Шинэ жил
Хүсэн хүлээгээд байсан шинэ он хүрээд ирлээ! Шинэ жил, шинэ он! Шинэ оныхоо шинэ эрч хүч, шинэ зорилт гээд л сэтгэл хөдөлж байна гэж жигтэйхэн.
…Бид хэзээ л бол хэзээ л өөрсдийгөө өөрчилж болно. Гэхдээ би шинэ жилийнхээ эрч хүчийг тэр дор нь ашиглах дуртай. Заримдаа ямар нэгэн юмыг шинээр эхлүүлэхийн тулд бид ямар нэгэн эхлүүлэх шалтгаан хайдаг. Тэгвэл тэр шалтгаан яг одоо, шинэ жилийн эрч хүч!
Тийм ээ, энэ жил миний хувьд цоо шинэ жил!
Тийм ээ, өнгөрсөн амьдрал намайг тодорхойлохгүй!
Тийм ээ, амжилт намайг зүглэн ирж байна!
Тийм ээ би өнөөдрөөс эхлээд өдөр бүр жижиг жижгээр, алхам алхмаар ахиж, жилийн дотор гэхэд асар ихийг бүтээж, хол газрыг туулсан байх болно!
Энэ жил агуу зорилтуудыг гаргаж, түүнийгээ биелүүлснээр “би хэн болох вэ” гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай! Таны хувьд энэ жил ямар байгаасай гэж бодож байна вэ? Та хуучин оныхоо хуучин үйлдэл, хуучин сэдвийг шинэ ондоо давтаад баймаар байна уу? эсвэл шинэ ондоо шинийг эхлүүлж, шинэ үйлдэл хийж, агуу өөрчлөлтийг гаргаж, өөрийнхөө жинхэнэ “БИ”-г тодорхойлмоор байна уу?
Өөрчлөлт гэхээр гэв гэнэт агуу томоор өөрчлөгдөхийг би хэлээгүй, өдөр болгон алгуур, бага багаар өөрчлөгдөж, энэ маань хуримтлагдсаар байгаад агуу болох тэр өөрчлөлтийг ярьж байгаа гэдгийг ойлгоно биз дээ.
“Хэрэгжүүлэхэд хэцүү тэр хэвшлүүдийг эзэмшиж эхлэх өдрийг өнөөдрийг сонгоорой”- Jack Canfield”
“Хэрэгжүүлэхэд хэцүү хэвшлүүдийг бий болгосноор амжилтанд хүрдэг.”
Тэгэхээр энэ жил өдөр болгон нэгийг бүтээж, хийхэд хэцүү, гэх тэр зүйлээ бага ч болтугай хийж чадах уу?
Энэ жил өдөр болгон хийхэд хэцүү тэр зүйлдээ эрч хүчээ зориулж чадах уу?
Энэ жил таны хувьд ямар жил байгаасай гэж бодож байна вэ? Энэ жилд та хэн болмоор байна вэ?
Энэ жил эрч хүч, урам зоригоор дүүрэн жил байх болтугай!!!
АМЖИЛТЫН ТАРНИ:
Энэ жил миний хөгжин дэвших, мандан бадрах жил!
Амжилт хүсье!
© 2012 Ука Төмөр
Шинэ жилийнхээ зорилтыг “МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ” булантай хуваалцахыг хүсвэл MiniiAmidral@ukatumur.com рүү и-мэйлдээрэй!
tiimee 2012 on mini hugjin devshih, mandan badrah, augaa ireduid alhamaar oirtoh jil baix bolno!
Амжилт хүсье Хуягаа!
bayarlalaa. Ene 2012 ond minii olon jil hussen 3 tom husel maani biyelj, neg tom muruudliin mini ehlel tavigdaj saihan jil bolno! bi itgeltei baina.
@paga Би чамд бас итгэж байна! Амжилт!
bayarlalaa Uka. urgelj uram hairladagt tani ih bayarladag shuu
taalagdav amlaltaa heregjuuleerei amlaltiig chin blogto taviv zohiogchiin erhiig hundetgesen
Аагий цааш нь түгээж өгч байгаад маш их баярлалаа! Амлалтаа биелүүлж байгаа!
Hh