Амжилтын тарнийг хэрхэн ашиглах
Амжилтын тарни хэр чухал болохыг өмнөх нийтлэл дээр өгүүлсэн. Өөрийгөө ятгах сэтгэлзүйн үг эсвэл ятгалын үг гэх мэтийн үг хэллэгийг хэрэглэхийн оронд цаашид амжилтын тарни гэж нэрлэхийг би хүсч байна. Та нарт ч гэсэн энэхүү шинэ нэр таалагдана гэдэгт итгэлтэй байна.
АМЖИЛТЫН ТАРНИ
Өнөөдөр би энэхүү амжилтын тарнийг хэрхэн үр дүнтэй хэрэглэх тухай бичихийг хүслээ.
-Би эрүүл чийрэг
-Би өөрийнхөө хийж чадах юман дээр анхаарлаа төвлөрүүлдэг
-Би өдөр болгон өөрийгөө хөгжүүлж боловсруулдаг
-Би бодлоо хянадаг
-Миний амьдрал баяр баясгалангаар бялхаж байна
– Би баяр хөөртэй
-Би өөдрөг хүн
-Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна
-Би зөвхөн өөдрөг хүмүүсийг өөрт татаж байна
1-рт: Амжилтын тарнийг одоо цаг дээр хэрэглэх. Би амжилтанд хүрнэ гэхийн оронд би амжилттай байна гэж хэлэх.
2-рт: Эерэг үг, өгүүлбэр хэрэглэх. Би уурлахаа болисон, би уургүй хүн гэхийн оронд би аз жаргалтай хүн, эсвэл би маш тайван байдаг гэж хэлэх.
3-рт: Амжилтын тарнийг хэрэглэх үедээ тэр өгүүлбэр үг хэллэгийг мэдэрч маш сэтгэлийн хөдөлгөөн эмүцтэй хэлэх.
Би өөрт байгаа сөрөг бодлуудыг эхлээд цувруулж бичээд, түүнийхээ ард амжилтын тарниудыг эерэг өгүүлбэрт оруулан одоо цаг дээр бичдэг. Жишээлбэл:
Ажил бүтэхгүй байна → Миний ажил бүтэж байна
Уйтгартай байна → Миний амьдрал адал явдлаар дүүрэн
Хэцүү байна → Амархан байна
Найз залуу, найз охин олдохгүй байна → Таалагдсан залуугаа (охин-г) үргэлж өөртөө татаж чаддаг
Тэгээд энэ цувруулж бичсэн тарниа далд ухамсар хүлээн автал дахин дахин давтаж хэлэх хэрэгтэй. Өдөрт 100 удаа хэлсэн ч ихдэнэ гэж байхгүй. Хэр их олон давтан хэлнэ тэр хэмжээгээрээ хурдан үр дүнд хүрэх ба өөрийн зан чанар, зуршил болгож, өөртөө итгэх, өөрийн үнэлэмжийг дээшлүүлж, гаршина гэсэн үг.
-Бичиж авсан цаасаа олшруулаад гэрийнхээ толь, компьютер гэх зэрэг газруудад нааж байрлуулах мөн халаасандаа авч явж болно.
-Бас нэг хурдан үр дүнтэй болгох арга бол найзтайгаа хамтдаа давтаж болно. Өөрөөр хэлбэл 2 найз бие биедээ амжилтын тарнийг хэлж сануулах. Жнь Чи мундаг шүү, чиний энэ занд би дуртай, чамайг би үнэлдэг гэх мэтийн үгнүүдийг бие биедээ аль болох олон удаа сануулах. Иймэрхүү үгнүүдийг өдөрт олон удаа сонсоно гэдэг маш гайхалтай. Сэтгэл санаа ч гэсэн маш сайхан болдог. Туршаад үзээрэй найзуудаа!
-Өөр нэг хурдан үр дүнд хүрэх арга бол өөрийнхөө дуу хоолойг тарниа уншиж байх хооронд бичиж аваад, түүнийгээ өдөржингөө сонсох.
Амжилтын тарнийг өөртөө дор хаяж бүтэн нэг сарын турш цаг тутамд хэлээд үзээрэй. Амьдралд тань асар их өөрчлөлт гарахыг та харах болно. Амжилтын тарни миний амьдралыг өөрчилж чадсан ба та бүгдийн амьдралыг ч мөн адил өөрчилж чадна гэдгийг би амлаж байна. Тиймээс амьдралаа өөрчлөхийн тулд яг одооноос эхлээд АМЖИЛТЫН ТАРНИЙГ уншаарай!
Доорх зурган дээр дарж видеог үзнэ үү! ⬇⬇⬇
[powerpress]
Амжилт хүсье!
©Ука Төмөр
Маш их баярлалаа. Амьдралдаа буцаж доошлохгүйн тулд амжилттай яваа, өөдрөг хүмүүстэй өөрийгөө холбо, бэхэл гэж би уншиж байсан. Байнга сайхан санаа, гэрэл гэгээ, эрч хүч хайрлагч-чамтай бас нэг шижмээр холбогдсондоо би баяртай байна. Амжилт хүсье, чи үнэхээр мундаг шүү!
Туул аа! Маш их баярлалаа! Би ч гэсэн өөртэй чинь холбогдсондоо маш их баяртай байна. Үргэлж хэрэгцээтэй мэдээлэл оруулж байнаа! Амжилт хүсье!
unekheer tiim shuu sanal heg bna amidral saikhan bna uragshaa
Амьдрал гайхамшигтай! Урагшаа!!!
tanid amjilt hvsie saihan surgamj bn
Баярлалаа Enza! Амжилт!
Bayarllaa!! ta buhend Bugded ni amjilt bas uurtuu amjilt husiye!!!!
Hi, yamar shan sait we?uneheer ih taalagdaj bna, mash ih bayarlalaa.
Tsag urgelj ineemsegle nz mine
Tsaraind chine az jargal gerelteh bolno
Horom buhend ineemsegle nz mine
Hartsand chine hair gerelteh bolno
Agshin burt ineemsegle nz mine
Amidral chamd gaihamshgiig belegleh bolno!
Hamtdaa amjiltand hurtsgeey, amidarld hairtai, oortoo hairtai, erch huchtei zaluusaa, moroodliinhoo toloo zowhon uragshaa!!!
Хайр, жаргал, гайхамшгийг инээдээр олж авна гэдэг маш сайхан үнэн үг байна. Сайхан урам өгөхөөр шүлэг үлдээсэнд маш их баярлалаа! Мөрөөдлийнхөө төлөө зөвхөн урагшаа. Эргэж буцах замаа шатаацгаая! ♥♥♥
Тийм шүү ёстой Амьдрал ёстой сайхан байна ааа.Ухрахгүйгээр, давшицгаая.Баярлалаа Ука эгчээ
Даваа, үнэн үнэн! Сайхан эрч хүчтэй сэтгэгдэл авахад үнэхээр урам зориг өгч байна! <3
ta uneheer erch huch uram zorig itgel unemshil tugeegch gaihaltai busgui yumaa tanii blogt orj irsn buh hun yamar shn energygeer tseneglegddeg yum bee byarlaaa2
@зулаа Чи ч бас эрч хүчээр дүүрэн учраас л энд тааралдлаа! АМЖИЛТ!
mash ih taalagdaj bna yg iim l zuil nadad dutagdaj bsan ym bn
@baigal баяртай байна!
ta setgelig mini undaallaa.aj nadad mash ih taalagdaj bna.
http://itunes.apple.com/us/podcast/h-s-hij-h-r/id500928452
deerh bichlegiig yaj sonsoh ve.my pc deer bolohgui bna
sonsohiig mash ih husch bna.please.
@deegii Хэрвээ уншигдахгүй байвал YouTube – ээс мөн iTunes -ээс шууд үзээрэй!
Firefox doesn’t know how to open this address, because the protocol (itms) isn’t associated with any program. iim aldaa zaagaad bna.sonsohod mini tus bolooch.
onoo ogloo bi 6.20d bosoj setgeliinhee duudlagaar haij baisan zuilee olloo.onoodor boon boon amjiltiin bonus tsugluulsan odor baih bolnoo.
@deegii энэхүү блогийг олж уншсанд чамд маш их баярлалаа Дээгий! Би ч бас баяртай байна! Чамд томоос том АМЖИЛТ хүсье!!!
sain uu uka chi ih goy nuurte yumaa, bi chinii bichleguudiig uzdeg tegd anzaarlaa l daa
bi bolohoor nuureer bainga yum garch baidag bolohoor hunii nuuriig l harj yavdag yum. tegd chamas nuuree herhen archildag talaar zuvulguu avii gj bodloo please help me!
@cucci anh udaa l iim comment avch baina. Bayarlalaa! Bi tegtlee ih archlaad baidaggui ee. Mash huurai aristai bolohoor huurai arisand zoriulsan tos turhdeg, turhehees umnu toner bas heregledeg. Bi odoogoor “Vichy” brandiin tosiig hereglej baigaa.
nuutsiin tailaliig mash engiineer oilgomjtoi hurgej, zavgui bidend horomhon tudiid erch huch uram zorig ugdug saihan blog bna. bayrlalaa.
@duka сэтгэгдлээ vлдээсэнд баярлалаа Дука. Хэрвээ өөртэйгээ адилхан vзэл бодолтой олон сайхан хvмvvстэй нэгдэхийг хvсвэл блогт бvртгvvлээрэй. Цаашдын ажил амьдралд чинь амжилт хvсье!
yg odoo bi uilahaas uur um hiij chadahgui l daa ywal deer we.buh bolohgui bgaa zuil nadad uur bna gej bodool bgaa hernee zasch chadahgui um.gehdee hicheenee
@handaa Сэтгэлээ онгойлготол сайхан уйлахад зүгээр ш дээ. Надад ч бас тийм тохиолдол гардаг. Би толинд харж байгаад л сайхан уйлдаг. хэхэ инээдтэй. Тэгээд өнөөдрөөс эхлээд өөртөө бясалгал эсвэл ганцаардал цагийг гаргах хэрэгтэй. Эхлээд зөвхөн 10 минут гаргаад үз. Сайхан зөөлөн ая тавьж байгаад, (хүж, лаа ч асааж болно) тухтай газар суугаад, гүн амьсгаа аваад нүдээ аниад, өөрийнхөө амьдралыг яг ямар байгаасай гэж бодож байна яг тэр тухай бодоод, зураглаад, төсөөлөөд үзээрэй.
ahiad l unshaad bailaa, bayrlalaa
@Agai Агай! Гоё гоё, дахин дахин унших болгонд бүүр өөрийн болдог болохоор хэрэгтэй зүйлээ би бас их олон унших дуртай. Зарим хэрэгтэй номыг бүүр 6-7 удаа ч уншсан тохиолдол бий.
Сайн байна уу. Блог чинь тун дажгүй юм . Гэхдээ би хайж байсан зүйлээ хараахан олоогүй байна л даа…Юу вэ гэвэл би өдрөөс өдөрт улам л ганцаардаад байх юм..Хүмүүс надтай найзлах нээх дургүй би их уйтгартай хүн юм шиг байгаа юм ..тэгээд яахаа ч мэдэхгүй өөрийнхөө тухай асуух итгэлтэй хүн байхгүй байна л даа…надад чамаас заавал ч үгүй энэ асуудлыг шийдэх арга байгаа юм байна гэж бодоод асуумаар санагдлаа туслаач …
хоёулаа ярилцаад үзье. магадгүй ярилцсаны үр дүнд асуудал юунд байгааг илүү сайн ойлгох боломжтой болох байх.
bayarlalaa saixan cait baina. Ix erch xuchig mederlee. Urgelj gyalalzaj yavaarai yag nad shig . Ingej l exelj baina daa
heleed yah ve bi bichsen buriig chin hevlej avaad tsunhlej yavaad unshdag bur 2 boodol bichigiin tsaas duussan sh kkk
Сайн байна уу Ука,
Чиний блог үнэхээр таалагдлаа. Энэ тухай мэдэж аваад 10 хоноогүй ч эндээс маш их урам зориг, хүч, өөрчлөлтийг мэдэрч байна. Өглөө болгон босоод чиний бичлэгээс сонсоод ажилдаа гардаг. Чамд маш их амжилт хүсье. Амжилтын тарнийг сарын турш байнга өөртөө ятгаж үзэхээр шийдсэн. Баярлалаа
Үүнийг сонсоод маш их баяртай байна. Миний цахим мэдээлэд бас бүртгүүлээрэй. Учир нь би 7 хоног бүр хэрэгтэй мэдээлэл и-мэйл рүү чинь явуулах болно. Амжилт хүсье!
Below are a great few key points that should help you decide.
Non-business websites with out large Search engine optimization budgets might be the internet sites you want to uncover,
but your odds of doing so arre almost zero. Keyywords are the most solid evidence you cann find whn researching
the way your users think.
Bayarlallaa saihan medeelliig chin unshih bur saihan baidag setgel gunduuhan ued unshij erch huch avdag ankh udaa setgegdel bichij baina