Ялагч тэмцсэнээр ялагдагч бууж өгдөг
Бид бүгдийн дотор “ялагч, ялагдагч” гэж байдаг. Аливаа юмыг хийхэд ялагч “тэмцээрэй, чи чадна” гэж байхад ялагдагч “дэмий дээ, чи чадахгүй, бууж өг” гэж шивнэж байдаг.
Тийм учраас би өнөөдөр таныг дотор байгаа ялагчаа сонсоорой гэдгийг сануулах хүсэлтэй байна.
Хэзээ ч битгий бууж өгөөрэй.
Дотор байгаа ялагчийг сонссоноор ялагдагч бууж өгдөг.
ЯЛАГЧ тэмцсэнээр ЯЛАГДАГЧ бууж өгдөг.
Харамсалтай нь их олон хүмүүс дотор байгаа ялагдагчийн үгэнд ордог. Яагаад гэвэл өдөр тутмынхаа аар саархан зүйлийг хийхийн тулд, хэвшсэн амьдралаараа амьдрахын тулд, өөрийгөө зовоохгүйн тулд, саад бэрхшээлтэй учрахгүйн тулд, муу зуршлаасаа салахгүйн тулд дотор байгаа ялагдагчийг сонсдог.
Гэвч бусад хүмүүс яах нь танд чухал биш. Яагаад гэвэл та бусад хүмүүст багтахгүй.
Та бусдын адил биш! Та онцгой! Та өөртөө итгэдэг! Та ялагчаа үргэлж сонсдог! Тийм ч учраас та хүсэл мөрөөдөлдөө бууж өгөхгүй! Та амьдралынхаа төлөө тэмцэж байгаа. Та карьерийнхээ төлөө тэмцэж байгаа. Та гэр бүлийнхээ төлөө тэмцэж байгаа. Хичнээн хэцүү байсан ч та тэмцэж байгаа. Төгсгөлийг нь хараагүй ч тэмцэж байгаа. Тэмцэж чадсан учраас та ялах болно. Тэмцэж чадсан учраас та хүссэн үр дүндээ хүрэх болно.
Бид нэг бол сайн сайхныхаа төлөө өнөөдөр тэмцэж, ирээдүйд сайхан амьдарна. Үгүй бол өнөөдөр бууж өгөөд, ирээдүйд гарах сөрөг үр дагавартай тэмцэх болно.
Дахин хэлье.
Бид бүгдийн дотор “ялагч, ялагдагч” гэж байдаг.
Ялагч тэмцсэнээр ялагдагч бууж өгдөг.
Сонголт таны гарт байгаа.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Би дараагийнхаа шинэ бичлэгийг таны Имэйлрүү илгээх болно. Та доор имэйлээ хийж бүртгүүлээрэй.