Та Ядуу Бол Бүүр Хурдан Амжилтанд Хүрнэ
Хэрвээ та би ядуу болохоор амжилтанд хүрч чадахгүй байна гэж бодож байгаа бол энэ бичвэрийг танд зориуллаа. Би танд юу гэж хэлмээр байна вэ гэвэл “Та ядуу бол бүүр хурдан амжилтанд хүрнэ.” Яагаад?
Бид багаасаа л ядуу хүн баян болсон тухай, зарц хан хүүтэй суусан тухай кино үзэж, ном зохиол, үлгэр уншсан байдаг. Иймэрхүү ном зохиол үлгэр уншихад өөрийн эрхгүй итгэл найдвар төрж, урам орж, амьдрал сайхан санагддаг.
Гэхдээ энэ нь зөвхөн ном зохиол үлгэр дээр байх албагүй. Хэрвээ хүсвэл хүн бүхэн амжилтанд хүрч чадна.
Та амжилтанд хүрч чадна. Та баян ч болж чадна.
Орчин үед өөрөө өөрийгөө амжилтанд хүргэсэн, өөрөө өөрийгөө саятан болгосон ядуу гаралтай, сургууль соёлоор яваагүй хүмүүсийн түүх хаа сайгүй л байдаг болсон. Яагаад гэвэл амжилтанд хүрэх, баяжих боломж өмнөх өмнөх жилүүдээсээ илүү амархан болж байгаа. Амжилтын хаалга хүн бүрт нээлттэй байдаг. Амжилт хэн нэгнийг гадуурхан ялгаварладаггүй. Таны амьдралын төвшин аль ч шатан дээр байсан хамаагүй, хэрвээ та хүсвэл амжилтанд ч хүрнэ, баян ч болно.
Thomas C. Corley -ийн судалгаагаар:
233 баян 128 ядуу хүнээс 3 жилийн турш ярилцлага авсны эцэст ийм дүгнэлтэнд хүрсэн байдаг.
1. 233 саятангийн 177 нь өөрөө өөрийгөө саятан болгосон байсан бол ердөө 56 нь ар гэрээсээ өвлөж авсан саятангууд байсан.
2. Өөрөө өөрийгөө саятан болгосон 177 хүний 105 буюу 59% нь ажилчин гарлаас, 72 буюу 41% нь ядуу гарлаас өөрийгөө саятан болгосон байжээ.
Энэ тоог харахад ихэнх нь ядуу, ажилчин гарлаас үүсэлтэй өөрөө өөрийгөө баян болгосон байгаа юм.
Тиймээс би өнөөдөр яагаад ядуу бол бүүр хурдан амжилтанд хүрэх вэ? Ядуу байх нь ямар давуу талтай вэ? гэдэг тухай ярилаа.
Та Ядуу Бол Бүүр Хурдан Амжилтанд Хүрнэ
- Хэмнэж сурсан байдаг. – Ядуу байхад бүх л юмыг хэмнэдэг ш дээ. Би өөрөө ажилчин гарлаас гаралтай болохоор сайн мэдэж байна. Илүү юманд мөнгөө үрэхгүй, яг хэрэгтэй чухал юмандаа л үрдэг жишээтэй. Тиймээс энэ зан чанараа амжилтруугаа чиглүүлэх нь чухал. Олсон мөнгөө хэмнэж байгаад өөрийнхөө амжилтанд зориулах юм бол та амжилтанд хүрнэ.
- Бүтээлч байдаг. – Юмхнаар юм хийчихдэг, сэтгэн бодох чадвар нь илүү байдаг. Тэр сэтгэн бодох чадвараа амжилт руу чиглүүлбэл янз бүрийн санаа төрж, түүнийхээ араас тууштай явбал амжилтанд хүрнэ.
- Амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэл илүү хүчтэй байдаг. -Баян болох сайхан. Мөнгөтэй болох сайхан. Яагаад гэвэл дуртай газраа амьдарч, дуртай юмаа хийж, дуртай юмаа худалдан авч амьдралын амт шимтийг авах хүсэлгүй хүн гэж бараг байхгүй байх тийм үү. Гэвч зарим хүмүүс мөнгө олох аргаа мэдэхгүй болохоор баяжиж яадгийн, баян хүмүүс харамч, муухай гэх зэрэг зүйлийг ярьж өөрсдийгөө тайвшруулдаг. Гэхдээ уур уцаар, бухимдлын ихэнх нь мөнгөгүйгээс үүсдэг. Огт мөнгөгүй бол хэцүү, цөөхөн мөнгөтэй ч гэсэн амьдрахад хэцүү. Мөнгө бүхнийг шийдэхгүй ч мөнгө амьдралыг залгуулдаг гэдэгтэй та санал нэг байх байхаа.
Ядуу байх нь нэг бол амжилтанд хүрч чадахгүй байгаа шалтаг болно яагаад гэвэл ядуу учраас бүх юм болж бүтэхгүй байна гэдэг хандлагатай байдаг учраас бүх юм болж бүтэхгүй байна. Эсвэл амжилтанд хүрэх шалтгаан болно. Яагаад гэвэл ядуу байж үзлээ, ханалаа одоо амьдралаа өөрчлөх цаг боллоо гээд амжилт өөдөө хурдтай тэмүүлэх хандлагтай байна.
Өөрөөр хэлбэл тухайн хүний сэтгэлгээнээс их хамаарна. Турүүн хэлсэн: амжилтын хаалга хүн бүхэнд нээлттэй байдаг. Гэвч хичнээн хүн тэр хаалгаар орохын тулд бүхнээ зориулж чадаж байна вэ гэдэгт л байгаа. - Гарч ирсэн боломж болгонд чин сэтгэлээсээ баярлаж, талархдаг. – Үнэн биз дээ. Нэг жоохон амттан шимттэн хараад л баясдаг. Нэг хүн туслахад тэрх хүнд чин сэтгэлээсээ баярладаг байх жишээтэй. Тэр үүднээсээ амьдралаас авах таашаал нь их байдаг байх. Тэгтэл элбэг дэлбэг өссөн хүн бол тэр болгонд баярлаад байдаггүй. Бүгдийг “байдаг л юм” гэдэг нүдээр хардаг. Тэр болгонд баярлаад байдаггүй. Бид юун дээр анхаарлаа төвлөрүүлж байна тэр зүйл өргөжиж томордог болохоор түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлснээр баярлаж талархах зүйлийг өөртөө хурдан татах боломжтой.
- Унахаас айдаггүй. – Ядуу амьдралаар ямар амьдарч үзээгүй биш юунаас нь айх вэ тийм үү. Эрсдэл авахаас айхгүй. Би анх эрсдэл авч байхдаа өөрөөсөө асууж байсан “Үүнийг хийгээд чадаагүй тохиолдолд хамгийн муугаар бодоход надад юу тохиолдох вэ?” гэсэн чинь буцаад л нөгөө хуучин амьдарч байсан амьдрал дээрээ буух учраас нээх их алдах юмгүй санагдаж байсан. Тийм ч учраас зоригтой алхам авч байсан гэж болно.
- Аливаа зовлон бэрхшээлийг даахдаа сайн байхаас гадна хурдан дасан зохицох чадвартай байдаг. –Үүгээр юу хэлж байгааг та сайн мэдэж байгаа байх гэж бодож байна.
Тийм болохоор хэрвээ бид ядуугаараа шалтаг хийгээд байвал хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин давуу талыг нь олж харснаар бид амжилтанд хүрэх шалтгаанаа болгож чадна. Та Ядуу Бол Бүүр Хурдан Амжилтанд Хүрнэ.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР