2 хэцүү
2 ХЭЦҮҮ
Таны хувьд энэ 2-ын альныг нь хийхэд илүү хэцүү вэ?
- Зорилгынхоо дагуу үйл хийхэд хэцүү юу эсвэл
- Хийхгүй яав аа гэж хожим харамсах нь хэцүү юу?
Миний хувьд 2-уулаа хэцүү. Гэхдээ 2 дахь нь илүү хүнд тусах юм шигээ.
Жишээлбэл: Тамхинаас гарах хэцүү ч гараагүйгээс болоод хожим өвчинд нэрвэгдвэл бүүр хэцүү.
Чихэр печень идэхгүй байх хэцүү ч идээд таргалчихвал тэр биеийг авч явахад бүүр хэцүү.
Уураа барих хэцүү ч бариагүйгээс гарах үр дүн бүүр хэцүү.
Тэгэхээр дараа нь харамсахгүйy тулд муу зуршил байвал одооноос эхэлж зогсоох нь дээр.
Мэдээж муу зуршлаасаа салах хэцүү гэхдээ салаагүйгээс болоод гарах үр дүн бүүр хэцүү байх учраас өнөөдрөөс арга хэмжээ авч эхлээрэй.
Өнөөдрөөс арга хэмжээ авч эхэлсэндээ ирээдүйд та өөртөө талархах болно.
Хэрвээ өнөөдөр та яаж ийж байгаад тэвчээд муу зуршлаа хаяж чадвал маргааш ч гэсэн та мөн ялгаагүй хаяж чадна.
Маргааш та чадвал нөгөөдөр та чадах л болно.
Ингэж өдөр өдрөөр, бага багаар муу зуршлаасаа салсаар байгаад нэг л өдөр өөртөө зөв дадлыг суулгасан байх болно.
Зөвхөн өдөр өдрөөр өөрийгөө сайжруулахыг зорилгоо болгоорой гэдгийг өнөөдрийнхөө бичлэг дэр сануулахыг хүслээ.
Санаж яв: Өчигдөртөө бүү харамс. Учир нь таны гарт өнөөдөр л байгаа тул ирээдүйгээ өнөөдрөөс бүтээж эхэл.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би муу зуршлаа сайн дадлаар орлуулж байна!
Тэгэхээр таны хувьд аль нь илүү хэцүү вэ?
- Зорилгынхоо дагуу үйл хийхэд хэцүү юу эсвэл
- Хийхгүй яав аа гэж хожим харамсах нь хэцүү юу?
Хэрвээ 2-дахь нь илүү хэцүү бол хожим харамсахгүйн тулд та өнөөдөр юу хийж эхлэх вэ гэдэг тухай ярилцья та доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Хэрвээ та миний дараагийн шинэ бичлэгийг И-мэйлээрээ хүлээж авах хүсэлтэй бол доор Нэр болон И-мэйл хаягаа хийж бүртгүүлээрэй.