Стрэссээс урьдчилан сэргийлэх 3 арга
Та стрэссддэг үү? Стрэссдэж байгаадаа сэтгэл санаагаа зовоодог уу? Тийм бол битгий өөрийгөө зовоо!
Хэрвээ та амжилт өөд явж байгаа, мөн гайхамшгийг өөрөөсөө хайж байгаа бол илүү ихээр стрэссдэх тохиолдол бий. Надад ч гэсэн стрэссдэх тохиолдол их гардаг. Гэхдээ хамгийн гол нь хэр хурдан стрэссээ тайлах вэ мөн стрэссээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг мэдэх нь чухал гэж би бодож байна.
Хүн бүр стрэссээс гарах янз бүрийн арга хэрэглэдэг. Өнөөдрийнхөө бичээс дээр стрэссийн тухай 2 ҮНЭН, хэрхэн хурдан стрэссээ тайлж, үр бүтээмжээ дээшлүүлэх вэ, мөн стрэссээс урьдчилан сэргийлэх 3 аргын тухай хуваалцахыг хүслээ.
Хуваалцахаас өмнө стрэсс гэж юу вэ гэдгийг жаахан тодруулахыг хүслээ.
Амьдралд гарч ирж байгаа асуудал бэрхшээлдээ автснаар бид тухайн “одоо” гэх мөчөөсөө гараад ирээдүйд гарч ирэх сөрөг үр дагавар дээр анхаарлаа төвлөрүүлэн, түүн дээрээ санаагаа дахин дахин зовоож, улмаар стрэссддэг. Үнэн хэрэг дээрээ ирээдүйд тэр сөрөг үр дүн үнэхээр тохиолдож ч магадгүй, үгүй ч байж магадгүй. Бид зөвхөн хий хоосон зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн санаагаа зовоодог.
“Би их олон зүйлд сэтгэл санаагаа зовоож байсан, гэхдээ ихэнх нь надтай хэзээ ч тохиолдож байгаагүй.”- Марк Твен
Тэгэхээр санаагаа зовоох хэрэггүй байгаа биз.
[powerpress]
Стэссийн тухай ҮНЭН 1 – Бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Хэрвээ та өөрийгөө стрэссдэж байгааг мэдвэл гүн амьсгаа авч тайвшраад, одоо мөчтэйгээ холбогдож, асуудал бэрхшээлээ хэд хэдэн үе шат болгон хуваагаад, эхнээс нь үйлдэл хийж эхэлбэл бид асуудлаа шийдэж чадна.
Стрэссийн 99% бидний оюун ухаанаас үүсдэг. Тиймээс оюун ухаанаа одоо цагтайгаа холбох хэрэгтэй. Учир нь бидний асуудлыг шийдвэрлэх чадвар зөвхөн одоо мөчид байдаг учраас зөвхөн одоо мөчид холбогдсон тохиолдолд бид асуудлыг шийдвэрлэж чадна. Тиймээс яг одоо та юу хийж чадахаар байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх.
Жнь: Утсаар хэн нэгэнтэй ярих хэрэгтэй байна уу, эсвэл ганцаардал цаг авах хэрэгтэй байна уу г.м.
Стрэссийн тухай ҮНЭН 2 – Стрэссдснээр бид юуг ч өөрчилж чадахгүй.
Ямар нэгэн асуудал тулгарлаа гэж бодоход тодорхой хугацааны дараа стрэссдсэн ч, стрэссдээгүй ч ялгаагүй асуудал ямар нэгэн байдлаар шийдэгддэг гэдгийг бид мэднэ. Тиймээс стрэссдэх нь өөрийгөө хоосон зовоосон асуудал.
Стрэсс биднийг хөшингө болгодог, стрэсс бидний үр бүтээмжийг их хэмжээгээр бууруулдаг.
АНХААР!
СТРЭСС ☞ АМЖИЛТЫН ХОР
Би доорх 3 аргыг өөрийн дадал болгож чадснаар стрэссээ хурдан тайлж, түүнээс урьдчилан сэргийлж чаддаг. Энэ 3 аргыг та бүхэнтэйгээ хуваалцья.
Стрэссээс урьдчилан сэргийлэх 3 арга
1. Бясалгал хийх
Энэ нь биднийг тайвшруулж, одоо цагтайгаа холбогдуулдаг ба бидний бодож сэтгэхийг хүртэл цэгцэлж өгдөг. Би өөрөө бясалгал хийх тэр хэмжээнд арай очоогүй гэж үздэг болохоор тэр хэмжээнд очихын тулд өдөр болгон өөртөө ганцаардал цагийг тусгайлан гаргадаг. Хэрвээ та бясалгал хийж үзээгүй, бясалгал яаж хийхээ мэдэхгүй байгаа тохиолдолд эхлээд ганцаардал цагийг өөртөө гаргаж болно. Энэ тухай дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энд дарна уу.
Мөн бурханд итгэдэг бол бурхандаа мөргөж, залбирах цагийг өдөр бүр гаргаж сурах хэрэгтэй.
2. Зөв хооллолт
Би саяхнаас зөв хооллож сурч байгаа. Бие махбодид хэрэгцээтэй эрдэс бодис, амин дэмээр баялаг, илчлэгтэй янз бүрийн хоол унд хэрэглэх нь үнэхээр стрэссийг тайлж, мөн стрэссээс урьдчилан сэргийлдэгийг өөрийн бие дээр мэдрээд их баяртай байна. Өөрт хүч оруулах ногоо жимсээ нэмж, сахар, давсаа хасаж, ус их ууж мөн ногоон шүүс уух г.м.
Би энд өөрийнхөө НОГООН ШҮҮС-ний жорыг орууллаа.
Орц- Хальсалж хэрчсэн 1 лийр, 1 алим, 1 гадил жимс, 1/2 нимбэгний шүүс, 1 том аяага усан байцаа (lettuce), эсвэл навчин байцаа (kale), эсвэл хоёулангий нь хольсон ч болно, атга бууцай (spinach), нэг аяга ус дээр нь хүсвэл 2 халбага алоэ мөн амтлагч маягаар яншуй (parsley), маалинганы үр (flax seed) нэмж болно.
Хийх арга – Байцаа бууцай, усаа холигч машинд хийж холино, дээрээс нь бусад орцоо хийж холиод, хамгий сүүлд нимбэгний шүүсээ хийж сайтар холино. Хүсвэл мөс нэмж болно.
Бэлэн болсон ногоон шүүсийг 48 цагт хөргөгчинд хадгалж, мөн хөлдөөж хадгална.
3. Биеийн тамир
Өдөр болгон өөртөө биеийн тамираар хичээллэх цагийг тусгайлан гаргах хэрэгтэй. Биеийн тамир спорт бидэнд сайхан гоолиг бие өгөхөөс гадна бидний ухаан бодлыг саруул болгож, стрэссийг тайлж мөн стрэссдэхээс урьдчилан сэргийлж эрч хүчийг үргэлж өгөх болно.
АМЖИЛТЫН ТАРНИ
Стрэссээс гарахын тулд, эрч хүчтэй болохын тулд, ядаргаагаа тайлахын тулд дээрх 3 арга надад их тусалдаг.
Та ямар арга хэрэглэдэг вэ? Хэрвээ өөрийнхөө нууцыг бусадтайгаа хуваалцахыг хүсвэл MiniiAmidaral@ukatumur.com руу бичих эсвэл сэтгэгдлээ үлдээгээрэй найзуудаа.
Хэрвээ энэ видео таалагдвал лайк дарж, найз нөхөдтэйгээ хуваалцахыг уриалж байна.Мөн иймэрхүү бичлэг цаашдаа мэйлээр хүлээж авахыг хүсвэл энэ блогт бүртгүүлээрэй.
Уншиж, үзэж, дэмждэгт үргэлж баярладаг шүү!
©Ука төмөр
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
Миний хувьд биеийн тамир спорт л стрессээ тайлах хамгийн оновчтой арга байдаг юм. Бие сэтгэл хөнгөрөөд л сайхан шүү дээ. Ирээдүйд болох эсэх нь үл мэдэгдэх зүйлсийн талаар хий дэмий санаагаа зовооно гэдэг ч үнэн шүү нээрээ. Дүү нь нээрээ Ultramarathond гүйх гэж байгаа. Сэтгэл их хөдлөж байгаа хэхэ.
@erdenesukh Тийм үү, сайхан мэдээ байна. Чамтай Californi-д удахгүй уулзана гэж бодож байгаа шүү 🙂
маалингийн үр хаанаас олох вэ? монголд зардаг уу? баярлалаа
goy goy medeelel tavidag shu tanid ih bayrllaa
@khishig Амжилт!