Өөрийнхөө тухай сөрөг бодлоо яаж зогсоох вэ
Бид бүгд дотроо өөрөө өөртэйгээ ярьж байдаг. Энэ ярианы ихэнх хувь нь өөрийнхөө тухай сөрөг яриа байдаг учраас өөрийнхөө тухай сөрөг бодолтой болдог. Тэгээд энэ нь бидний зуршил болсон байдаг. Тиймээс үүнийг хэрхэн ззогсоох тухай өнөөдрийнхөө бичлэг дээр орууллаа.
Өөрийнхөө тухай сөрөг бодлуудыг яаж зогсоох вэ?
Өөрийнхөө тухай сөрөг бодол нь гарч ирэх сайхан боломжуудыг хааж, хязгаарлагдмал итгэлтэй болгож, сайн сайхны төлөө явах хүсэл зоригийг унтраадаг. Жишээлбэл та өөртөө иймэрхүү үгнүүдийг хэлж байсан уу? Би ямар тэнэг юм бэ, над шиг ийм тэнэг хүн байдаг болов уу, би ямар ийм биш дээ гэх мэт. Иймэрхүү үгнүүдийг өөртөө хэлэх болгонд өөрийнхөө үнэлэмжийг бууруулж, өөртөө итгэх итгэлийг алдаж байдаг.
Сөрөг бодлууд хэзээ ч биднийг тэтгэхгүй. Зөвхөн доош нь чангаана.
Тиймээс үүнийг яаж зогсоох вэ. Өөрийнхөө тухай сөрөг бодлоо яаж зогсоох вэ?
За тэгэхээр танай гэрийн том өрөөнд ширээний цаг гэдэг шиг нэгэн ширээний РОБОТ байлаа гэж бодьё. Тэгээд таныг том өрөөнд орж ирэх болгонд “чи ямар тэнэг харагдаж байна аа, чи мангар юм уу, чи чадахгүй ээ, чи яаж чаддагийн өөрийнхөө байж байгааг харахгүй юу, юун ч их юм боддог юм бэ дээ гээд байвал яах уу? Өрөөнд орж ирэх болгонд хэлээд байвал уур хүрнэ биз дээ. Миний лав уур хүрнэ. Тэр роботыг зогсоож болдог бол зогсооно, дахин шинээр порграммчилна, бүр болохгүй бол гаргаж хаяна. Тийм үү? Тимйээс дараагийн удаа өөрийгөө голох ч юм уу эсвэл сөрөг үг хэллэг хэлэх үедээ өөртөө энэхүү роботыг сануулаарай. Та энэ роботыг сонсох албагүй. Та тэр дор нь зогсоож, дахин шинээр программчлаарай. Программчлахын тулд та эерэг үг хэллэгийг өөртөө зориудаар хэлээрэй.
Өөртөө эерэг үг хэлсэнээр та өөрийгөө эерэгээр программчилж, өөртөө сайхан амьдрах боломжийг гаргаж, өөрт байгаа потенциалаа бүрэн нээж өгч байна гэж бодох нь зүйтэй. Тийм учраас өнөөдрөөс эхэлж зөвхөн өөрийгөө дэмжих сайхан үгсийг өөртөө хэлж, өөрийнхөө хамгийн сайн найз болохыг санал болгож байна.
Амжилтын Тарни
Би оюун бодлоо сөрөг бодол бодох завгүй эерэг бодлоор цэнэглэж байна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР