2013 он дуусахаас өмнө өөрөөсөө асуух 15 асуулт
“Хүн бүр нэг сарын 1-ний өдөр дахин шинэ хуудаснаас эхлүүлэх хэрэгтэй.” -Henry Ward Beecher
Маргааш бидний хүсэн хүлээсэн шинэ жил ирнэ. Харин өнөөдөр бидний 2013 ондоо хийж бүтээсэн бүхнээ дүгнэн цэгнэх өдөр. Тиймээс он гарахаас өмнө өөрөөсөө дараахь 15 асуултыг асуугаарай.
- Би 2013 онд юу юу хийж бүтээсэн бэ?
- Хийж бүтээсэн зүйлүүдээс минь хамгийн том нь юу байсан бэ?
- Миний хувьд 2013 он хэр амжилттай өнгөрсөн бэ?
- Би зорилго руугаа хэр ойртсон бэ?
- Би ямар ямар чадвар шинээр эзэмшиж чадсан бэ?
- Би 2013 онд оюун ухаан, сэтгэл санаа, бие махбодоо хэрхэн анхаарсан бэ?
- Миний санхүүгийн байдал хэрхэн сайжирсан бэ?
- Өөртөө хамгийн их итгэлтэй байсан үеэ сана.
- Өөртөө хамгийн их сэтгэл хангалуун байсан үеэ сана.
- 2013 онд миний бусадтай харьцах харьцаа хэр байсан бэ?
- Би ямар ямар сайн дадал эзэмшсэн бэ?
- Би ямар ямар муу зуршлаасаа салж чадсан бэ?
- Би хэдэн ном уншсан бэ?
- 2013 оны надад өгсөн хамгийн том сургамж юу вэ?
- Би 2014 оноо цоо шинэ эрч хүчээр угтан авахад бэлэн үү?
Ирж буй 2014 онд
Ирж буй 2014 оны мэнд хүргэж, ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье!
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
.
Баярллаа .шинэ оны мэнд хургье
bayralaa. Shin ond zorilgotoi, buteel undurei uuriiguu yalah jil gedegt itgej baina. Huvaaltsaj bui buhend tani bayarladag shu! Amjilt
hi uka egchee shine oni mend hurgey bayarlalaa
shine onii mend hvrgej hamgiin sain bvhniig hvsie ukadaa. amjilt!!!!
Би яг энийг л бодож байлаа. 2014 оны зорилт гээл хийгээд эхэлцэн байгаа.
shine onii mend! 2013onii huwid bi 2tom muu zurshilasa salsn . Ooriigoo yalj diileh shig hetsuu um bhgui. Yalsnii daraa uneheer amarhn erdool ingeh bj gj boddg um bile. Hamgiin gol ni amjiltiin tarniin ach tus shude. Tand bayarla.