Азын тэнгэр
Та өөрийгөө азтайд тооцдог уу? Сайн сайхан зүйл танд тохиолдсон эсвэл амжилтанд хүрснийгээ та аз гэж боддог уу?
Би урьд нь надад тохиолдсон сайн сайхан бүхнийг аз гэж боддог байсан. Хэрвээ сайн сайхан юм тохиолдохгүй байвал өөрийгөө азгүйд тооцдог байсан. Бусдын амжилтыг хараад яасан азтай хүн бэ гэж бас бодно.
Тэгээд л хэзээ нэгэн цагт хүсэл биелүүлэх бирд гарч ирээд л хүссэн бүхнийг минь биелүүлэх тэр азыг хүлээж суудаг байсан. Бодит амьдрал дээр хүсэл биелүүлэгч бирд гэж байхгүй учраас тэр аз надад тохиолдохгүй нь ойлгомжтой. Тиймээс би өөрийгөө азгүйчүүдийн эгнээнд оруулдаг байсан л даа.
Магадгүй та өөрийгөө миний өмнөх шиг азгүйд тооцдог байж болох юм. Хэрвээ та өөрийгөө азгүйд тооцож байгаа бол тэр зөвхөн бидний гаргадаг олон шалтгуудын нэг гэж хэлмээр байна.
Бид бүгд азтай. Бид бүгдэд азтай байх боломж бий. Идэх хоолтой, эрүүл энх, өөрийгөө хөгжүүлж эхэлсэн, зөв замаар явж байгаа мөн ардчилсан нийгэмд амьдарч байгаа цагт бид бүгд азтай.
Нэгэн сурвалжлагч Richard Branson-оос асууж л дээ. (Richard Branson нь 2011 оны Forbes сэтгүүл дээр гарсан тэрбумтны жагсаалтын дагуу 4.2 тэрбум Ам. доллартай гэж мэдэгдсэн бөгөөд Англи улсад хамгийн баянд тооцогдох хүмүүсийн дээрээсээ 4 дэхэд ордог ажээ.)
“Таны гаргасан амжилтанд аз нөлөөлсөн үү гэхэд тэрээр “Тэгэлгүй яахав! Бид бүгд азтай! Хэрвээ та чөлөөт нийгэмд амьдарч байгаа бол та ч гэсэн мөн азтай! Өдөр болгон биднийг аз хүрээлж байдаг. Та түүнийгээ олж харна уу үгүй юу хамаагүй биднийг үргэлж аз дайран өнгөрч байдаг. Би хэн нэгнээс илүү азтай эсвэл азгүй гэж өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ миний онцлог юу вэ гэвэл аз намайг чиглэхэд би түүнийг шууд шүүрч авдаг.” гэж хариулжээ. Үнэхээр сайхан хариулсан байгаа юм.
[powerpress]
Азын томьёо
Бэлтгэл + Хандлага + Боломж + Үйлдэл = Аз
1. Бэлтгэл – Азыг хүлээн авахад бэлтгэх.
Би урьд нь азыг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүст аз учирдаг гэж уншиж байсан. Азыг хүлээн авахад бэлэн байна гэж юу хэлээд байна вэ? Бэлэн биш байдаг хүмүүс бас байдаг юмаа, хммм…сонин л юм? гэж боддог байсан. Азыг хүлээн авахад би бэлэн байна; тэгээд бэлэн байгаад байхад яагаад надад аз тохиолдохгүй байна вэ гэж гайхдаг байсан.
Тэгэхээр өөрийгөө бэлдэнэ, бэлэн байна гэж юуг хэлээд байна вэ гэвэл бүхий л талаараа өөрийгөө хөгжүүлж, боловсруулах, өөрийн ухааныг тэлэх, өөрийгөө чадваржуулах, бусадтай харьцах харьцаагаа нэмэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ тохиолдолд бидэнд аз учирдаг.
“Хэр их дасгал сургууль хийнэ тэр хэмжээгээрээ би азтай байдаг.” – Arnold Palmer
Би ч бас Arnold Palmer-тай санал нэг байна.
2. Хандлага– Хандлагаа өөрчлөх
Амьдралыг харах философийг өөрчлөх хэрэгтэй. Мөн өөрийн амьдрал, өөрийгөө харах нүдийг бас өөрчлөнө гэсэн үг.
Жнь: Хэрвээ та өөрийгөө амжилттай болж чадна гэдгийг харж чадахгүй, мөн итгэж чадахгүй байгаа тохиолдолд та яаж амжилтанд хүрэх билээ, тэ? Тиймээс өөрийгөө амжилттай байгаагаар харж мөн амжилтанд хүрнэ гэдэгт итгэсэн тохиолдолд хүссэн хүсээгүй амжилт таны хаалгыг тогших болно.
“Таны хувийн философи таны амьдрал ямар байхыг тогтоож өгдөг.” – Jim Rohn
3. Боломж- Сайхан боломж ирж буйг харж чадах
Бид өөрсдийн азыг бүтээдэг. Гэхдээ азыг мэдээж төлөвлөнө гэж байхгүй. Аз гэв гэнэт гарч ирдэг гэдгийг бид бүгд мэддэг. Харин тэр үед түүнийг харж чаддаг байх хэрэгтэй.
Хэрвээ та өөрийгөө бэлдээд, хандлагаа өөрчилсөн тохиолдолд энэхүү боломжийг алдахгүй харж чадна гэдэгт би итгэдэг.
4. Үйлдэл– Энэ бүгдийн дагуу үйлдэл хийх
Аз хаанаас ч ирсэн бай хамаагүй (бурхнаас, ертөнцөөс, азын шооноос, тэнгэрийн оддоос) тэр дор нь үйлдэл хийх хэрэгтэй гэдгийг хатуу мэдэх шаардлагатай.
Өөрсдийгөө азгүйд тооцдог хүмүүс энэхүү үйлдэл хийхийг мартсан байдаг. Зөвхөн үйлдэл таныг азгүйчүүдийн эгнээнээс гаргаж чадна.
5. Аз– Аз
Дээрх шатуудыг дагаж чадвал азын тэнгэр таныг үргэлж ивээнэ. Азын тэнгэр бид бүгдийг ивээж байдаг.
Аз тэнгэрээс бууж ирэхэд халхавч бариад халхлах биш нүүрээ тэнгэр өөд харуулж түүнийгээ шүүрч авахад бэлэн байцгаая найзуудаа!
АМЖИЛТЫН ТАРНИ
Таныг азын тэнгэр ивээг!
©Ука Төмөр
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
“Хэр их дасгал сургууль хийнэ тэр хэмжээгээрээ би азтай байдаг.” – Arnold Palmer http://t.co/Hk3glHQA
— Ука Төмөр (@UkaTumur) July 23, 2012
Bayrlalaa. Unuudriin sedew ih taalagdlaa.
@ Naranjargal Баярлалаа!
Sain bn uu. Namaig bayartsetseg gedeg. bi jiriin negen mongol busgui bn aa. tanii bichleguud nadad ih taalagddag. bi tani bichleguudiig uzeh durtai. Ta nadad mash ih erch huchiig ogdog shu. taagui zahidal irseniig duulaad tanig bitgii uramaa huglaasai, tegeh tusam ni ulam ih erch huchtei boloosoi gej husej bn . Mongolchuud bidend tanii ene yavuulch bgaa bichleguud heregtei bga gedegt 100 huvi itgeltei bn aa.
Bi tanii amjiltiin tarniudiig devter deeree bichij avaad davtaj heldeg. Ta bidniig idevhjuulj bdag shuu. Hun helehees naash gej yaridag shuu dee. Uuniigee tasraltgui hiigeerei.
Bi neg zorilgo tavij bgaa ter zorilgo maani bilevel tand mash bayaertsaigaar bichih bolno. mash bayartaigaar bichij bn. he he odoo tsag deer helj bn.
Uka Tumuriig hundedgesen P.Bayartsetseg
@Bts Энэ өдрийн мэндийг хүргэе! Сэтгэгдлээ хуваалцсанд чамд маш их баярлалаа! Ийм гоё сэтгэгдэл уншихаар бүүр сэтгэл хөдөлчихдөг юм. Нэгэнт чи үйлдэл хийгээд эхэлчихсэн болохоор чиний зорилго биелнэ гэдэгт би маш их итгэлтэй байна. Тэгээд ч чиний бичиж байгаа бүхэн өөртөө маш их итгэлтэй эрч хүчээр дүүрэн сонсогдож байна. Би энд чадах чинээгээрээ сонирхолтой тус болох болов уу гэдэг бичээсүүдийг долоо хоног бүрт оруулж байнаа. Баярлалаа! Бас томоос том амжилт хүсье!!!
Нэг хүн хэлэхдээ аз гэж байдаггүй харин сайн төлөвлөсөн төлөвлөгөөгөө төгс гүйцэтгэлээр биелүүлэхийг аз гэж хэлнэ гэсэн байдаг. ТА юу гэж бодож байна?
@erdenesukh өөрөөр хэлбэл азыг бид өөрсдөө л бий болгодог.
bi aztai, odtoi hum yuma 🙂
@dulguun Тийм шүү, Амжилт!
tiimee. bi aztai odtoi huu. tiim l baisan tiim l bgaa, tsaashdaa ch tiim l baih bolnoo. talarhal ni tand amjilt bolj hureh boltugai
@tuslamj husegch Баярлалаа!
bi tengertei hun
@boo ҮНЭН!
Tnx saihan uram ugsun bichleg oruulj bid buhniig eyereg saihan energeer tseneglej baidagt bayarlaa. LA-d ochihooroo saihan taniltsaj hamt joggin hiinee kkk. Tnx Bayar
@bayar Тэгье, ЛА ирэхээрээ мэдэгдээрэй, хамтдаа гүйе!
Hi. Tand ene udruun mendiig hurgie. Bi tanai blog-iig uchigdur medlee. Dandaa amidrald heregtei saihan zuvluguu ugdugt mash ih bayarlaj bna. Namaig urgelj aziin tenger iveej baidag. Tsaashid iluu ih saihan zuilsiig haramgui hairlana gedegt itgej bna. Amjilt
@Amjilt Тийм шүү! АМЖИЛТ хүсье!
Хэрвээ миний цахим мэдээлэлд бүртгүүлээгүй бол бүртгүүлээрэй. Долоо хоног бүр шинэ мэдээллийг И-мэйлээр хүргэх болно.
uneheer nice yumaa
Баярлалаа!
Үнэхээр сайхан бичлэг байна. Маргааш хичээлийнхээ өмнө ажилтнууддаа хүргэнээ