Сэтгэлийн Зовлонгоосоо Салах
Сэтгэлийн Зовлонгоосоо Салах
Хэрвээ бид ууланд авирахаар бол бидэнд хүнд ачаа тус болохгүй. Хүнд ачаатай уул өөдөө авирах юм бол бид ядрана цуцна, бууж өгнө эсвэл маш удаашралттай, нэлээн зовж байж уулны оройд гарна. Тиймээс бид зөвхөн хэрэг болох юмаа урьдчилан тооцож үзээд үүргэвчиндээ хийж авч явна. Яг үүний адил амжилт өөдөө явж байгаа бол мөн л ялгаагүй хэрэгтэй юмаа урьдчилан тооцож, хэрэгтэйгээ авч, хэрэггүйгээ орхих хэрэгтэй. Орхиогүй тохиолдолд энэ хэрэггүй олон хүнд ачаа таныг доош нь чангааж, зовоож, амжилтанд хүрэхэд саад болж, үйл явцыг маш хүнд хэцүү болгоно.
Тэгэхээр энэ хэрэггүй гээд байгаа хүнд ачаануудад юу юу орох вэ?
Үүнд: бидний сөрөг мэдрэмжүүд болон айдсууд орно.
Айдас гэдэгт бусад юу гэж бодож байгаа бол, бусдад таалагдах болов уу, бусад яах бол гээд л бусдаас айх айдас, унахаас айх айдас, буруутахаас айх айдсууд орно.
Сөрөг мэдрэмжүүд гэдэгт атаа жөтөө, шунал, өшөө хонзон, бусдад муу санах, үзэн ядалт, гомдол, дургүйцэл, бухимдал, мухар сүжиг, гэмшил гээд л сэтгэлийн зовлонгууд орно.
Өш хонзон, муу санах, үзэн ядалт, гэмшил, уур уцаар зэрэг нь бүгд өнгөрсөнтэй холбоотой байдаг. Жишээлбэл: Өмнө нь ямар нэгэн юм болсон учраас өнөөдөр үзэн ядаж байх жишээтэй. Өнгөрсөнд ямар нэгэн юм тохиолдсон учраас өнөөдөр гэмшиж байх жишээтэй. Өнгөрснийг бодож сөрөг мэдрэмжтэй болсноор юуг ч өөрчлөхгүй, харин өөрийгөө зовооно, хажууд байгаа хүнээ зовооно. Энэ өнгөрсөнг бид өөрчилж чадахгүй байгаа учраас өнөөдөр буюу одоо цагаа үймүүлдэг.
Жишээлбэл би хэн нэгнийг үзэн ядлаа гэж бодоход мэдээж тэр үзэн ядагдаж байгаа хүн огт өөрчлөгдөхгүй. Зарим тохиолдолд үзэн ядагдаж байгаагаа ч мэдээгүй байдаг. Үзэн ядаж байгаагаараа би өөрөө л зовж байгаа.
Өнөөдөртөө анхарлаа төвлөрүүлж, амьдралынхаа ирээдүйн төлөө явахад эдгээр сэтгэлийн зовлонгууд үргэлж саад болно. Өнгөрснөө бодсоноор юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг би түрүүн хэлсэн. Өнгөрснөө хий дэмий бодохын оронд түүнийгээ засан залруулах арга хэмжээ авч, өнгөрсөн алдаанаасаа суралцаж цаашлах хэрэгтэй.
Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч өнөөдрөөс эхлээд арга хэмжээ авч эхэлснээр ирээдүйгээ өөрчилж чадна.
Өш хонзон, муу санах, үзэн ядалт, гэмшил зэрэг нь бүгд өнгөрсөнтэй холбоотой байдаг бол атаархал, шунал зэрэг нь өөрийн үнэлэмж муу байгаатай шууд холбоотой байдаг. Яагаад бусдад атаархах гэж, Яагаад өөрөө тийм болж болохгүй гэж? Харамсалтай нь өөрийгөө чадахгүй гэж бодсон учраас л бусдад атаархаж байгаа. Шунал ч гэсэн мөн ялгаагүй. Мөнгөөр бүгдийг хэмждэг хүн бол мөнгөний шуналтай хүн байна. Эдгээр хүмүүс хайр энэрэл, хүндлэлийг өөртөө татаж чадахгүй зөвхөн мөнгөөр худалдаж авна гэдэг бодолтой байдаг учраас мөнгө хэзээ ч хангалттай санагдахгүй байх жишээтэй.
За тэгэхээр эдгээр сэтгэлийн зовлонгуудаасаа салахгүй юм бол амжилт өөдөө явахад хүнд ачаа болж үргэлж саад болно. Энэ хүнд ачаанаасаа хэрхэн салах вэ? Салахын тулд үүнтэйгээ өдөр бүр ажиллана. Яаж ажиллах вэ? Би танд сэтгэлийн зовлонгоосоо салахад өнөөдөр шууд хэрэгжүүлж болох 2 алхмыгөнөөдөр оруулж байна. Энэ 3 алхам надад тус болсон болохоор танд ч гэсэн тус болох байх гэж найдаж байна. Та хийгээд туршаад үзээрэй. Хэрвээ таалагдсан бол цааш нь хэроэг болох хүмүүст түгээгээрэй. Мөн эргэж орж ирээд сэтгэгдлээ хуваалцаарай. За тэгэхээр энэ 3 алхам юу вэ?
Сэтгэлийн Зовлонгоосоо Салах
- Эхний алхам бол энэ хүнд ачаагаа таньж мэдэх. Үүний тулд бүгдийг цаас харандаа авч байгаад бичнэ. Бичсэнийг чинь танаас өөр хэн ч харахгүй болохоор бүгдийг өөрөөсөө нуулгүй илэн далангүй бичээрэй. Хэрвээ хэн нэгэнд эсвэл ямар нэгэн юманд уур хүрч байгаа бол түүнийгээ бичнэ гэсэн үг. Үзэн ядаж байгаа хүн байгаа бол түүнийгээ бичнэ. Атаархаж байгаа, гомдож, гэмшиж байгаа ямар нэгэн юм байгаа бол бүгдийг үлдээлгүй бичнэ. Зовоогоод байгаа бүх зүйлээ тархинаасаа гаргаж бичнэ.
- Яагаад ийм сөрөг мэдрэмжүүд төрж байна вэ? Юунаас үүссэн бэ? Бүгдийг бичнэ үү. Яагаад уурыг чинь хүргэж байна вэ? Юунаас болов? Яагаад үзэн ядаж байна вэ? Юунаас үүсэв? Атаархаж байгаа хүн байвал яагаад атаархаж байна вэ гэдгийг бодож илэн далангүй бичнэ.
- Бичсэн цаасаа жижиглэн ураад эсвэл шатаагаад хаяарай. Хаях явцдаа таны бүх сэтгэлийн зовлонгууд таныг орхиж байгаагаар төсөөлөөд, “Намайг зовоогоод байгаа энэ бүх сэтгэлийн зовлонгуудыг би өөрөөсөө гаргаж хаяж байна” гэдгийг өөртөө хэд хэдэн удаа давтаж хэлээд хаяарай.
Мэдээж ингэж хаянгуут бүрмөсөн хаягдаад алга болохгүй. Яагаад гэвэл бидэнд тохиолдсон зүйлүүд бидэнд хоногшин үлддэг. Ой ухаанд бичигддэг. Бид бүгд төгс биш, бид бүгдэд эерэг, сөрөг мэдрэмж төрдөг. Бид алин дээр нь анхаарлаа төвлөрүүлнэ тэр мэдрэмж хүчтэй болно.
Өнгөрснөө бодоод өөрийгөө шаналгаад байвал бид зовоод л байна. Бусдад атаархаад байвал өөрийн үнэлэмж муудаад л байна. Харин эерэг мэдрэмжээ тэтгэснээр сөрөг мэдрэмжүүд дарагдана. Та өөрөө л сөхөж гаргадаггүй юм бол гарч ирэхгүй. Гарч ирвэл бүгдийг тархинаасаа гаргаад, шатаагаад хаячихснаа өөртөө сануулаарай.
Тэгээд амжилтын тарни урих нь зүйтэй. Хэрвээ та ямар амжилтын тарни урихаа мэдэхгүй байгаа бол би шинээр “Сэтгэлийн Зовлонгоосоо Салах” амжилтын тарни оруулсан байгаа. Та энэ Амжилтын Тарнийг худалдаж авч болно. Хэрвээ та худалдаж авахаар бол энэ бичлэгийн доор байгаа бясалгал гэдэг дээр дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Эсвэл Монголоос худалдлаж авахаар бол мөнгөө Худалдаа Хөгжлийн Банкны 436009139 дансанд Төмөрчөдөрийн Бадамзул гэдэг нэр дээр тушааж, мөнгөний баримтаа info@ukatumur.com руу
- Бясалгалын нэр
- И-мэйл хаягийн хамт илгээгээрэй.
Хэрвээ Хэрвээ та гадаадаас худалдаж авахаар бол доорх авахаар бол энд дараад Buy Now гэдэг товч дээр дарж аваарай. Хэрвээ танд PayPal account байхгүй бол www.PayPal.com руу ороод өөртөө үнэгүй данс дуртай үедээ нээж болно.
Би танруу амжилтын тарни аудио бичлэг явуулахын хамт амжилтын тарни тай утасны screen saver болон өөртэйгээ ажиллах pdf файл үнэгүй илгээх болно.
Би бас description хэсёэг дээр линк буюу холбоосыг оруулсан байгаа.
Хэрвээ танд өнөөдрийн мэдээлэл таалагдсан та миний подкаст, youtube сувагт subscribe хийж, сэтгэгдлээ үлдээгээрэй.
Сэтгэлийн Зовлонгоосоо Салах Амжилтын Тарни Худалдаж Авах
↓↓↓↓↓