МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Уншиж буй номоо санал болгоё
Сайн байн уу? Ука-гийн сайт надад их таалагддаг.
Миний хүүхэд онош тодорхойгүй өвчнөөр удтал өвдөж байгаа. Гэр бүлийн энэ бэрхшээлийг бид даван туулахын тулд олон арга чарга хэрэглэж, ямарч байсан хөл дээр нь босгоод урагшаа үнэн зөв оношлогоог тогтоолгохоор явах бэлтгэл хийж байна. Санхүүгийн асуудал бэрхшээлтэй байгаа ч хамт ажиллагсад, ангийхан, найз нөхдийн тус дэмийг авч байна.
Харин би хүмүүст хэрэгтэй болох болов уу гээд өөрийн уншиж буй номоо танилцуулах гэсэн юм. В.В.Синельников, орчуулсан Б.Хандмаагийн “Өөрийнхөө өвчнийг хайрлая” 2011 он.
Өөрийн далд ухамсраараа өөрийнхөө өвчнийг оношилж, эмчлэх боломжийг харуулсан бүтээл юм. Хүн эрүүл байхыг хүсвэл, гэр бүлээрээ аз жаргалтай байхыг хүсвэл энэ ном танд тус болно.
ХҮС ХИЙ ХҮР уншигч
____________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. Зөвхөн зохиогчийн хүсэлтээр нийтэлж байгаа ♥ !
bayarlalaa ! nadaa neg sanaa bn aa . hun bolgon ene l nomiig hun bur unhsaasai gj boddog nomniiha neriig helvel yaaj bn ? bi odo 19tei heden jiliin omno Bagabandiin Titem ugiig unshsan ih taalagdsan zaluu hun bolgon unshaad ongorhod ih saihan nom shuu!
би саяхан өглөөний хүн гээд ном уншсан их гоё сайхан ном ббайна лээ. та бүхэн ч бас уншаад үзээрэй. ука эгчийн ярьж байгаа зүйлтэй адилхан гэмээр юм бас байна лээ шүү