Уйтгарлалаа шууд анагааж эхлэх 3 арга
Уйтгарлалаа шууд анагааж эхлэх 3 арга
Та “уйдаж үхлээ” гэж хэлж байгаа хүнтэй тааралдаж байсан уу? Хэрвээ тийм бол дараагийн удаа ингэж хэлж байгаа хүнээс аль болох хурдан зугтахыг хичээгээрэй. Яагаад гэдгийг би одоо тайлбарлая.
Уйдна гэдэг нь нэгэн төрлийн сэтгэцийн өвчлөлт гэж хэлж болно. Энэ өвчин хүний хамаг цог жавхааг сордог. Уйтгарлал нь аль ч насны хүнд тохиолдох ба аль ч насны хүнд халдах аюултай. Тиймээс уйдаж үхлээ гэж хэлж байгаа хүнээс бушуу холдоорой.
Би уйдаж үхлээ гэж хэлж байгаа хүн үндсэндээ “би уйтгартай хүн шүү” гэдгээ хэлж байгаа юм. Тэр хүнтэй нийлснээр уйтгар нь танд халдварлаж та уйтгартай хүн болох аюултай.
Уйтгарлалаа шууд анагааж эхлэх 3 арга
- Шууд босоод дасгал хийгээрэй. – гараад гүйх, дээс тоглох, youtube.com руу ороод yoga, pilate гэж хайгаад гарч ирсэн дасгалыг хийх гэх мэт.
- Амжилтын дэвтрээ нээгээд амьдралаа яаж сонирхолтой болгох тухай бичих. Сонирхолтой болгохын тулд юу юу хийх вэ гэдэг жагсаалтаа гаргаад уйтгарлалаа завгүй болгоорой.
- Ямар нэгэн юмыг яаж сайжруулах вэ гэдгийг өөрөөсөө асуугаарай. Жишээлбэл ажиллаж байгаа орчноо яаж сайжруулах вэ? Амьдарч байгаа орчноо яаж сайжруулах вэ? Хийж байгаа ажлаа яаж сайжруулах вэ? Найз нөхөрлөл, гэр бүлийн харьцаагаа яаж сайжруулах вэ? Өөрийнхөө биеийг яаж сайжруулах вэ? Гадаад үзэмжээ яаж сайжруулах вэ? гээд л сайжруулах зүйл зөндөө байгаа. Түүнийгээ бодож олоод завгүй болоорой.
Уйтгарлалаас өөрийгөө хамгаалахын тулд
- Өдрөө төлөвлөх – Орой унтахаасаа өмнө, эсвэл өглөө босоод тухайн өдөр юу юу хийх вэ гэдгийг төлөвлөх.
- Бүтээлч болох- Бүтээлч байна гэдэг нь зөвхөн танаас өөрөөс тэнь хамааралтай гэдгийг өөртөө сануулаарай. Өөрөөсөө би юу хүсч байна вэ? Хүсч байгаа юмныхаа дагуу би юу хийх вэ? гэдгийг асуугаад түүнийгээ хийгээд завгүй болгоорой.
Бүтээлч хүнд уйтгарлах зав гарахгүй. – ХҮС. ХИЙ. ХҮР. #ХүсХийХүр
Та уйтгарлалаа яаж анагаадаг вэ? Уйдаж байгаа хүнд өгөх ганц зөвлөмж тэн юу вэ? Энэ тухай доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Хэрвээ та миний дараагийн бичлэгийг И-мэйлээр хүлээн авахыг хүсвэл доор нэр, И-мэйл хаягаа хийж бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]