Өөрсдийн амжилтаа тэмдэглэцгээе!
Доорх зурган дээр дарж видеог үзнэ үү!
[powerpress]
Өөрийн амжилтаа тэмдэглэнэ гэдэг нь маш энгийн хялбар сонсогдсон ч мөрдөхөд тийм амар байдаггүй. Бидний хэд нь өөрсдийгөө урамшуулж, өөртөө баяр хүргэж, өөрийн гаргасан жижиг амжилт бүрээ тэмдэглэж байгаа бол? Маш цөөхөн нь, зарим нэг нь бараг хэзээ ч үгүй гэж ч хариулах байх.
Биднийг бага байхад сайн үйлс хийж, бүтээх болгонд аав ээж, өвөө эмээ, ах эгч маань толгойгий маань элж ” САЙН ХҮҮ ШҮҮ” гэж хэлж, биднийг урамшуулж, магтах болгонд бидний өөрсдийн үнэлэмж, өөрсдөндөө итгэх итгэл нэмэгдэж, сайн үйлс хийх хүсэл улам их төрж, дахин дахин түүнийгээ давтан магтаалын үг сонсохыг чармайдаг байсан. Тэгвэл бид насанд хүрч, амьдралаа өөрсдийн гарт аваад явах энэ үед бидний тогойг илээд “САЙН ХҮҮ” гэж урамшуулж, баяр хүргэж, магтах хүн гарч ирэх нь ховор болдог. Бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх.
Тиймээс бид өөрөө өөрсдийгөө урамшуулж, дэмжиж, хийсэн сайн үйлс бүрдээ, зорилго руугаа ойртсон алхам болгондоо, их ч бай бага ч бай хамаагүй юу ч хийсэн өөртөө баяр хүргэж, түүнийгээ мэдэрч тэмдэглэх нь зүйтэй. Ингэснээр бидний өөрсдийн үнэлэмж, үнэ цэнэ нэмэгдэхээс гадна өөртөө итгэх итгэл нэмэгдэж, зорилгоо биелүүлэхэд улам их эрч хүч, урам зоригийг авах ба улам их амжилтыг өөрт татдаг. Мөн эерэг бодол бодоход бас чиглүүлж өгнө, учир нь хүний бодож байгаа бодлуудын 80% нь сөрөг урвуу бодол байдаг.
Чи өнөөдөр өөртөө юу хийнэ гэж амлаад түнийгээ хийж гүйцэтгэж чадав? Өөртөө биеийн тамирын дасгал хийх боломж гаргасан уу? Төлбөр тооцоогоо төлж барагдуулсан уу? Хэд хэдэн газар луу утсаар ярина гээд ярисан уу? Ээж аавдаа амласан ёсоор хүнс ногоогий нь ойртуулж өгсөн үү? Урмын үг бусдаас сонссон уу….. юу ч байж болно. Энэ бүгдийг өнөөдрөөс эхлээд өдөр болгоны төгсгөлд гаргасан амжилтаа дахин нэг санаж, хийж бүтээсэн болгоныгоо, гаргасан эерэг үр дүнгээ, өөрт төрсөн тааламжтай мэдрэмжүүдээ мэдэрч өөрөө өөртөө талархаж, баяр хүргэ!
Өөрсдийн амжилтаа тэмдэглэцгээе!
Та бүхэндээ амжилт хүсье!
©Ука Төмөр
Амжилтаа хэрхэн тодорхойлох тухай нийтлэлийг энд дарж уншина уу!
Сайн байна уу? Таны нийтлэлүүдийг унших их дуртай шүү. Үргэлж бидэнд сайхан зөвөлгөө бичиж, бас ухаарал өгч байдагт тань талархаж байна аа.
Маш их баярлалаа Seke!