Өдөр Тутмын Талархал, Амжилтын Тарни
Та өдөр болгон Талархалаа илэрхийлдэг үү? Та өдөр болгон амжилтын тарни урьдаг уу? Талархлаа илэрхийлэх, амжилтын тарни урих энэ 2 чухал үйлдлийг амьдралдаа өдөр болгон хэрэгжүүлснээр хүсч байгаа бүх сайхан эерэг зүйлүүдээ амьдралдаа урьж оруулах болно. жишээлбэл: гаргах амжилтаа, хүсч буй мөнгөө, сайхан ирээдүйгээ, баяр баясгалантай амьдралаа, өдөр тутмынхаа авах сайхан энерги, мэдрэмжээ өөрийнхөө амьдралд урьж оруулах болно.
Товчхон хэлэхэд бид юу хүсч байна түүнийгээ өөрийнхөө амьдралд урьж оруулах нь зүйтэй гэж бодож байна.
Талархал илэрхийлэх явцдаа, амжилтын тарни урих явцдаа өөрийнхөө гүн рүү орж, өөрийнхөө хүчийг мэдэрч, хүсч байгаа бүхэн тэн таны зүгрүү ирж байгаа гэдэгт итгэхийг хүсч байна.
Тэгэхээр өнөөдөр Би танд зориулж өдөр тутамдаа хэрэгжүүлэх Талархал болон Амжилтын Тарнийг оруулж байна. Та хийж байгаа зүйлээ түр хажуу тийш нь болгож байгаад, сонсохыг хичээгээрэй. Шаардлагатай бол бичээд аваарай.
Амжилтын Тарни урихдаа мөн талархлаа илэрхийлэхдээ та чанга ч хэлж болно, дотроо ч хэлж болно. Хамгийн гол нь хэлж байгаагаа мэдэрч, өөр дээрээ бодитоор харж унших нь чухал юм шүү.
Өдөр Тутмын Талархал, Амжилтын Тарни
За одоо талархлаа илэрхийлье. Та надтай хамт ТАЛРХЛАА илэрхийлж болно эсвэл НАДААС жишээ аваад, өөртөө тохируулж бичиж байгаад, талархлаа илэрхийлээрэй.
Эрч хүчтэй энэ сайхан өдөрт талархаж байна. Гарах гарц үргэлж байдагт талархаж байна. Дэмжлэг үргэлж байдагт талархаж байна. Хангалуун амьдралаар амьдарч байгаадаа талархаж байна. Гаргаж буй амжилтандаа талархаж байна. Боломж үргэлж гарч ирдэгт талархаж байна. Үргэлж шинэ санаа орж ирдэгт талархаж байна. Амжилт гаргах сайхан санаанууд байгаад талархаж байна. Боломж, шинэ санааг олж харж байгаадаа талархаж байна. Гарах гарц, урагшлах зам үргэлж нээлттэй байдагт талархаж байна. Мөрөөдөлдөө талархаж байна. Мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхам хийж байгаадаа талархаж байна. Өөрөөрөө байгаадаа талархаж байна. 100% өөрөөрөө байгаадаа талархаж байна. Хамгийнхаа сайнаар байж чадаж байгаадаа талархаж байна. Өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ бусадтай хуваалцах сайхан боломж гарч ирж байгаад талархаж байна. Бизнесээ бүтээж байгаад талархаж байна. Хүссэн амьдралаараа амьдрах боломж хүн бүрт байдагт талархаж байна.
За өдоо амжилтын тарниа урья. Мөн түрүүнийхтэй адилхан та надтай хамт урьж болно эсвэл надаас жишээ аваад өөрт тохируулж бичиж байгаад уриарай.
Би эрч хүчтэй. Надад гарах гарц үргэлж бий. Надад үргэлж дэмжлэг бий. Би хангалуун амьдралаар амьдарч байна. Би амжилттай. Надад болом ж бий. Надад үргэлж шинэ санаа бий. Надад амжилт гаргах сайхан санаанууд бий. Би бүх боломж, шинэ санаануудыг олж харж байна. Гарах гарц, урагшлах зам надад үргэлж байдаг. Надад том мөрөөдөл бий. Мөрөөдлийнхөө төлөө би зоригтой алхаж байна. Би өөрийгөө байгаагаар нь 100% хүлээн зөвшөөрч чаддаг. Би хамгийнхаа сайнаар байж чаддаг. Мэддэг чаддаг зүйлээ бусадтай хуваалцах сайхан боломж надад бий. Би бизнесээ бүтээж амжилттай бүтээж байна. Хүссэн амьдралаараа амьдрах боломж хүн бүрт бий гэдэгт би итгэдэг. Амьдрал сайхан байна. Би амьдралдаа хайртай.
Танд өнөөдрийн подкаст таалагдсан байх гэж бодож байна. Таалагдсан бол подкастд subscribe hiigeed цааш нь хэрэг болох хүмүүст түгээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР