2012 оны амлалт
2012 оны амлалтууд:
- Би өөрөө өөртөө итгэдэг
- Юу ч бодсон түүнийгээ биелүүлж чадна гэдэгт итгэдэг
- Надад асар их чадвар байгаа гэдэгт итгэдэг
- Би өөрийгөө үргэлж хүндэтгэдэг
- Би өөрийгөө үргэлж дээгүүр үнэлдэг
- Хүмүүс намайг яаж хүндэлж, надтай яаж харьцаж байгаасай гэж боддог яг тэгж бусдыг хүндэтгэж бусадтай харьцана гэдгийг амлаж байна
- Бусдад үргэлж чин үнэнээсээ тусалж байна гэдгийг амлаж байна
- Би өөртөө болон бусдад байнга үнэнч байна гэдгийг амлаж байна
- Би үргэлж эерэг өөдрөг бодол дээр анхаарлаа төвлөрүүлнэ гэдгийг амлаж байна
- Би үргэлж амьдралдаа баярлаж явдаг бүх юман дээр сэтгэл санаагаа төвлөрүүлнэ гэдгийг амлаж байна
- Бодсоноо биелүүлэхэд урам зориг өгдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, сөрөг нөлөө үзүүлдэг хүмүүсээс хол байна гэдгийг амлаж байна
- Амьдралаа чанаржуулах шийдвэрүүдийг байнга гаргаж байна гэдгийг амлаж байна
- Өөрийгөө хөгжүүлэх цаг завыг өдөр болгон заавал гаргаж байна гэдгийг амлаж байна
- Өөрийнхөө хүссэн бүх талбар дээр өөрийгөө маш сайн хөгжүүлэх зорилго тавьж ажиллана гэдгийг амлаж байна
- ЗОРИЛГОНДОО ХҮРЭХЭД ХЭН Ч ЮУ Ч НАДАД СААД БОЛОХГҮЙ!!!
- НАМАЙГ ХЭН Ч ЮУ Ч ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ!!!
- Би өөрийгөө яг одоо байгаагаар хүлээн зөвшөөрч байна
- Би өөрийгөө хэн бэ гэдэгт сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл амьдралаа бүр мөсөн өөрчилж сайжруулах бат шийдвэр гаргасан учир
- Би үргэлж энэ сайхан амьдралаа үргэлжлүүлж, сайн сайхан үйлсийг үргэлжлүүлэн хийсээр байх болно. Яагаад гэвэл надад бүх хүчин чадал, бүх боломж байгаа учир
- Би төгс төгөлдөр, өө сэвгүй биш гэдгээ мэддэг. Гэхдээ би өөрийнхөө гаргасан алдаанаас суралцаж, чиг зүгээ өөрчилж, арга барилаа сольж тууштай алхам авсаар байх болно гэдгийг амлаж байна
- Би өөрийнхөө төсөөлсөн дүр төрхийг олж авах алхам авч эхэлсэн учраас тэр дүр төрх маань бодит болно гэдэгт итгэж байна
- БИ БОДСОН САНАСАНДАА ХҮРЭХ ЁСТОЙ
- БИ АГУУ АМЖИЛТАНД ХҮРЭХ ЁСТОЙ
- МИНИЙ АМЬДРАЛ АЗ ЖАРГАЛ БАЯР БАЯСГАЛАНГААР ДҮҮРЭН, ЭЛБЭГ ДЭЛБЭГ БЯЛХАЖ БАЙНА!
- Амьдралдаа би үргэлж талархаж байна! Баярлалаа!
Намайг –
365 хоногийн баяр баясгалан
365 хоногийн хайр ивээл
365 хоногийн амжилт
365 хоногийн эрч хүч
365 хоногийн адал явдал
365 хоногийн шалгуур хүлээж байна!..
365 хоногийн амжилт
365 хоногийн эрч хүч
365 хоногийн адал явдал
365 хоногийн шалгуур хүлээж байна!..
БИ ЧАДНА!!!
Та бүхэн шинэ оноо сайхан угтаж,
2012 онд АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТААР дүүрэн байх болтугай гэж хүсъе!
АМЖИЛТЫН ТАРНИ: Би 2012 онд ГАЙХАМШГИЙГ хүлээж авахад бэлэн байна!!!
© 2011 Ука Төмөр
Таньд маш их баярлалаа.Таны бусдад өгч буй урам зориг эрч хүч Мянган зул асаасантай тэнцүүхүүц байгаа гэдэгт бат итгэлтэй байна.Таньд ч бас Шинэ оны мэнд-Аз жаргалыг хүсье.
^^
bayarlalaa. shine onii mend. chi uneheer sn shan zuil bodoj urialj yavdag sn hun shuu.
paga Баярлалаа! Шинэ оны мэнд хүргэе! 2012 онд амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе!
Шинэ оны мэнд, танд ажилт хүсье.
diji, Шинэ оны мэнд! баярлалаа!
gaihamshigt busgui chamtai tsahim ertunzud uchirsandaa tuilyn bayrtai baina, gaihamshigiig chamtai hamt huleen aviya
Agai,Тэгье! ГАЙХАМШГИЙГ хамтдаа хүлээн авья!
Танд Шинэ оны мэнд хүргэе! Танд баярлаж явдаг шүү. Үүнийгээ байнга хийж үргэлжлүүлж хүмүүсийг баярлуулж яваарай. Танд амжилт хүсье!!! Таниас юм асуух гэсийн. Үүнийг хүмүүст туслах л зорилгоор бичдэг үү, өөр ямар нэгэн давуу тал юу байдаг юм бол гэж?
Tuvshoo, баярлалаа! Тийм ээ, би хүмүүст туслах зорилгоор хийдэг. Мөн давуу тал нь гэвэл би бас өөрөө давхар суралцаж байдаг юм. Амжилт хүсье! ♥
Gaihaltai amlaltuud baina. Olon olon zaluus yag chamtai ijil husel muruudultei, iim aguu erch huchtei baigaasai gej egch ni husch baina. Erhem duudee bolon niit Mongolchuuddaa shine ondoo shijger amjilt gargahiig husen eruue.
Oyunchimeg egchee, танд маш их баярлалаа! Танд шинэ оны мэндийг хүргэж, амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ee bayarlaad zendee ix yum bichsen alga bolchixloo daxiad daraa bichnee
сайн уу erk? Зүгээрээ, цаг заваа зориулж сэтгэгдэл үлдээж байгаад маш их баярлалаа! Амжилт хүсье!
Uneheer setgel hudlej bna Shine onii mend
fgh, Шинэ оны мэнд хүргэе!
tanid shine onii mend……….mon bas humuusd uram zorig oghoorzuil hj bgaad chn byrlalaa…….. mon.bas ajil amidrald chn amjilt sain saihniig husie……oshoo tsaashaagaa busad humuust uram zorig oghoor zuil hiine gdgt itgj bgaa shuu