учраа мэддэггүй. Хэрвээ энэ бүгд тантай ямар нэгэн байдлаар уялдаж байгаа бол энэхүү бичлэгийг танд зориулав.
Сөрөг хүмүүс гэж ихэвчлэн гомдоллодог, бусдыг шүүмжилдэг, аливаа бэрхшээл дээр анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс юм.
Эдгээр хүмүүс нь таньдаг (хамтран ажиллагсад, найз нөхөд, гэр бүл)ойр дотны хүмүүс юмуу эсвэл таньдаггүй хүмүүс ч байж болно.
Эдгээр хүмүүстэй харьцах 6 аргыг доор сийрүүлье.
1. Сөрөг хүмүүсээс хол бай. Тэдэнтэй харьцах харьцаагаа багасга. Тэдний ярианд бүү оролц. Анхаарлаа тэдэн рүү бүү хандуул. Хэрвээ ярианд нь оролцоод, эсвэл сонсоод байх юм бол бид хамаг сайхан эрч хүчээ алдах болно.
2. Хэрвээ тэдний ярианаас бултах боломжгүй бол яриаг нь сонсоод, дотроос нь эерэг зүйлийг олж тийшээ чиглүүлэхийг хичээх хэрэгтэй.
3. Хэрвээ дотроос нь эерэг зүйл олдохгүй эсвэл эерэг зүйл рүү чиглүүлж чадахгүй байвал ярианы сэдвийг өөрчлөх гээд үз. Ямар нэгэн үзсэн кино, ушсан ном, болсон үйл явдал, идсэн хоол гэх мэт.
4. Ингээд болохгүй бол тэр хүний асуудал нь юу вэ гэдгийг олж тогтоож туслах гээд үз. “Миний зүгээс би яаж туслах вэ?” гэж асууж ч болно. Хэрвээ тэр хүн үнэхээр нөхцөл байдлыг сайжруулж, өөртөө туслах хүсэлтэй бол таны зөвлөгөөг сонсоно. Өөр дээрээ тусгаж авч үзнэ. Хэрвээ үгүй бол үгүй.
Санаж яв: Хэрвээ хүн өөртөө туслах хүсэлгүй бол та түүнд тусалж чадахгүй.
Та зөвхөн үлгэр дуурайл л болж чадна.
5. Тухайн хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх.
Гэхдээ сөрөг хүмүүсийг хичнээн сөрөг гэдгээр нь хүлээн зөвшөөрсөн ч гэсэн чихэн дээр байнга хашгичаад л, гомдоллоод байх юм бол бидэнд мэдээж хэцүү байна. Анхаарлаа төвлөрүүлэхгүй байхын аргагүй. Энэ тохиолдолд сүүлийн арга туслана гэж бодож байна.
6. Сөрөг хүмүүсийг дэмж.
Жишээ нь:
Хэрвээ ажил нь болохгүй, бүтэхгүй байна гэж гомдоллоод байвал амыг нь дагуулж “Харин тийм ээ! Чиний ажил ерөөсөө болохгүй, бүтэхгүй байна! Ажил үйлс чинь бүтэхгүй байхад чи яаж тэвчиж байна аа! Чиний хувьд амьдрал ч үнэхээр онцгүй байна шүү! гэж амыг нь дагууулж, сайн дэмжээд өгөх хэрэгтэй.
Хэрвээ бусдыг муулаад зогсохгүй байвал “харин тийм ээ! Чамтай яахаараа ийм муу хүмүүс таардаг юм бэ? Ийм муу хүн таарахаар үнэхээр хэцүү байдаг байх даа?! гэх мэтчилэн амыг нь дагуулж дэмжих.
Хэрвээ өөрийгөө тарган, хөдөлгөөнгүй, залхуу… гэх мэтээр дуудаад л өөртөө сэтгэл ханамжгүй байгаа хүмүүстэй яаж хандах вэ гэвэл (энэ тохиолдолд ийм хүмүүс “үгүй ээ чи зүгээр” гэдэг хариулт сонсох гээд байдаг. “Чи зүгээр” гэдэг хариултыг нь өгсөн ч гэсэн байнга л тийм хариулт авах санаатай байнга гомдоллодог. Нэг ёсондоо өөрийн үнэнтэй эвлэрч чадахгүй, бусдаас баталгаа хайж, аргадуулж, цаасан малгай өмсөх дуртай хүмүүс байдаг.) “Тийм, чи тарган байна, тарган байхад хэцүү шүү. “Тийм, чи үнэхээр залхуу юмаа”. Үнэн. Санал нэг байна. гэх мэтээр амных нь дагуу яриаг нь дэмжээд өг.
Ингэж чадвал тухайн хүнд “юу билээ” гэж өөрөөр нь ухааруулах боломжийг өгдөг. Та ч гэсэн сөрөг хүмүүстэй тэмцэлдээд, өөрийн эрч хүчийг барах шаардлагагүй. Энэ нь надад маш амархан арга юм шиг санагддаг. Бас үр дүн сайтай байдаг. Сөрөг хүмүүс өөрөө ухаардаггүй юмаа гэхэд ямар чиг л байсан таны дэргэд сөрөг юм ярихаа болино.
Тиймээс дараагийн удаа сөрөг хүмүүсийг нэг дэмжээд үзээрэй.
Эцэст нь хэлэхэд бусдыг аз жаргалтай болгох нь таны хариуцлага биш. Тухайн хүний өөрийн хариуцлага гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүн зөвхөн өөрийгөө л аз жаргалтай баяр баясгалантай болгож чадна. Тиймээс сөрөг хүмүүст эрч хүчээ бүү зарцуул. Түүний оронд эерэг зүйлд зарцуулах нь хамаагүй дээр.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
АМЖИЛТЫН ТАРНИ
Би эрч хүчээ зөвхөн эерэг зүйлд зарцуулж байна!
Танаас асуух миний асуулт: Та сөрөг хүмүүстэй хэрхэн харьцдаг вэ? Энэ туршлагаасаа бидэнтэй хуваалцаж мөн доор сэтгэгдлээ үлдээнэ үү!
Хэрвээ танд энэхүү бичээс таалагдсан бол доорх “social media” товчнууд дээр дарж цааш нь найз нөхөддөө дамжуулаарай.
Хэрвээ та иймэрхүү бичээсийг долоо хоног бүр и-мэйл хаягаараа хүлээн авах хүсэлтэй бол нэр, и-мэйл хаягаа оруулж бүртгүүлнэ үү.
[wysija_form id=”1″]
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
uneheer goyo zuvluguu bna. mini orchin toirond iim humuus ih bdag. hool idehdee hurtel hun muuldag. yaj iij bgaad l yamar neg sedviig muu talaas ni hardag. suvag solison ch garsan durs bolgoniig muulna. minii huvid ehnii holhon baih argiig songoson. harin huu mini haaya tedniid ochdog bhr buruu ulger duurail avah vii ge aih yum. gevch huuhed harah hungui bhr haaya yaklt ch ugui uguh yumaa. hajuud ni baihaar aimar dotor arzaganaad bdag yum.
Хол байх болоижтой бол сайн байна. Хэрвээ үгүй бол дараагийн удаа сөрөг ч гэсэн хүүхдийг минь харж өгдөгт талархаж байна гээд талархаад үзээрэй найзаа.
bayrlalaa taalagdaj bnaa
♥!
mash heregtei sedev baina bayrlalaa.Bi surug humuusees ali boloh hol baihiig hicheedgeg.
Амжилт хүсье Цацралаа!
Баярлалаа. Таньд ажлын өндөр амжилт хүсье!
Баярлалаа Зулаа!
Баярлалаа….Сайн сайхныг хүсье………
Баярлалаа! Чамд ч гэсэн сайн сайхан бүхнийг хүсье!
saihan zuvulguu bailaa neg medehed uuruu dund ni orood l muuldag ym bn shuu6
ука зөвлөмжийг байнга уншдаг маш сайхан сэтгэл өөдрөг болдог чи мундаг шүү чамаас маш их эрч хүч авдаг шүү
Чамаас ч гэсэн эрч хүч авлаа! Амжилт!
sain bnu tanii zuvulguug unshih durtai buguud mash ih эерэг энерги авдаг баярлалаа. Мен энэ сэдвийн хувьд бодолоо хэлмээр байна. Миний хувьд эдгээр серег улсууд яг миний нехрийн ах эгч дуус нь байдаг. Хов жив худал унэн ярьдаг эдгээр ах дуус гэх серег энергитэй хумуусээс би чадлынхаа хэрээр зайтай харьцдаг гэвч яах аргагуй ойрын хумуус болохоор миний нехреер дамжигдан тэдгээр улсын еедгуй худал унэн яриаг сонсон заримдаа еерее тедний амны бай болчих юм. Хааяа нэг харьцахад л огт хэлээгуй угсийг хэлсэн болгож худал угс нэмж хачирлан ярих нь намайг унэхээр галзууруулдаг хунийг яаж ингэж худал гутгэж ичихгуй ярьцгаадгийг нь унэхээр гайхан хэлэх угээ олж чадахгуй юм.Серег зуйлс байнга ярьж худал унэн нь мэдэгдэхгуй чалчдаг ам нь загатнасан эдгээр хумуустэй яаж харьцах вэ? Гол нь хамт ажилладаг ч юмуу ямар ч байсан хамаатан биш л бол таны дээрх зевелгее боломжтой гэж санагдлаа. Мэдээж нехрийн минь ах эгч дуус нь болохоор гэр булийн амьдралд минь маш том асуудал уусгэдэг инээж байгаад л хун доош нь хийх гэж оролддог ч юмуу ямар ч байсан их еедгуй харьцаатай улс. Би урьд нь ийм улстай таарч байсанаа л мэдэхгуй байна тиймээс яаж харьцахаа ямар арга барилаар харьцахаа олж чадахгуй нь зайтай харьцдаг байж л бухимдаад байх юмдаа. Таныг зевелгее егне гэдэгт найдаж байна.
Сонирхолтой асуулт асуусанд баярлалаа Хулан!
асуултын хариулт ☛ http://www.ukatumur.com/ойр-дотны-хүмүүс-муухай-харьцаад-байв/
Би өөрөө сөрөг хүн шиг санагдчлаа ххэ гэхдээ тийм бхаа болиноо