Яагаад Блог Таны Бизнест Хэрэгтэй Вэ
Хэрвээ та миний ТРАФИК 1.0 сургалтанд суусан бол Яагаад Блог Таны Бизнест Хэрэгтэй Вэ гэдгийг сайн мэддэг болсон байх гэж бодож байна. Хувь хүн бүр, бизнес бүр блог хөтлөх нь зүйтэй гэж би боддог. “Блог заавал хөтлөх хэрэгтэй юм уу?” Миний бодлоор бол “Тийм ээ заавал хөтлөх хэрэгтэй” Яагаад гэдгийг би доор тайлбарлая.
Блог бол цахим хуудасны үндэс суурь нь гэж ойлгож болно.
Гэхдээ зүгээр л нэг блогтой болох биш блогоо тууштай хөтөлдөг байх хэрэгтэй. Тууштай хөтөлснөөр таны бизнес хөгжинө. Яагаад Блог Таны Бизнест Хэрэгтэй Вэ? мэдэхийн тул цааш нь үргэлжлүүлэн уншина уу.
Яагаад Блог Таны Бизнест Хэрэгтэй Вэ гэдэгт их олон шалтгаан бий. Би өнөөдөр зөвхөн 2-ыг нь оруулж байна.
- Хайлтын систем буюу CEO-гоо сайжруулахын тулд блог хөтлөх хэрэгтэй болно. Хайлтын систем таны бизнест чухал уу гэвэл маш чухал. Цахим еотөнц хөгжсөн энэ үед бүүр чухал. Блог хөтөлснөөр цахим ертөнц дээр ил гарч ирнэ.Хайлтын систем буюу CEO гэж юуг хэлээд байна вэ гэвэл би жишээ авья. Та аялал жуучлалын компанитай байлаа гэж бодьё. Танай компаниар олон хүн үйлчлүүлээсэй гэж та бодно мэдээж. Тиймээс хэн нэгэн гүүгл дээр монголын аялал жуучлалын талаар мэдээлэл авах гээд “аялал жуучлал монголд” гэж бичээд хайх юм бол гүүгл үүнтэй холбоотой бүх л мэдээллийг гаргаж иорнэ.Хэрвээ танай компаний CEO сайн бол хайлтаа шууд гарч ирнэ харин муу бол гарч ирхэгүй байх жишээтэй. Тиймээс та компанийхаа цахим хуудасны CEO-г сайжруулахын тулд олон янзын контент бүтээж CEO-гоо сайжруулах хэрэгтэй болно.Гүүгл Контент тууштай бүтээж байгаа вэбсайтуудад дуртай байдаг учраас хайлтын системээр дээгүүр гаргаж ирдэг.
- И-мэйл листээ хөгжүүлэхийн тулд блог хөтлөх хэрэгтэй. Имэйл лист гэж юу вэ гэдгийг мэдэх хүсэлтэй байгаа бол та энд бас энд дараарай.Блог хөтлөхдөө зүгээр л нэг блог хөтлөөд байхгүй яагаад хүмүүс таны блогийг байнга унших хэрэгтэй юм бэ гэдгийг тодорхойлоод хүмүүсийг имэйл листэндээ бүртгүүлэхийг санал болгоно.Цахим ертөнц хөгжсөн үед имэйл лист маш чухал байдаг учрааста бизнестэй л бол имэйл листээ өргөжүүлэх хэрэгтэй. Тийм учраас блогоороо дамжуулж маш хэрэгтэй үнэ цэнтэй контент бүтээж түүнийгээ бусдад хүргэснээр бусад түүнийг чинь уншиж, үнэхээр хэрэгтэй бол дараа дараагийн контентыг алдахгүй уншиж хэрэгтэй мэдээллээ татаж авахын тулд таны имэйл листэнд бүртгүүлнэ.Блог хөтөлснөөр та бизнесээ тасралтгүй бусдад түгээж, цахим ертөнц дээр бусад компаниудаас илүү ил гарч ирж, олон хүнийг бизнес руугаа татан оруулах болно. Олон хүнийг татан оруулснаар та олон хүнийг имэйл листдээ бүртгэж авна. Олон хүнийг бүртгэж авснаар та олон үйлчлүүлэгч, худалдан авагчтай болно. Олон үйлчлүүлэгч, худалдан авагчтай болсноор таны орлого нэмэгдэнэ. Хэрхэн яаж гэдгийг би нэгд нэгэнгүй ТРАФИК 1.0 сургалтаараа зааж байгаа. Хэрвээ та сонирхож байвал энд дараад үзээрэй.
Та миний подкастыг дараахь талбарууд дээр сонсох боломжтой.
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ