Бусдад ажилладаг өөртөө ажилладаг 2 хүний ялгаа
Та энэ бичлэгээс бусдад ажилладаг, өөртөө ажилладаг 2 хүний ялгааг мэдэх болно.
Хэрвээ та өөртөө ажиллахыг хүсдэг бол цааш нь үргэлжлүүлэн уншаарай.
Бусдад ажилладаг хүнд 2 янзын цаг байдаг.
1. Бусдад ажилладаг ажлын цаг
2. Өөртөө зарцуулдаг буюу хувийн цаг
Бусдад ажилладаг хүн ажлын цагаа бушуухан шиг дуусгахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл хувийн цагаа тэсэн ядан хүлээдэг. Тэгээд энэ цагаараа ихэвчлэн өөрийгөө зугаацуулах зүйл хийдэг: Жишээлбэл: салхинд гарах, найз нөхөдтэйгээ уулзах, ресторанд хоол идэх, бар-нд суух, дэлгүүр хэсэх гэх мэт. Ингэж өөрийгөө зугаацуулахад мөнгө их зарцуулдаг. Тэр ч үүднээсээ мөнгө тэдний амьдралд чухал байр суурийг эзэлдэг. Мөнгийг номер нэгт тавьдаг.
Харин Өөртөө ажилладаг хүнд зөвхөн нэг л цаг байдаг ба тэр нь хувийн цаг. Ажлаа хийсэн ч өөртөө ажилладаг учраас тэр нь хувийн цаг, найз нөхөдтэйгээ өнгөрөөсөн ч, гэр бүлтэйгээ өнгөрөөсөн ч тэр нь хувийн цаг байдаг. Эдгээр хүмүүс мөнгөнөөс илүү цагийг номер нэгт тавьдаг. Тийм ч учраас тэд бизнесмен болон энтрепренёр болж чадсан байдаг.
Хэрвээ та өөртөө 100% ажиллах хүсэлтэй бол өнөөдрөөс эхлээд хувийнхаа цагийг яаж өнгөрөөж байгээ дээрээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Өөрийгөө зугаацуулахад зарцуулж байна уу, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж байна уу?
Хэрвээ та өөрийгөө хөгжүүлэхэд, бизнесээ бүтээхэд зарцуулж байгаа бол магадгүй өнөөдөр та 20% өөртөө ажиллаад 80% бусдад ажиллаж байгаа ч гэсэн тэр 20% нэмэгдэж 30, 40, 50 гэж нэмэгдсээр тун удахгүй өөртөө 100% ажиллах болно.
АМЖИЛТЫН ТАРНИ
БИ ӨӨРТӨӨ 100% АЖИЛЛАДАГ
Бусдад ажилладаг өөртөө ажилладаг 2 хүний ялгаа
Танд энэ бичлэг таалагдсан уу? Тийм бол цааш нь хэрэг болох хүнд нь шэйрлээрэй бас сэтгэгдлээ доор үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР