Мэддэгээ хэрэгжүүлэх цаг
“Урагшлахын нууц эхлэхэд оршино”. – Марк Твэйн
“Байдаг л мэдээлэл байна! Мэдэхгүй хүн гэж байдаг юм уу? Өөр шинэ соргог юм бичиж (ярьж) болоогүй л юм байх даа!” гэж ярихыг би өмнө зөндөө олон хүнээс сонсож байсан. Та бүгд ч гэсэн сонссон байх. Би ч гэсэн бас тэдгээрийн нэг, шинэ соргог зүйлийг үргэлж хайдаг байсан.
Байдаг л юм…
Амжилттай яваа хүмүүс энэ байдаг юм гээд байгаа юмнаас эхэлдэг. Тэд үүнийг хүлээж авч, өөр дээрээ тусгаж юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг дүгнэж цэгнэж, засаж залруулж, суралцснаар дараагийн амжилтынхаа үүдийг нээж байхад амжилтанд хүрч чадахгүй байгаа хүмүүс байдаг л мэдээлэл байна гээд өөр шинэ соргог мэдээлэл хаана байна гэж хайсаар байгаад насны эцэст хүрдэг.
Хэрэв тэр байдаг л юмыг сурч, хийж чадаагүй бол байхгүй байгаа мэдээллийг олж, сурч чадна гэдэг юу л бол, тийм ээ?
Тиймээс урьд өмнө зөндөө сонсож байсан юмнууд дээр нэг анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Нэлээн чухал, хэрэгтэй мэдээ байдаг учраас магадгүй бусдыг залхтал давтсан байж мэднэ. Ганц удаа ч болтугай анхаараад үзээрэй!
Амжилт маш энгийн, ердөө мэддэгээ хэрэгжүүлснээр эхлэнэ!
АМЖИЛТЫН ТАНИ: Би сурсан мэдсэн бүхнээ өөрийн амьдралд хэрэгжүүлж байна!
shine medeelel gej saitar martsan huuchi medeelel
iig helne.
@zundui Bayarlalaa!
bi oyutan getel ger bultei bolsonoor umnuh daichin chanar min ulam l alga bolood bich ooroo ger oron, huwtsas hunar gesen aar saar yumaar odriig unguruuleed bgaga medeed bga murtluu vvneesee garch chadahgui yum.
@ehuul Энхүүлээ чи энэ нийтлэлийг уншаад үз. http://www.ukatumur.com/2012/05/04/зорилгодоо-хурдан-хүрэх-7-арга-зам/
Тэгээд нэмж асуух асуулт байвал сайтны “холбоо барих” гэдэг рүү ороод “асуулт асуух” гээг дээр дараад асуултаа бичээрэй.
nadad tuslaach