Талархал дэвшүүлье!
“АМЖИЛТЫН ТАРНИ” ном бүтэх энэ бүх хугацаанд дэмжлэг үзүүлсэн “ХҮС ХИЙ ХҮР” блогийн уншигч нартаа талархал дэвшүүлье. Та нараасаа авсан урмын үг энэхүү номыг бичих зоригийг улам бадрааж өгсөн билээ.
Мөн номыг минь хянан тохиолдуулсан МУИС-ийн багш, Хэлбичгийн ухааны доктор, профессор Г. Буянтогтох гуайд болон “Тэнгис, тэнгэр хоёр” номын зохиогч, ангийн анд Т. Очхүүд талархлаа илэрхийлье.
Номыг минь хэвлэлд шилжүүлэхэд хандив өргөсөн найз Д. Өлзийхутаг болон түүний гэргий Б. Ууганчимэгт, туслаллцаа дэмжлэг үзүүлсэн найз Т. Сэргэлэнцэцэг нарт талархлаа илэрхийлье.
“АМЖИЛТЫН ТАРНИ” номыг хэвлэж өгсөн “Мөнхийн үсэг” хэвлэлийн газрын хамт олонд талархалаа илэрхийлье.
Эцэст нь хамгаас хайрт хань С. Жамьянпүрэв болон хадам аав
З. Сүрэнжавт, хажууд чадлаараа саад болохгүй байхыг хичээсэн бяцхан үр Суут, мөн хөөрхөн эгч Т. Хонгорзул, хүргэн ах Адъяабазар, хайртай дүү Т. Зулбилэг болон түүний гэр бүлд тус тус талархлаа илэрхийлж байна.