Гоё ганган даашинзаа өмс
[powerpress]
Хэд хоногийн өмнө гэртээ хаврын их цэвэрлэгээ хийж байгаад нээх гоё жимсний үнэртэй, ганган туузаар ороогдсон лаа олоод, түүнийг бараг 2 жилийн өмнө надад хүн бэлгэнд өгч байсныг санаад, сайхан үнэрлэчихээд цааш нь буцаагаад далд хийх гэснээ өөрөөсөө “яагаад би энэ лааг асаахгүй байнаа?” гэж асуусан. Хариулт нь гэвэл “сайхан, тайван амрах боломж олдсон үедээ асаана эсвэл ямар нэгэн онцгой тэмдэглүүштэй өдөр болохоор асаана” гэж бодоод далд хийж байснаа санав. Тэр мөч гарч ирэв үү? Үгүй л юм шиг байна эсвэл гарсан ч гэсэн нөгөө лаа байгаагаа таг мартсан бололтой. Тэгээд хэр удаан хугацаа өнгөрөв? 2 жил. Пөөх 2 жил хадгалчихсан байж таарахнээ. Инээд хүрмээр.
Энэ лаатай адилхан хадгалагдаад мартсан өөр юу байна гээд гэрээ баахан нэгжиж гарав. Гоё гэртэй бал олдов. Энэ балыг би бараг 10-аад жилийн өмнө өөртөө зориулж худалдан авч байсан. Тэгээд өөрийн хүссэн офисийн ажилд орохоороо хэрэглэнэ гэж бодоод далд хийснээ ч санав. Офисийн ажилд орсон уу? Үгүй! Хэзээ ч ороогүй ба тэрнээс хойш бараг 10 жил өнгөрчихсөн байгаа юм даа. Тэгэхэд би одоо үзэг балыг их хэрэглэж байгаа, заримдаа бал олдохгүй тохиолдол ч гардаг. Тэгтэл надад бал байсаар байхад түүнийгээ хав дараад нуучихсан байгаа юм.
Тэгээд цааш нь нэгжээд саван олдов, түүнийгээ банны өрөөндөө хэрэглэхээр оруулж тавьсан, бас гоёондоо өмсөнө гэж бодсон даашинз, гутал г.м. зүйлүүд олдов. Би өөрөөсөө яагаад энэ бүгдийг хэрэглэхгүй хадгалаад байдаг юм болоо гэж бас асуув…
… Яагаад гэвэл намайг бага байхад хамгийн их бэлэг авдаг баяр бол “Шинэ Жил” байсан. Бэлгэнд дандаа чихэр ирнэ. Бэлгэнд авсан чихрүүдээ гоё муухайгаар нь ялгаад, хамгийн түрүүнд онцгүй, муухай цаастай, элбэг байдаг ₮11.20-ийн “Болор” чихэрнээс эхэлж иднэ. Дараа нь дараагийн гоё гэх чөмөгтэй, ирис чихрээ иднэ, тэгээд хамгийн сүүлд хамгийн гоё гэх “Сарлаг, Унага” (тэр үед хамгийн үнэтэй, хамгийн гоё амттай чихэр байсан) чихрээ идэж чадахгүй цааш нь хадгалдаг байсан. Идчих юм бол хамаг сэтгэл догдолсон гоё мэдрэмж маань алга болчих юм шиг санагддаг учраас идэхгүй их гүрийдэг байсан. Үүнийгээ жилийн жилд давтана. Тэгсээр байгаад гоё, ганган юмыг хэрэглэж чадахгүй, өөрөөсөө харамлаад байгаа юмуу, хадгалаад байгаа юмуу бүү мэд цааш нь хав дардаг зуршилтай болжээ гэдэг дүгнэлтэнд хүрэв.
Гэхдээ үүнд сайн муу 2 тал бий. Сайн тал нь гэвэл юмандаа гамтай, мөн мөнгийг байгаагийн зоргоор хэрэгтэй хэрэггүй юманд үрэхгүй хадгалдаг дадалтай болсон. Харин муу тал нь гэвэл өөрт аль хэдийн байгаа гоё юмыг хэрэглэж сэтгэлийн таашаал хүртэж чаддаггүй юм байна гэдгийг мэдэрлээ.
Бас яг үүний адил бид яг одоогийн хийж байгаа ажилдаа, амжилт гаргах боломж байсаар байхад заавал хүссэн ажилдаа орж байгаад амжилт гаргана гэж боддог ч юмуу эсвэл заяаныхаа ханьтайгаа учирч байж хамаг хайраа зориулна гэж бодоод амжилт, хайраа цоожилчихоод, заавал нэг эгзэгтэй мөч гарч ирэхийг хүлээдэг.
Бид хэзээ үхэхээ мэдэхгүй, хэр удаан амьдрахаа мэдэхгүй, тиймээс өнөөдрөөс эхлээд өөрт байгаа ганган чамин зүйлээ хэрэглэж эхэлж, амжилтанд хүргэх зан чанар, чадваруудаа ашиглаж, өөрт байгаа асар их хайрыг бусдад харамгүй зориулж эхлэх нь зүйтэй санагдлаа.
Яг энэ мөч үргэлж ОНЦГОЙ!
АМЖИЛТЫН ТАРНИ: Би одоогоороо амьдрах дуртай!
Амжилт хүсье!
© Ука Төмөр
сайн байна уу?
таны энэ сэдэв үнэхээр цагаа олсон мэдээлэл байна. би ч бас яг өөрөө өөрөөсөө юмаа нуудаг ч юмуу үргэлж хадгалахыг хичээдэг. таны бичсэнийг уншаад гэнэт юмаа ухмаар санагдаад би бас хамаг юмаа ухлаа. тэгсэн бас л олон юм гарч ирж байна. хамгийн харамсалтай нь тэр бүх хадгалсан зүйлүүд байна одоо хэрэглэхэд арай л таарахгүй болчихож, зарим нэг нь багадаад, зарим нэг нь томдоод хэт хуучиндаад гэх мэтээр одоо хэрэглэж болохгүй болсон байна. одоо бодоход хайран юмаа.
тиймээс авах ёстой мэдрэмжийг тухайн үед нь мэдэрч байх ч чухал юм байна. бодоод байхад энэ байдал маань ажил дээр минь ч хүртэл ажиглагдаж, хичээл номон дээр минь ч хүртэл ажиглагдаж байгааг анзаарлаа. гэхдээ засч залруулаад одоогоороо өөдрөг амьдрах болноо.
@ egomind Тэгээрэй найзаа! Би энд чамайг үнэхээрийн ихээр дэмжиж байна! “энэ байдал маань ажил дээр минь ч хүртэл ажиглагдаж, хичээл номон дээр минь ч хүртэл ажиглагдаж байгааг анзаарлаа” гэдэгтэй чинь үнэхээр санал нэг байна. Бид нэг зуршилтай боллоо гэж бодоход тэр зуршил бидний бүх ажил үйлс зан аашинд давхар давхар нөлөөлж байдаг. Тиймээс ганцхан муу зуршлаа ганц сайн дадлаар сольж чадвал амьдралынхаа их олон талбар дээр өөрчлөлт гаргаж чадна гэсэн үг. Маш их баярлалаа! Амжилт хүсье!
нээрээ үнэхээр тийм шүү. авах сайхан мэдрэмжийг бид одоо л авахгүй бол хэзээ гэж хүлээх билээ. дандаа хойш нь тавихаа болиноо. баярлалаа тандаа Ука эгчээ
@sumka Зүгээрээ Сумка! Амжилт хүсье! сайхан урам өгсөнд баярлалаа!
sain bnuu.tanii bichleg nadad uneheer ih taalagdlaa.ineej ireed l ih huurhun uram zorigtoi ih goy yarij bgaa chin ulam bur taalagdlaa.bi odoo togsoh kursiin oyutan l daa tanias asuuh zuil bn.ta yamar ajil erheldeg ve?surguulia togsood yag yu bodoj bsan yamar husel temuuleltei bsan.terhuu husel zorilgodoo hursen eseh geed ooriinhoo mergejliin turshlagaas bichij taniltsuulaach?bas surgamjtai boduushtai yum bval helj zovloj tuslaach?bi yag odoogiin togsoj bgaa mergejildee tiim ch ih durtai bish yum l daa.
@eni Сайн уу Eni? Энэ өдрийн мэндийг хүргэе! Сэтгэгдлээ үлдээсэнд чамд маш их баярлалаа!Чиний асуусан зүйлийн талаар бичихэд нэлээн урт түүх бичих болох гээд байна. Би чамруу ганц хоёр зүйл мэйлээр чинь илгээе. Чиний энэ оруулсан мэйл зөв хаяг уу? Дахин баярлалаа!
аанхаан энэ оруулсан мэйл дээрээ байдаг.таны мэйлийг хүлээж байя маш их баярлалаа=)
mash zub sanaa bn ih taalagdlaa. amjilt husie
@enkhbaatar Баярлалаа!!!
Gaihaktai saihan blog saihan bichleg saihan ch hun bna aa erch huch ugch bdgt tnx
@Xwoman Blogoor mini zochilsond bayarlalaa! Orj garch baigaarai!
Khaij yavaa zuilee ogt sanamsarguigeer olood humuus “magnai hagartlaa” bayarladag gedeg shig ihed bayarlasan shuu. Yag l ene chin bn geed garaad irdeg bgaa. Bayarlalaa Uka
@Oyunaa Ёстой гоё! Би ч гэсэн баяртай байна бас чамтай холбогдож байгаадаа үнэхээрийн их баярлаж байна! Амжилт хүсье!
sain uu Uka ene goe daashinzaa oms gedeg bichlegin duu ni bhgui bna. Busaf bichlegiin duu ni zugeer bna. Manai computeriin duu ni zugeer bna . Shalgaad harui ogooch
@Bolor Hey! Шалгаж үзэхэд зүгээр байх юм. Яагаад болохгүй байгаа юм болоо. Би энд YouTube-ийн линкийг орууллаа, энд дараад үздээ http://www.youtube.com/watch?v=3EuzajGD4mI
Баярлалаа!
saihan busgui bnaa, bi iimerhuu blogtoi boloh yumsan gej bodood l, huseed l yavna dunguj ehelj taniltsaj l bna gehdee setgel hudluud bnaa
@Enkhtuya Тэгээрэй найзаа, блогоо нээчихээд мэдэгдээрэй. Амжилт!