Таны ХБ/ХБ харьцаа юу вэ?
ХБ – ХӨГЖИН БАЯСАХ
ХБ – ХӨГЖИН БОЛОВСРОХ
[powerpress]
ХБ/ХБ харьцаа нь бидний амьдрал ирээдүйд хаа хүрэх вэ гэдгийг урьдчилан хэлж өгдөг гэж болно. Өөрөөр хэлбэл цаг зав, мөнгө төгрөгөө юунд их зарцуулж байна гэдгээс шалтгаалж бидний ирээдүй хамаарна. Амжилтгүй хүмүүс ихэнх цагаа хөгжин баясахад зарцуулж байхад амжилттай хүмүүс хөгжин боловсроход зарцууж байдаг.
Өдөрт та хэдэн минутыг ХӨГЖИН БАЯСАХАД зарцуулж байна вэ? Хэдэн төгрөг түүндээ зарцуулж байна вэ?
Өдөрт та хэдэн минутыг ХӨГЖИН БОЛОВСРОХОД зарцуулж байна вэ? Хэдэн төгрөг түүндээ зарцуулж байна вэ?
Ихэнх хүмүүс өглөө босоод ТВ асаана, сонин сэтгүүл уншина, утсаар ярина, ажилдаа явах замдаа хөгжим сонсоно, ажил дээрээ ажлыхантайгаа буу хална, YouTube, Twitter, Facebook-дэнэ, найз нөхөдрүүгээ залгаж орой юу хийхээ ярина, ажлаа тарна бар, ресторанд сууна, гэртээ очоод ТВ асаана гээд л… Орчин үед хөгжин баясах зүйлүүд асар их болсон, хаашаа л харна тэнд хөгжин баясах боломжууд гарч ирдэг. Наад зах нь утсаа бариад авахад нэлээн хэдэн минут зарцуулна, интернэт ороход бүүр хэдэн цагаар алга болно. Тэгээд амралтын өдөр болоход энэ байдал нь 2-3 дахин их болно.
Ихэнх хүмүүс тухтай байхыг зорилгоо болгодог. Хөгжин баясах нь тухтай байхын нэг шинж. Тийм ч учраас хөгжин баясахыг сонгож, зуршлаа болгодог. Энэ бүгдээс бидэнд эргэж наалдах зүйлийг бодоход магадгүй найз нөхдийн хүрээгээ тэлэх байх, цөөхөн тохиолдолд ганц хоёр зүйл шинээр сурдаг. Гэхдээ хангалттай биш. Тухайн үед сэтгэл санааг сайхан болгодог ч гэсэн өдрийн төгсгөлд эргээд л хуучин байдалдаа ордог.
Зугаа гаргаж байгаа 50 минут тутмын зөвхөн 1 минутанд нь хүн суралцдаг гэж судалгаагаар гарсан байдаг. Тэгэхээр амьдралаа сайжруулж, орлогоо нэмэгдүүлж сэтгэл хангалуун амьдрахын тулд хөгжин боловсроход цаг мөнгөө тодорхой хэмжээгээр зарцуулах хэрэгтэй.
Та өөрийнхөө ХБ /ХБ харьцааг мэдэх үү?
Цаас харандаа аваад голоор нь 2 хуваагаад
Нэг тал дээр ХӨГЖИН БАЯСАХ гэж бичээд хөгжин баясдаг зүйлүүдээ доош нь жагсааж бичих, жагсаалт бүрийн ард сард хэдэн төгрөг зарцуулдаг, хэдэн цаг зарцуулдаг вэ гэдгийгээ бичих. Жнь: Кабель ТВ та хэдэн төгрөг зарцуулдаг, түүнийгээ үзэхэд хэдэн цаг зарцуулдаг, бар ресторанд хэдэн төгрөг хэдэн цаг зарцуулж байна вэ, кино, амралт, хов жив, цуу үг тараасан сонин сэтгүүлд та хэдэн цаг хэдэн төгрөг зарцуулж байна вэ…г.м. Зарцуулсан цаг, мөнгөний нийлбэрийг дүгнэн бичих.
Нөгөө тал дээр ХӨГЖИН БОЛОВСРОХ гэж бичээд хөгжин боловсроход зориулдаг зүйлүүдээ доош жагсааж бичих. Ж нь: ном, семинар сургалт, мэргэжил дээшлүүлэх күрс сургалт, өөрийгөө хөгжүүлэх кассет, CD, MP3, мэргэжлийн сэтгүүл, сургуульд орох… г.м. Жагсааж бичсэн зүйлүүдийнхээ ард мөн ялгаагүй хэдэн төгрөг, хэдэн цаг зарцуулдгаа бичээд нийлбэрийг дүгнэх.
Бэлэн болсон дүгнэлтийг харьцуулаад үзээрэй. Хэрвээ ХӨГЖИН БАЯСАХАД зарцуулж байгаа цаг, мөнгө ХӨГЖИН БОЛОВСРОХООС илүү гарч байвал та дөнгөж сая яагаад хүссэн тэр хүн болж чадахгүй байна вэ, яагаад хүссэн хэмжэний орлогоо хийж чадахгүй байна вэ гэдгийн хариуг оллоо гэсэн үг. Хэрвээ энэ нь эсрэгээр байвал маш сайн, түүнийгээ үргэлжлүүлээрэй.
Зарим хүмүүс хөгжин боловсроход зарцууулах илүүдээ гарсан цаг зав, мөнгө алга гэж боддог. Энэ тохиолдолд түр зогсоод хөгжин баясахад хэдэн төгрөг, хэдэн цаг зарцуулж байгаагаа дахин нэг харах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр цаг мөнгө танд бий, та түүнийгээ ХӨГЖИН БОЛОВСРОХОД зарцуулж чадна. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд ХБ/ХБ харьцаагаа тэнцвэржүүлж эхлэх хэрэгтэй.
Гаргасан ХБ/ХБ харьцаагаа хараад өөрөөсөө энэхүү асуултыг асуугаарай.
– Би цаг мөнгөө зүгээр л тухайн үеийн сэтгэлийн түгшүүрээ багасгахын тулд зарцуулж байна уу эсвэл зорилгоо биелүүлэхэд зарцуулж байна уу?
Мэдээж энэ бол тоны цаг, таны мөнгө, таны сонголт гэхдээ бас таны ирээдүй байгаа гэдгийг огт мартаж болохгүй.
Амжилт хүсье!
©Ука Төмөр
_________________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. Зөвхөн зохиогчийн хүсэлтээр нийтэлж байгаа ♥ !
Bayarlalaa.Unshaad jagsaaj bichsen chin uneheer hugjin baysahad n ih tsag mungiig zartsuulj bgan bna gdgee oilgoloo.
Амжилт хүсье Ариунцэцэг ээ!
Надад Хөгжин боловсрох эгнээнд бичих зүйл бараг байхгүй байсан одоо харин сургалтанд бүртгүүлээд, өөртөө хэрэгтэй зүйл дээр цаг гаргадаг болсон. Баяарлалаа таньд