Энтрепренёруудад Өгөх Зөвлөгөө
Өнөөдрийн энэ бичлэг дээр би Энтрепренёруудад өгөх нэгэн зөвлөгөө -г оруулж байна.
Бодол сангаагаа хуваалцах, зөвлөгөө авах үе Entrepreneur бидэнд үргэлж гарч байдаг. Гэхдээ хаа хамаагүй хүнээс зөвлөгөө бүү аваарай гэдгийг зөвлөе.
Хүмүүсийн гаргадаг том алдаа юу байдаг вэ гэвэл мундаг, ухаантай хүн л бол юу ч хамаагүй мэдэх ёстой юм шиг тэр хүнээс асуудаг. Тухайн хүн мундаг ухаантай байж болно гэхдээ ямар салбар дээр ухаантай, мундаг байна вэ гэдэгийг харах хэрэгтэй. Тэр салбар нь таны асуултын дагуу бол болно. Бүх юманд мэргэшсэн мастер гэж байдаггүй гэдгийг санахад илүүдэхгүй байхаа.
Бүх юманд мэргэшсэн мастер гэж байдаггүй гэдгийг санахад илүүдэхгүй байхаа.
Тийм учраас заавал туршлагатай, мэргэжлийн хүнээс асуух хэрэгтэй.
Бид заримдаа хамгийн түрүүнд аав ээж, ах эгч, найз нөхдөөсөө асуудаг. Гэвч аав ээж бизнес хийж үзээгүй бол бизнесийн оновчтой зөвлөгөө өгч чадахгүй. Өгөх зөвлөгөө нь ихэвчлэн таныг хамгаалсан, таны төлөө, таныг хайрласан, сэтгэл санааны тусламж өгсөн зөвлөгөө өгдөг ч, яг мэргэжлийн талаас, бизнест юу тустай вэ гэдэг талаас зөвлөгөө өгч чаддаггүй.
Тиймээс аав ээж, эгч дүү, найз нөхөд таны асуух асуулт дээр мэргэшээгүй бол тэднээс асуух биш заавал мэргэжлийн туршлагатай хүнээс нь зөвлөгөө авах хэрэгтэй.
Энтрепренёруудад Өгөх Зөвлөгөө
Та хэнээс зөвлөгөө авдаг вэ? Мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авч байсан уу? Энэ тухай доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР