Хэн ч биш, зөвхөн та!
“Амьдралаа 100% хариуцаад эхэлсэн үед юу болдог гэж сананаа? Буруугаа тохох хүнгүй болдог.”-Erica Jong
Та ямар нэгэн юм хийж амжаагүйдээ эсвэл уур хүрч байгаадаа, эсвэл амарч чадаагүйдээ, ажлаасаа хоцорсонд, бага цалин авч байгаадаа өнөөдөр хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг буруутгаж байна уу?
Та өнөөдөр хүссэн амьдралаараа амьдарч чадахгүй байгаад, хүссэн амжилтанд хүрч чадахгүй байгаад хэн нэгнийг буруутгаж байна уу?
Хэрвээ хүмүүсээс та өөрийнхөө амьдралыг хариуцаж байна уу гэж асуувал бүгд “тэгэлгүй яахав, мэдээж” гэдэг хариултыг өгнө. Тэгсэн мөртлөө ихэнх хүмүүс эргэж хараад хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг буруутгаж, өөрсдийн гаргасан асуудалд хэн нэгэн буруутай бөгөөд хэн нэгэн шийдвэрлэх ёстой мэтээр ханддаг.
Тиймээс өнөөдрийнхөө бичээсээр дамжуулж юу хэлэх хүсэлтэй байна вэ гэвэл
- Танаас өөр хэн ч таны амьдралыг хариуцахгүй
- Танаас өөр хэн ч таныг аз жаргалтай болгож чадахгүй.
Бусдыг буруутгаснаар та бусдад таныг болон таны амьдралыг хариуцах хүчийг өгч байна гэсэн үг. Харамсалтай нь бусад болон бусад зүйлс тэр хүчийг авснаа ч мэддэггүй. Зөвхөн таны оюун ухаанд л хэн нэгэн, ямар нэгэн зүйл таныг сул дорой, аз жаргалгүй болгоод байгаа юм шигээр санагдаад байгаа болохоос биш үнэндээ бол энэ бодол худлаа.
Зөвхөн та өөрийнхөө амьдралыг хариуцна, ямар нэгэн юм буруутлаа гэхэд зөвхөн та түүнд буруутай.
Хоцорсон, мартсан, чадаагүй бол зөвхөн таны буруу. Өөр хэн ч биш. Та буруутай.
[powerpress]
Хэрвээ бид бүх зүйлсэд 100%-ийн хариуцлагыг хүлээж чадвал, гаргасан алдаандаа, хийсэн сонголтондоо, юу ч тохиолдсон бай хамаагүй түүндээ эзэн нь болж, хуруугаа бусад руу чичлэх биш өөр луугээ чиглүүлж чадах юм бол 2-3 жилийн дараа нөгөө л бахь байдгаараа амьдрал ийм тийм байна, ийм тийм байгаад энэ тэр буруутай гэж тайлбар тавиад суух биш харин гаргасан АМЖИЛТАА бахархалтайгаар тэмдэглэж байх болно. Бид бүгд үүнийг хүсч байгаа. Тийм ээ?
Өөрийнхөө аз жаргалыг бүтээх хамгийн эхний алхам бол амьдралаа 100 хувь хариуцаж эхлэх явдал юм. Хэрвээ та хэн нэгнийг буруутгаж байгаагаа гэрчлэх тохиолдолд шууд өөрийгөө зогсоож, гүн амьсгаа авч, хуруугаа өөрлүгээ чиглүүлээд үзээрэй.
Бусдад буруугаа тохож ХОХИРОГЧ-ийн амьдралаар амьдарснаас амьдралаа 100% хариуцаж амьдралынхаа БААТАР болж амьдрах нь хавьгүй дээр!
АМЖИЛТЫН ТАРНИ
Амжилт хүсье!
©Ука Төмөр
"Амьдралаа 100% хариуцаад эхэлсэн үед юу болдог гэж сананаа? Буруугаа тохох хүнгүй болдог."-Erica Jong http://t.co/tCDGTmdB
— Ука Төмөр (@UkaTumur) July 9, 2012
hi,sain baina u? unexeer taalagdlaa….xvn bvxen vvniig amidraldaa xeregjvvlesei gej bodj bn….bayarlalaa……………….ajliin amjilt xvsie………
@muguu Амжилт!