Яагаад гаргасан зорилгоо цаасан дээр бичих нь чухал вэ?
“Бичигдээгүй хүсэл мөрөөдөл биелэгддэггүй.”
Хүн бүхэн өөрийн гэсэн тодорхой зорилготой байдаг. Бидний амьдрал тоолж баршгүй боломжуудаар дүүрэн бөгөөд энэ их боломжуудыг хараад заримдаа төөрөх тохиолдол бий. Ингэж төөрснөөр бидний сэтгэл санаа сарниж, зорилгоо биелүүлэх хугацааг удаашруулдаг. Зорилгоо биелүүлэхийн тулд бидэнд асар их тэвчээр, зүтгэл хэрэгтэйгээс гадна оюун ухаан, анхаарлаа 100% зорилгон дээрээ төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Хэрэв бид өдөр бүр зорилго руугаа урагшаа нэг алхам ахиж чадвал бид амжилт руугаа нэг алхмаар ойртлоо гэсэн үг.
“Зорилгоо бичиж эхэлсэн тэр мөч бол амьдрал өөрчлөгдөж эхлэх эхний мөч байдаг.”
Зорилгоо биелүүлэхэд шаардлагатай хамгийн чухал алхам бол түүнийгээ цаасан дээр буулгаж, бичих. Зорилгоо цаасан дээр бич гэдгийг та бүгд маш олон удаа сонсож, уншсан байх. Яагаад зорилгоо бичих нь тийм чухал байдаг вэ?
“Ямарваа нэгэн юмыг хүн хоёр удаа бүтээдэг. Эхлээд оюун ухаандаа дараа нь бодит амьдрал дээр”
Зорилгоо цаасан дээр буулгаж бичсэнээр чи өөрийнхөө бодлыг бодит болгож, чи түүнийгээ харж, барьж чадахаас гадна хүсвэл үнэрлэж ч болно. Мөн чиний бодол зүгээр нэг “ингээсэй, тэгээсэй” гэсэн хүсэл биш, ямар нэгэн хоосон мөрөөдөл биш жинхэнэ бодит биелэгдэх юм бөгөөд чи яг юунд зүрх сэтгэл, хүч хөдөлмөр, цаг зав, мөнгө төгрөгөө зарцуулах гэж байна вэ гэдгээ тодорхой бөгөөд бодит болгож байгаа юм.
Харандаа цаас аваад зорилгоо бичиж байх тэр агшинд чи маш их хүсэл эрмэлзлэлтэй, зоригтой, итгэлтэй байхыг анзаарч мөн бичиж дууссаны дараа унших болгонд үүнийгээ улам бататгаж, улам их итгэлтэй, улам их үнэмшилтэй болгоно. Иймээс чиний зорилго биелэгдэхгүй байхын аргагүй.
Зорилго гаргаж түүнийгээ бичээгүйгээс болж бид хүсээгүй газар өөрсдийгөө аваачдаг бол зорилгоо гаргаж түүнийгээ бичиж, төлөвлөснөөр бид өөрсдийгөө хэрхэн, яаж хүссэн газраа аваачих вэ гэдгийг тодруулж өгч байгаа юм. Тодорхой сайн гаргасан зорилго биелэгдэх нь гарцаагүй.
Тиймээс чиний зорилго ямар нэгэн ид шидийг хүлээх үлгэр биш харин жинхэнэ биелэгдэх бодит зүйл гэдгийг ойлгож түүнийгээ ЦААСАН ДЭЭР заавал бичих нь зүйтэй. Бичсэн зорилгоо аль болох нүдэнд үзэгдэх газруудад наах эсвэл биедээ авч явахад илүүдэхгүй.
“Яагаад чи зорилгондоо хүрнэ гэж бодож байна? Яагаад гэвэл ЧИ ЧАДНА гэдэгтээ итгэж байгаа учраас”.
Танд амжилт хүсъе!
Цаашид өөрийгөө хэрхэн хөгжүүлж, яаж амжилтанд хүрэх тухай нийтлэлүүдийг EMAIL-ээр авч байя гэвэл та бүртгүүлээрэй!
Баярлалаа. Амжилт хүсье.
Taalagdlaa ih sonirholtoi yum bn hehe. Amjilt husey uur goy goy niitlel bicheerei:-)
za bicheed baidag hergee
Бичээд л…. шинээр санаа төрөх болгондоо бичээд л…. шинэчлээд л байх хэрэгтэй.
za bicheed baidag hergee
Бичээд л…. шинээр санаа төрөх болгондоо бичээд л…. шинэчлээд л байх хэрэгтэй.
Ukaa bi chadnaa
ugui Ukaa bi CHADNA!
Алтнаа, Чи ЧАДНА! Яагаад гэвэл чи ЧАДНА гэдэгтээ итгэж байгаа! АМЖИЛТ!