Анхаарлаа олон юман дээр төвлөрүүлснээр гарах хор уршиг
Анхаарлаа олон юман дээр төвлөрүүлснээр гарах хор уршиг
Өнөөдөр би анхаарлаа олон юман дээр төвлөрүүлснээр гарах хор уршиг -ийн тухай ярихыг хүслээ
Надад нэг ийм муу зуршил байсан. Чухал юмаа хийж байгаад гэв гэнэт шинэ санаа орж ирэхээр чухал ажлаа орхиод шинэ санааныхаа араас явдаг. Тэгээд байж байтал бас нэг санаа орж ирнэ хуучныгаа орхиод тэр санааныхаа араас явдаг. Тэгээд өдрийн төгсгөлд нэг л их шинэ санаанууд эхлүүлчихсэн, бөөн ноорог болчихсон, чухал юмаа ч дуусгаагүй нэг л завгүй, ядарчихсан хүн сууж байдаг байсан. Тэгээд би нэг зүйлийг олж мэдсэнээр энэ зуршлаа орхисон. Юу вэ гэвэл:
Хүний тархи нэг дор нэг л юман дээр төвлөрч чаддаг. Хүмүүс нэг дор олон юм хийгээд байна гэж боддог боловч энэ нь олон юман дээр зэрэг төвлөрөх биш үнэн хэрэг дээрээ нэг л юман дээр төвлөрч бусадыг нь автоматаар хийж байдаг. Жишээлбэл: машин барингаа утсаар ярих, хичээлээ хийнгээ хоол идэх гэх мэт.
Олон юмыг нэг дор хийхийн тулд хүний анхаарал нэг ажлаас нөгөөрүү шилжиж байдаг гэсэн үг. Жишээлбэл: би чухал юман дээрээ төвлөрч байгаад өөр нэг санаан дээр ажиллаа гэж бодоход чухал юмаа бүр мөсөн орхиод нөгөө шинэ санаан дээр төвлөрнө гэсэн үг. Тэрнээс биш 2-уулан дээр нь зэрэг төвлөрах боломжгүй. Эргээд чухал юмаа барьж авахад шинэ санаагаа бүр мөр орхиод чухал юман дэрээ ахиад төвлөрнө гэсэн үг. Ингэж анхаарлаа олон юман дээр төвлөрүүлснээр гарах хор уршиг бол
- Стрэссддэг
- Тархи толгой ядардаг
- Хийж байгаа юмаа буруу хийж алдаа гаргадаг
- Хийсэн ажил чанар муутай өгөөжгүй болдог
- Оногдсон ажлыг хийх чадваргүй болдог
Тэгэхээр өдрийн төгсгөлд ядрах нь аргагүй байгаа биз дээ. Тийм ээ!
Тиймээс шаардлагагүй бол нэг дор олон юм хийхээ зогсоох хэрэгтэй. Нэг л юман дээр анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ дуусгаад дараагийнхаа ажлыг барьж аваарай гэдгийг би өнөөдрийнхөө бичлэгээр дамжуулахыг хүслээ.
Хэрвээ та нэг дор нэг л юман дээр төвлөрдөг бол энэ бичлэгийг олон ажил амжуулах гээд яарч байгаа хүнд цааш нь дамжуулж тус хүргээрэй.
Олон ажлыг хурдан дуусгах арга бол нэг дор нэг юман дээр анхаарлаа төвлөрүүлэх юм.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР