Гайхамшиг
Гайхамшиг, гайхамшиг, гайхамшиг!
Би гайхамшиг гэдэг үгийг урьд нь сонсоод зөвхөн эрдэмтэн мэргэд, суут ухаантангууд, эсвэл гоц авьстай хүмүүс л гайхамшигтай ба гайхамшгийг бүтээдэг гэж боддог байсан. Гайхамшиг гэж бодохоор ихэвчлэн том агуу зүйлсийг боддог байсан. Жнь: ертөнцийн гайхамшиг ч гэдэг юмуу, байгалийн гайхамшиг, Моцарт, Бэтховен, Эйнштэйн гээд л… Эсвэл гэв гэнэт мөнгө хожоод баяжих, хувьсгал гаргах г.м.
Үнэндээ бидний амьдарч байгаа цаг мөч бүхэн гайхамшигтай, бидний хийж байгаа үйлдэл, хөдөлгөөн болгон гайхамшигтай. Бидний амьсгалж байгаа, ярьж байгаа, явж байгаа бүхэн ГАЙХАМШИГТАЙ. Хэрвээ бид амьсгалж, ярьж, явж, мэдэрч чадахгүй бол яанаа?
Тиймээс нэг сайхан гүнзгий амьсгаа аваад, түүнийгээ мэдрээд үз!
Гараа дээш өргөөд, хөдөлгөөд үз!
Өөрийнхөө нүүрийг мэдрээд үз!
Хажууд байгаа хүн рүү хараад инээмсэглээд үз!
Босоод бүжиглээд үз!
Хоол идээд, түүнийхээ амтыг сайн мэдрээд үз!
Хөөх! Тэгэхээр мөч болгон гайхалтай!
Бид амьдралынхаа төлөө, амжилт өөд зогсоо зайгүй зүтгэдэг, тийм ч учраас яг нүдний өмнө байгаа гайхамшгуудыг харж чадахгүй, өөрт байгаа гайхамшгуудыг мэдэрч чадахгүй өнгөрөөдөг.
Гайхамшиг бол ТА ӨӨРӨӨ! Тийм ээ ТА ӨӨРӨӨ!
Өөрийнхөө гайхамшгийг мэдрэх болгонд, өөртөө “Би бол гайхамшиг” гэдгийг хэлэх болгонд бидний энерги эерэг, өөдрөг болон өөрчлөгдөж, эргэн тойронд байгаа гайхамшгууд дээр анхаарлаа төвлөрүүлж, баярлаж талархах хүсэл өөрийн эрхгүй төрдөг.
Та юунд анхаарлаа төвлөрүүлнэ тэр өргөжиж, тэлдэг. Юунд анхаарлаа төвлөрүүлнэ тэнд эрч хүч цугладагийн адил бид юунд баярлаж талархана тэр мөн адил өргөжиж тэлэхээс гадна бид эрч хүчтэй болдог.
Амьдралдаа илүү их сайн сайхныг татахыг хүсвэл, одоо байгаа амьдралдаа улам ихээр чин сэтгэлээсээ талархаж сурах хэрэгтэй!
Бид бол дэлхий ертөнцийн гайхамшигтай бүтээл! Бид бол гайхамшиг!
АМЖИЛТЫН ТАРНИ: Би бол гайхамшиг! Би гайхамшгийг өөрөө бүтээдэг учраас гайхамшиг надад өдөр бүр тохиолддог!
Доорх зурган дээр дарж видеог үзнэ үү! ⬇⬇⬇
[powerpress]
Амжилт хүсье!
©Ука Төмөр
ainshtein ees busad ni gaihamshig xaxa
🙂
tme goe niitlel bna.Unudur tanii niitleliig unshij bga ni ch gaihamshig yum.
diji, Баярлалаа! Маш гайхамшигтай!
arigatou
Bayarlalaa! Bichleguud tani uneheer uram zorig toruuleh yum.
Цоомоо чамд баярлалаа! Сэтгэгдэл үлдээх болгонд би асар их урам ордог шүү!♥
Үүнийг л гайхамшиг гэнэ.
Таньд амжилт хүсье
amjilt husen eruuye
Баярлалаа маш их
♥