Өөрөө өөртөө унэнч байж сурцгаая!
Хүний амьдралд шалтгаан мундахгүй!
Зав муутай учир биеийн тамираар хичээллэдэггүй, амьдралдаа шантраад архи уудаг, ажил ихтэй учраас хүүхдүүдээ анхаарах нь бага байдаг г.м.
Бид амьдралдаа хүссэн бүхнээ үгүйсгэснээр сайн сайхан амьдарч чаддаггүй билээ. Үгүйсгэсний үр дүнд бид хүссэн эрүүл чийрэг бие, хүссэн найз нөхөрлөл, хүссэн санхуугийн байдлыг олж авч чаддаггүй билээ. Хэрвээ та үнэхээр энэ бугдийг хүсвэл шалтаг тавихаан одооноос эхлээд зогсоо.
Өөрийгөө одоо байгаа байдалдаа хүлээн зөвшөөрөх нь маш чухал.
Ж нь: Биеийн тамираар хичээллэх дургүй учир та дасгал хийдэггүй гэдгийгээ хүлээн зөвшөөрөх, (бодит амьдрал дээр биеийн тамираар хичээллэх дуртай хүн гэж бараг байхгуй, хийсний үр дунд эруул чийрэг байна гэдэг эцсйин үр дүнг мэддэг учраас биеийн тамираар хичээллэдэг) архи уух сонирхолтой учраас уудаг гэдгийгээ хүлээн зөвшөөрөх, хүүхдүүдтэйгээ зууралдахаас залхуу хүрдэг учраас анхаарал тавьдаггүй гэдгийгээ худлаа хэлэхгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэж хулээн зөвшөөрснөөр та бодит амьдралтай нүүр тулгаран уулзаж, энэхуу амьдралд гарч ирсэн худлаа шалтгууд таныг жинхэнэ бодит амьдралаас (амжилтанд хурэхээс) хойш нь татаж буйг та мэдрэх болно. Ингэж мэдэрснээр танд шинэ цоглог ирээдүй гарч ирж байна гэсэн үг.
Шалтаг тавьж өөрийгөө хуурсан энэ амьдралаар та хэр удаан явав?
Энэхүү өөрийгөө хуурсан хуурмаг амьдралаа одооноос зогсоож бодит амьдралаа шалтаг тавилгүйгаар эхэлцгээе!
Танд амжилт хүсъе!
хэрэгтэй нйитлэлүүд их байна аа хэхэ миний сайт руу бас орж үзээрэй хэрэгтэй юмнууд багйаа гэдэгт итгэж байна http://www.zayaz.net