Өөртөө итгэх цорын ганц хүчтэй арга
Өөртөө итгэх цорын ганц хүчтэй арга
Амжилтанд хүрсэн хүмүүс бүгдээрээ өөртөө итгэсэн учраас бууж өгөлгүй явсаар байгаад амжилтанд хүрсэн байдаг.
Өөртөө итгэдэггүй хүмүүс бууж өгдөг.
Тиймээс яг одоо өөрөөсөө асуу: “Би өөртөө итгэж байна уу? Би амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэж байна уу?”
Хэрвээ та өөртөө итгэж байвал амжилтанд хүрнэ.
Хэрвээ та “Би өөртөө итгэж л байна. Гэхдээ л… ” гэж байгаа бол та эргэлзэж байна гэсэн үг.
Хэрвээ та өөртөө болон гаргах амжилтандаа эргэлзэж байгаа бол хамаагүй ээ, санаа зовсны хэрэггүй.
Та амжилтынхаа төлөө, өөрийнхөө төлөө хийх гэж байсан тэр юмаа үргэлжлүүлэн яаж ийж байгаад заавал хийгээрэй.
Яагаад гэвэл үйлдэл хийснээр:
- Амжилт руугаа ойртоно
- Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ
Тийм учраас өөртөө эргэлзэж байсан ч хамаагүй битгий бууж өгөөрэй.
Өөртөө итгэх цорын ганц хүчтэй арга бол ҮЙЛДЭЛ ХИЙХ юм.
Дахин хэлье:
Өөртөө итгэх итгэлийг хүлээж авах цорын ганц хүчтэй арга бол ҮЙЛ ХИЙХ юм.
Та хэр их үйл хийж үр дүнгээ үзнэ тэр хэмжээгээр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР