Мөрөөдлөө захиръя!
Үйлдэл хийж эхлээгүй мөрөөдөл зүүднээс ялгаагүй байдаг гэдгийг бид бүгд мэддэг. Тийм ч учраас бид мөрөөдлөө биелүүлэхийн тулд, бодит болгохын тулд үйлдэл хийдэг. Гэхдээ заримдаа бид үйлдэл хийдэг ч гэсэн, мөрөөдлийнхөө хойноос өдөр шөнөгүй хөөцөлдөж явдаг ч гэсэн мөрөөдөл маань биелэгдэж өгөхгүй, бодит болж өгдөггүй учраас бид цөхөрдөг. Боломж хаа сайгүй байдаг гэдэг хэрнээ тэр боломж надад болон танд тохиолдхгүй байгаа юм шиг санагддаг. Эсвэл явцын дунд хэн нэгээс, ямар нэгэн юмнаас нааштай хандлага авсан учраас бид түүнд найдаж, горьдлого тавьж бүтэх болов уу гэж хүлээдэг.
Тэгвэл өнөөдрөөс эхэлж мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөх биш мөрөөдлөө хойноосоо дагуулж эхлэе! Мөрөөдөлдөө захирагдах биш мөрөөдлөө захирч эхлэе!
Хэрвээ та хүссэн ажилдаа орох гээд орж чадахгүй, хэн нэгэн танд хүссэн ажлыг тань санал болгохыг хүлээж байгаа бол түүнийгээ яг одоо зогсоож, та өөрөө санаачлагаараа өөрийнхөө хүсэлтийг гаргаж, саналаа дэвшүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв та хүссэн ажлаа хайгаад олохгүй бол тэр хүссэн ажилтайгаа уялдсан бизнесийг өөрөө нээх ч юм уу эсвэл өөрөө өөртөө орон тоо гаргаж болно. Жишээлбэл та жүжигчин болох хүсэлтэй, тэгээд өөрт тохирох дүр хайгаад олдохгүй байгаа бол тэр дүрээ өөрөө бүтээж, бичиж, түүндээ өөрөө тоглож, өөрийгөө ОД болгож болно. Хэрвээ та дуучин, хөгжимчин болох хүсэлтэй тэгээд таныг элсүүлэх хамтлаг хайгаад олдохгүй байгаа бол түүнийгээ зогсоож, та өөрөө өөрийнхөө хамтлагийг үүсгэн бий болгож, хамтлагдаа элсүүлэх дуучин хөгжимчин хайх жишээтэй.
Хувь заяагаа харахыг хүсвэл түүнийгээ хүлээж суух биш хувь заяагаа өөрөө бүтээж, тэндээсээ эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та өөрөө хувь заяагаа бүтээж, мөрөөдлөө гартаа аван хойноосоо дагуулж, удирдаж, захирч эхлэнэ гэсэн үг.
Үйлдэл хийж байж мөрөөдөл маань биелдэг учир зүгээр нэг үйлдэл хийх биш маш нарийн нухацтай бодож, төлөвлөсөн үйлдэл хийх. Тиймээс өнөөдөр өөрсдийн мөрөөдлөө тодорхойлж, түүнийгээ төлөвлөж, дагуулж, захирч эхлэе!
Өнөөдрийн АМЖИЛТЫН ТАРНИ: Би мөрөөдлөө гартаа авч захирч байна! Би мөрөөдлөө удирдан дагуулж байна!
ВИДЕО-г доорх зурган дээр дарж үзнэ үү! ⬇ ⬇ ⬇
[powerpress]
Амжилт хүсье!
©Ука Төмөр
za
😉 ♥
uneheer sain baina
Zorigt sain uu hu
Та чин сэтгэлээсээ бусдад тусалъя гэсэн сэтгэлээр эрч хүч ухааралын үрийг түгээж байгаад талархал илэрхийлэе.
Сайхан урмынхаа үгийг хайрласанд маш их баярлалаа Байгалаа!
“Aguu hun ehleed uuriinhuu baij boloh orching haidag. Hervee baihgui bol uuruu buteedeg” gesen ugtei utga neg ym shig sanagdlaa. Ulam gunzgii oilguulj ugsund bayrlalaa
Goi ug baina! Uneheer taalagdlaa. Setgegdlee uldeesend bayarlalaa Temuulen!