Анхдагч, архаг 2-ын ялгаа
Анх юм хийж байгаа хүмүүс(анхдагчид) ямар нэгэн юм нь бүтэхгүй байвал сандраад л, айгаад л, ичээд л бөөн юм болдог. Харин хийгээд удчихсан хүмүүс (архагууд) ямар нэг юм нь бүтээгүй тохиолдолд маш тайван хандаж чаддаг. Яагаад гэвэл тэд асуудлаа шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл асуудлаа асуудлаар нь харж чаддаг. Харин анхдагчид асуудлаа асуудлаар нь биш асуудлыг шууд өөртэйгээ холбож хардаг.
Тиймээс асуудал тулгарвал түүнийгээ шууд өөртэйгээ холбож харахын оронд асуудлаа асуудлаар нь харахыг хичээгээрэй.
Жишээлбэл: Би анх видео бичлэг хийгээд YouTube дээр оруулж байх үед хэн нэгэн түүнийг минь үзчихээд шүүмжилбэл би шууд өөртэйгээ холбож үзээд л, яана аа, намайг юу гэж бодож байгаа болоо? Шараа юм аа! Дахиж хийвэл дахиад эвгүй байдалд орвол яана аа? Яаж дахиж хийнэ ээ? гэх зэргээр боддог байсан. Харин одоо бол хэзээ ч тэгж бодохгүй. Хийх юмаа хийгээд түүнийгээ улам сайжруулах тал дээр анхаарна.
Анх юмаа хийж байгаа хүмүүс(анхдагчид) хүнээс туслалцаа хүсээд эргүүлж хариу аваагүй тохиолдолд тэд юу гэж боддог вэ гэвэл: “намайг хэн ч биш болохоор хариулахгүй байгаа юм болов уу, намайг огт тоохгүй байна, яалаа ч гэж намайг тоох билээ дээ” гэх мэтээр боддог байхад архагууд хүнээс туслалцаа хүсээд хариулахгүй байвал тэд “өө завгүй байгаа байлгүй дээ, завтай бол хариулж л таараа” гэдэг үүднээс хардаг байх жишээтэй.
Та аль шатан дээрээ байна вэ? Анхдагч уу эсвэл архаг уу? Архаг болчихсон бол анхдагч байхдаа асуудлаа та яаж хардаг байсан бэ? Архаг болчихоод яаж хардаг болсон тухайгаа надтай доор хуваалцаарай. Хүмүүст маш сонирхолтой байна байх гэж бодож байна. Бас архаг болоход нь анхдагчид туслана гэдэгт итгэлтэй байна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
♦♦♦ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ И-МЭЙЛЭЭРЭЭ ШУУД ХҮЛЭЭЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДООР И-МЭЙЛ ХАЯГАА ХИЙЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ. БИ ТАНРУУ ЯВУУЛЬЯ.