Оюун ухаандаа өгөх өглөөний хоол
Оюун ухаандаа өгөх өглөөний хоол
Та оюун ухаанаа юугаар холлодог вэ?
Таны оюун ухаан бол таны амжилтын чухал хэсэг юм. Оюун ухаанаа сайн тэжээхгүй юм бол амжилтанд хүрэхэд хэцүү. Өглөөний цай уухаас өмнө эхлээд оюун ухаанаа хооллох хэрэгтэй. Энэ хоолыг өдөр болгон өгч чадсанаар та амьдралаа өөрийнхөөрөө өөрчилж, хүссэн амьдралаараа амьдрах болно.
Өдрийн эхэнд оюун ухаандаа зөв хоолыг өгснөөр бид өдрийн турш бие махбодидоо зөв хэрэгтэй тэжээлийг өгч, зөв сонголтуудыг хийх чадвартай болно. Тиймээс өглөөний цайгаа уухаас өмнө оюун ухаандаа амин дэм ихтэй хоол өгөхийг хичээгээрй.
Тэгэхээр энэ хоол юу байж болох вэ?
Өөртөө маш сайхан мэдрэмж төрүүлэхээр үйлдэл хийх юм. Үүнд:
- Амжилтын тарни өөртөө хэлэх
- Талархалаа илэрхийлэх сайхан унтаж амарсандаа талархах, цоо шинэ өдрийг цоо шинээр угтаж авч байгаадаа талархах
- Бясалгал хийх, ямар бясалгал хийхээ мэдэхгүй байвал миний өөрийгөө хайрлах, өглөөний бясалгал хийж болно
- Амжилтын тухай эшлэл унших, ямар эшлэл уншихаа мэдэхгүй байвал “Амжилтын Тарни” номноос аваарай
- Өөрийгөө хөгжүүлэх ном унших, өөртөө урам зориг өгөх ном хажуудаа авч унтаад өглөө сэрэнгүүтээ хэсэгчлэн унших
- Өөртөө зорилгоо сануулах, унтахаасаа өмнө зорилгоо 1-3 өгүүлбэр болгон бичээд түүнийгээ өглөө уншиж болно
- Таны энэ үзэж байгаа шиг видео бичлэгүүдийг үзэж болно
Юу ч хийсэн өөртөө сайхан мэдрэмж өгөх зүйлийг л хийгээрэй.
АМЖИЛТЫН ТАРНИ
Өнөөдөр маш сайхан өдөр болж байна!
Өнөөдрийг би хүссэнээрээ өнгөрөөж байна!
Танаас асуух асуулт:
Та өнөөдөр оюун ухаандаа амин дэм ихтэй хоол өгч чадсан үү? Өгсөн бол ямар хоол өгсөн бэ? Хэрвээ өгч чадаагүй бол өнөөдөр унтахаасаа өмнө урьдчилан бэлдээд унтаарай. Тэгээд Энэ тухайгаа доор надтай заавал хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
©Ука Төмөр