Хаалттай цаг
Хаалттай цаг
Хүн бүрт 24 цаг бий.
Надад ч, танд ч 24 цаг бий.
Амжилттай, амжилтгүй ч, залхуу, ажилсаг гээд л бүх хүмүүст 24 цаг бий.
Хамгийн гол нь энэ 24 цагт тухайн хүн юу хийж байгаагаас амжилт шалтгаална.
Хэрвээ цагаа үр бүтээлтэй өнгөрөөж байгаа бол мэдээж та амжилттай байж таараа. Хэрвээ үгүй бол энэ бичлэг танд тус болж мэднэ.
Зарим хүн өдрийн нэгхэн цаг ажилладаг мөртлөө л амжилттай байдаг. Гэтэл зарим хүн өдөржингөө ажиллаад ч амжилт гаргаж чаддаггүй. Тэгэхээр үүний ялгаа юу вэ гэвэл та нэг цагт хэр их юм хийж байна вэ гэдэгт байгаа юм. Тиймээс өдөр бүр өөртөө чухал юмаа хийх хаалттай нэг цагийг гаргаж сурах хэрэгтэй. Зүгээр нэг цаг биш хаалттай нэг цаг.
Хаалттай цаг гэж ямар цагийг хэлээд байна вэ гэвэл суугаад юмаа хийх цагийг хэлж байга юм. Босохгүй, ус уухгүй, жорлон орохгүй, интернэтээр хэсэхгүй, утсаа шалгахгүй, хүнтэй ярихгүй, зөвхөн юмаа хийх хаалттай нэг цаг юм.
Энэ нэг цагийг өдөр бүр өөртөө гаргаж чадвал энэ нэг цаг таныг амжилтанд хүргэнэ. Энэ нэг цаг таныг хамаагүй дээр хүн болгоно.
Та цагийг хянаж чадахгүй. Та юу ч хийсэн ялгаагүй цаг өнгөрдгөөрөө өнгөрнө. Та юу хянаж чадах вэ гэвэл та өөрийгөө хянаж чадна. Та өөрийнхөө зуршлыг, та өөрийнхөө сонголтыг хянаж чадна. Тиймээс энэ нэг цагийг та яаж өнгөрөөнө түүнээс их юм шалтгаална. Ердөө нэг цаг. Хаалттай нэг цаг. Ойлгосон уу?
Цагаа хянах биш өөрийгөө хянаж сурах хэрэгтэй. Нэг юмыг хэдэн цаг, хэр удаан хийх вэ гэдэг дээр төвлөрөхийн оронд нэг цагт хичнээн юм хийхээс таны амжилт шууд хамааралтай.
Нэгэнт энэ нэг цагийг гаргаж чаддаг болсон үед та цаг гучин минут, 2 цагийг амархан гаргаж чаддаг болно гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье!
АМЖИЛТЫН ТАРНИ
Би амжилтынхаа төлөө өдөр бүр хаалттай нэг цаг гаргаж чаддаг учраас би амжиллттай!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКӨ ТӨМӨР