Бодол хүчтэй
Бодол хүчтэй.
Таны бодол хүчтэй. Та бодлоороо өөрийгөө бүтээнэ. Та бодлоороо ирээдүйгээ бүтээнэ. Та бодлоороо тухайн нөхцөл байдлыг бүтээнэ.
Хэрвээ тийм бол та яг одоо юу бодож байна вэ? Та энэ бодож байгаагаа бодсоноор яаж байна вэ? Ямар нэгэн юманд санаа зовж байна уу, ичиж байна уу, айж байна уу, инээж байна уу, эсвэл бүх юм боломжтой санагдаж байна уу? Таны бодол таныг ямар болгож байна вэ?
гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй.
Амжилттай, амжилтгүй 2 хүний ялгаа юу вэ гэвэл амжилттай хүн юу хүсч байгаагаа боддог. Харин амжилтгүй хүн хүсэхгүй байгаа юман дээрээ анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ боддог. Жишээлбэл: Тэрэнтэй тааралдчихгүй юмсан, архичинтай суучихгүй юмсан, ажлаасаа халагдчихгүй юмсан, шалгалтандаа уначихгүй юмсан… гээд л хүсээгүй юмаа бодож ярьдаг. Ингэж бодсоноор энэ болоынхоо дагуу үйлдэл хийж, энэ бодлоо өөртөө татдаг.
Таны бодож байгаа айдастай бодлууд бол зөвхөн бодол. Бодлыг өөрчилж болно.
Тиймээс өнөөдөр цаг тутамд бодлоо хянаж үзээд зөвхөн хүсч байгаа юмаа бодохыг хичээгээрэй. Бодох хүсэлтэй бодлоо бүр бичиж байгаад нүдэнд харагдах газраа тавьж өөртөө сануулаарай.
Заримдаа бид бодсон бодолдоо дэндүү автсан байдаг. Тиймээс бодлоо хянаж үзээд өөрчлөөрэй. Бодлоо өөрчлөхөс нааш юу ч өөрчлөгдөхгүй.
Та юу их бодно түүндээ итгэнэ. Та юунд их итгэнэ түүнийхээ дагуу үйлдэл хийнэ. Тийм учраас яг одоо шинэ өөдрөг бодлоор өөрийгөө сэргээгээрй.
Бодлоо хянаснаар та амьдралаа өөрчлөх болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР